ТЕНДЕРИЙН УРИЛГА

”Монголын Төмөр Зам” ТӨХК нь эрх бүхий тендерт оролцогчдоосСэлэнгэ аймгийн Хүдэр сумын нутаг дэвсгэрт байрлах Төмөртэй өртөөний гаалийн хяналтын талбай дээр шинээр “Авто пүү” нийлүүлж, суурилуулах  нийлүүлэгчийг сонгон шалгаруулах тухай цахим тендер ирүүлэхийг урьж байна.

Энэхүү тендер шалгаруулалт нь цахим худалдан авах ажиллагааны системээр зарлагдаж байгаа цахим тендер тул Төрийн худалдан авах ажиллагааны цахим систем www.tender.gov.mn хаягаар орж дэлгэрэнгүй мэдээлэл болон цахим тендерийн баримт бичгийг 50,000 төгрөг төлж авна уу. Тендер нь түүнийг нээсэн өдрөөс хойш 30 хоногийн дотор хүчинтэй байна.

Тендерт оролцогч нь Санхүүгийн болон туршлагын дараах шаардлагыг хангасан байна. Үүнд:

Борлуулалтын орлогын хэмжээ: Сүүлийн 2 жилийн аль нэг жилийн борлуулалтын орлогын хэмжээ нь тендерийн үнийн дүнгийн 60 хувиас багагүй байх.

Түргэн хөрвөх чадвартай хөрөнгө болон авах боломжтой зээлийн хэмжээ: Тендерийн үнийн дүнгийн 60 хувиас багагүй байх.

Аудитаар баталгаажуулсан санхүүгийн тайлан ирүүлэх жилийн тоо: 2019, 2020 оны санхүүгийн тайлан, аудитын дүгнэлт.

Тендерийн хамт 1,800,000 төгрөгийн дүнтэй тендерийн баталгаа ирүүлнэ.

Тендерийг 2021 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн 14 цаг 00 минутаас өмнө Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын www.tender.gov.mn цахим хаягаар ирүүлэх ба нээлтэд оролцох хүсэлтэй тендерт оролцогчдыг байлцуулан тендерийг 2021 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн 14 цаг 30 минутад нээнэ.

Сонирхсон этгээд тендерийн баримт бичигтэй холбоотой нэмэлт мэдээллийг доорх хаягаар авч болно.

 

ХАЯГ: “МОНГОЛЫН ТӨМӨР ЗАМ” ТӨХК

Улаанбаатар хот, СБД, 1 дүгээр хороо, 13 дугаар хороолол, Нарны зам-62, Юнион Бюлдинг А блок, 7 дугаар давхар

Утас: 70006622

  • 2021-01-22 11:31:00
  • Сүүлд нэмэгдсэн мэдээллүүд

    ҮНИЙН САНАЛ АВАХ УРИЛГА
    2022-01-19 17:27:00
    ҮНИЙН САНАЛ АВАХ УРИЛГА
    2022-01-19 16:13:00
    ҮНИЙН САНАЛ АВАХ УРИЛГА
    2022-01-19 15:18:00
    СОНГОН ШАЛГАРУУЛАЛТЫН ЗАР
    2022-01-19 14:25:00
    “ТАВАНТОЛГОЙ-ЗҮҮНБАЯН” ЧИГЛЭЛИЙН 416,1 КМ ТӨМӨР ЗАМД ТЕХНИКИЙН КОМИСС АЖИЛЛАЛАА
    2022-01-14 17:40:00
    “МОНГОЛЫН ТӨМӨР ЗАМ” ТӨХК ЗАМЫН-ҮҮД-ЭРЭЭН БООМТООР ЧИНГЭЛЭГ ТЭЭВЭР АЧИЖ БУУЛГАХ ҮЙЛ АЖИЛЛАГААГ АМЖИЛТТАЙ ЭХЛҮҮЛЛЭЭ
    2022-01-12 11:37:00
    Хамтран ажиллах санал ирүүлэх тухай
    2022-01-07 18:47:00
    МЭНДЧИЛГЭЭ
    2021-12-30 08:21:00
    Хамтран ажиллах санал ирүүлэх тухай
    2021-12-24 14:21:00
    Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн 416,1 км төмөр замын трассын дагуу гадна инженерийн шугам сүлжээг цогцоор нь шийдсэн төмөр бетон карказан 1 өртөө болон 6 зөрлөгийн барилга, орон сууцуудыг барьж ашиглалтад орууллаа
    2021-12-13 15:52:00
    “МОНГОЛЫН ТӨМӨР ЗАМ” ТӨХК-ИЙН ГҮЙЦЭТГЭХ ЗАХИРЛЫН НЭРЭМЖИТ ҮЗЛЭГЭЭР ТӨМӨРТЭЙ ӨРТӨӨНИЙ ӨВӨЛЖИЛТИЙН БЭЛТГЭЛ ОНЦ ДҮГНЭГДЛЭЭ
    2021-12-06 16:18:00
    ТАВАНТОЛГОЙ-ЗҮҮНБАЯН ТӨМӨР ЗАМ АШИГЛАЛТАД ОРСНООР ЗАЛУУС ОРОН НУТАГТАА АЖИЛЛАЖ АМЬДРАХ ТААТАЙ НӨХЦӨЛ БҮРДЭНЭ
    2021-12-01 16:22:00