Огноо: 2019 оны 05 дугаар сарын 29 өдөр
Нэр, дугаар: “Монголын Төмөр Зам” ТӨХК-ийн эзэмшлийн СKD4B гол замын, DF7G сэлгээний зүтгүүрт “Зүтгүүрт сэлбэг, эд анги, тос тослох материал” нийлүүлэх нийлүүлэгчийг сонгон шалгаруулах МТЗ-ЗСТН1904.
- ”Монголын Төмөр Зам” ТӨХКнь эрх бүхий тендерт оролцогчдоос СКD4B, DF7G серийн “Зүтгүүрт сэлбэг,эд анги, тос, тослох материал” нийлүүлэх нийлүүлэгчийг сонгон шалгаруулах битүүмжлэл бүхий тендер ирүүлэхийг урьж байна.
- Тендерийн баримт бичгийн иж бүрдэл бүрийг албан бичгээр хүсэлтээ гаргаж, эргэж төлөгдөхгүй нөхцөлтэйгээр 50,000 /тавин мянга/ төгрөгийг, бэлэн бусаар Худалдаа хөгжлийн банкны 404187856 дугаарт дансанд тушааж Сүхбаатар дүүрэг, 1 дүгээр хороо, 13 дугаар хороолол, Нарны зам-62, Юнион Бюлдинг А блок, 7 давхар-с худалдан авах боломжтой. Сонирхсон оролцогчид дэлгэрэнгүй мэдээллийг энд дурдсан хаягаар хандан авч болно.
- Тендер нь түүнийг нээсэн өдрөөс хойш 45 хоногийн хугацаанд хүчинтэй байх ба тендерийн баримт бичигт заасан үнийн дүнтэй баталгаа ирүүлнэ.
Тендерийг 2019 оны 06 дугаар сарын 27-ны 14 цаг 00 минутаас өмнө Сүхбаатар дүүрэг, 1 дүгээр хороо, 13 дугаар хороолол, Нарны зам-62, Юнион Бюлдинг А блок, 7 дугаар давхар хаягаар ирүүлэх бөгөөд тендерийг нээхээр заасан хугацаанд тендерт оролцогчдыг байлцуулан 2019 oны 06 дугаар сарын 27-ны өдрийн 14 цаг 30 минутад компанийн байранд нээнэ.
Дотоодын хуулийн этгээдэд давуу эрх олгохгүй.
Хаяг: “Монголын Төмөр Зам” ТӨХК
Улаанбаатар хот, СБД, 1-р хороо, 13-р хороолол, Нарны зам-62, Юнион Бюлдинг А блок, 7-р давхар
Утас: 70006622
Е-mail: Gantuya@mtz.mn
Худалдан авалтын мэргэжилтэн: Т.Гантуяа