“Монголын төмөр зам” ТӨХК-ийн Өмч хамгаалах байнгын зөвлөлийн ээлжит хуралдааны 2020 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн шийдвэрээр өөрийн эзэмшлийн “Зам төмөр”-ийг худалдан борлуулна.
- Худалдах хөрөнгийн танилцуулга
ОХУ-д 1970-1990 онуудад үйлдвэрлэгдэж тухайн үедээ Монгол улсад импортлогдож өнөөдрийг хүртэл ашиглагдсан Дорноговь аймгийн Замын-Үүд сумын нутаг дэвсгэрт байрлах УБТЗ
ХНН-ийн Замын-Үүд өртөөний 8; 9-р замуудад ашиглагдаж байсан, 103,200 тн Р50 маягийн хуучин зам төмөр.
- Ерөнхий мэдээлэл
1 |
Худалдан авах хүсэлт ирүүлэх, дэлгэрэнгүй мэдээлэл авах хаяг |
“Монголын төмөр зам” ТӨХК-ийн байр, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 1 дүгээр хороо, 13 дугаар хороолол, Нарны зам-62, Юнион Бюлдинг, А блок, 7 давхар |
2 |
Зам төмөр байрлаж буй газар |
Дорноговь аймгийн Замын-Үүд сумын нутаг |
3 |
Худалдах, худалдан авах гэрээний ерөнхий нөхцөл |
Худалдан авагч нь худалдан авсан эд хөрөнгийн үнийг гэрээ байгуулснаас хойш ажлын 10 хоногийн дотор төлнө. Ачилт, буулгалт тээвэрлэлтийг худалдан авагч хариуцна. |
-
Хүсэлт ирүүлэх
Зам төмөр худалдан авахыг сонирхсон этгээдийн хүсэлтийг 2020 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн 10:00 цаг хүртэл ирүүлнэ. Хугацаа хоцорсон хүсэлтийг хүлээн авахгүй болно.
Зам төмөр худалдан авахыг сонирхсон этгээд дараах материалыг бүрдүүлнэ.
- Маягтын дагуу бөглөсөн хүсэлт
- Иргэний үнэмлэх (хуулийн этгээдийн хувьд улсын бүртгэлийн гэрчилгээ)-ийн хуулбар зэрэг баримт ирүүлнэ.
- Худалдах хөрөнгийн талаар мэдээлэл авах
- “Монголын төмөр зам” ТӨХК-ийн Дорноговь аймгийн Замын-Үүд сумын нутагт байрлах “УБТЗ” ХНН-ийн Замын-Үүд өртөөний 8;9-р замд очиж, үзэж болно.
- Зам төмөртэй холбоотой маягт болон бусад дэлгэрэнгүй мэдээллийг 70006622, 99150605 дугаарын утсаар болон www.mtz.mnцахим хуудаснаас авч болно.
“МОНГОЛЫН ТӨМӨР ЗАМ” ТӨХК
Дэлгэрэнгүй мэдээллийг эндээс татаж авна уу.