“Монголын төмөр зам” ТӨХК-ийн удирдах шатны албан хаагчдад зориулсан стратеги, бизнес төлөвлөгөөг боловсруулах арга зүйн сургалт өнөөдөр зохион байгуулагдлаа.
Компанийн стратеги, бизнес төлөвлөгөөг үйл ажиллагааны төлөвлөгөөтэй уялдуулах, гүйцэтгэлийн үзүүлэлтийг тодорхойлох, SWOT шинжилгээний аргууд, төмөр замын статистикийн мэдээлэл бүртгэх, ажил олгогчийн брэндинг, ур чадвар ба хөдөлмөрийн зах зээлийн зөрүү зэрэг сэдвээр онол, практик хосолсон сургалт болсноороо онцлог байв.
Тус сургалтыг “Монголын төмөр зам” ТӨХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн хараат бус гишүүн, Аудитын хорооны дарга Д.Нар-Од, “Улаанбаатар төмөр зам” ХНН-ийн Статистикийн бүртгэлийн төвийн дарга Д.Тамир тэргүүтэй менторууд удирдан явууллаа.