“МОНГОЛ ДААТГАЛ” ХХК, “НОМИН ДААТГАЛ” ХХК, “ТЭНГЭР ДААТГАЛ” ХХК, “БОДЬ ДААТГАЛ” ХХК, “НЭШНЛ ЛАЙФ ДААТГАЛ” ХХК, “ПРАКТИКАЛ ДААТГАЛ” ХХК, “МАНДАЛ ДААТГАЛ” ХХК, “ХААН ДААТГАЛ” ХХК,-Д
Манай компани нь галт тэрэгний болон сэлгээний хөдөлгөөнтэй шууд холбоотой, төмөр замын аюултай бүсэд ажиллаж, хяналт шалгалт хийх, төмөр замын техник хэрэгслийг турших ажилд оролцох ажиллагсдыг/130 ажилтан/“Гэнэтийн ослын даатгал”-д хамруулахаар даатгагч компанийг судлан ажиллаж байна.
“Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай” хуульд нийцүүлэн дараах үзүүлэлтүүдийг харьцуулан даатгагч компанийг сонгоно. Үүнд:
- 2018 оны болон 2019 оны эхний хагас жилийн нөөцийн сангийн хэмжээ.
- 2018 оны болон 2019 оны эхний хагас жилийн аудитаар баталгаажсан тайлан, тайлант үеийн ашиг алдагдлын хэмжээ.
- Нөхөн төлбөр шийдвэрлэлт буюу үйлчилгээний хурд.
- Даатгалын эрсдэлээс хамгаалсан нөхцөл түүний хураамжийн хувь.
- Даатгалын компани нь тухайн хэлбэрээр даатгалын үйлчилгээ үзүүлэх эрхтэйг баталсан тусгай зөвшөөрлийн хуулбар зэрэг болно.
Даатгалын саналыг 2020 оны 02 дугаар сарын 11-ний дотор албан бичгээр ирүүлнэ үү.