ТӨМӨР ЗАМААР ТЭЭВЭРЛЭХ АЧААНЫ ХЭМЖЭЭГ ТОХИРОЛЦЛОО
2025-10-30
mtz

Өнөөдөр “Суурь бүтцээр дамжин өнгөрөх ачааны хэмжээ тохиролцох IV зөвлөгөөн” амжилттай болж өндөрлөлөө. Зөвлөгөөнөөр Монгол Улсын төмөр замын суурь бүтэц эзэмшигч байгууллагууд 2026 онд төмөр замаар тээвэрлэх ачааны хэмжээ, хөдөлгөөний зохион байгуулалт, ачаа тээвэр, хөдлөх бүрэлдэхүүний ашиглалт, төлбөр тооцоо болон холбогдох бусад асуудлаар харилцан тохиролцож, албажуулан гарын үсэг зурлаа.