• 2018 оны 01 сарын 22-23.“Төмөр замын зүүн коридор – бүс нутаг ба уул уурхайн хөгжил” Олон улсын зөвлөлдөх уулзалт

    Зөвлөгөөний хэлэлцүүлгийн үр дүнд Монгол Улсын нутаг дэвсгэр дэх Чойбалсан-Хөөт-Бичигт чиглэлийн төмөр замын суурь бүтцийг барьснаар Оросын Холбооны Улс, Бүгд Найрамдах Хятад Ард Улсын төмөр замын сүлжээтэй холбогдох транзит тээврийн гарцыг нээж гурван улсын бүс нутгийн хөгжилд бодитой хувь нэмэр оруулах, хөрш орнуудын хамтарсан, Ази-Европыг холбосон тээврийн хамгийн дөт коридор бий болох, улмаар гурван улсын бүс нутгуудын эдийн засаг, худалдааны хамтын ажиллагааг идэвхижүүлэх, Монгол Улсын зүүн бүсийн ашигт малтмалын орд газруудыг эдийн засгийн эргэлтэд оруулах зэрэг олон талын ач холбогдолтойг цохон тэмдэглэж Зөвлөмж гаргасан

  • Ачааны вагон угсрах үйлдвэрийн урьдчилсан ТЭЗҮ-ийг боловсруулсан.

    Вагон үйлдвэрлэлийн шинэлэг технологи, чадамж бүхий Украйн улсын “Техвагонмаш” компаниас ирүүлсэн вагоны засвар, угсралтын төв байгуулах төслийн дэлгэрэнгүй танилцуулгыг урьдчилсан ТЭЗҮ-д тусгаж төслийг үргэлжлүүлэн хөгжүүлэх ажлууд хийгдсэн. ЗТХ-ийн сайдын техникийн зөвлөлийн хуралдаанаар уг төсөл дэмжигдсэн ба 2017 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн 83 тоот тушаалын дагуу ЗТХЯ-ны удирдлаган дор “МТЗ” ТӨХК нь “УБТЗ” ХНН-тэй хамтран дотооддоо ачааны вагон угсрах ажлыг эхлүүлсэн.

  • Нарийнсухайт-Шивээхүрэн чиглэлийн төмөр замын төслийн урьдчилсан ТЭЗҮ боловсруулсан.

    "МТЗ" ТӨХК нь компанийн инженер мэргэжилтнүүдэд тулгуурлан Нарийнсухайт-Шивээхүрэн чиглэлийн төмөр замын төслийн урьдчилсан ТЭЗҮ боловсруулсан

  • Зүүн босоо коридор буюу Эрээнцав-Чойбалсан-Хөөт-Бичигт чиглэлийн төмөр замын эдийн засгийн үндэслэлийн урьдчилсан судалгаа

    Зүүн босоо коридор буюу Эрээнцав-Чойбалсан-Хөөт-Бичигт чиглэлийн төмөр замын эдийн засгийн үндэслэлийн урьдчилсан судалгаа болон дотоодын ба дамжин өнгөрөх ачаа тээврийн хэмжээний судалгааны үр дүнг 30 жилийн динамикаар таамаглах загвар боловсруулах, төслийн хөрөнгө оруулалтын зардлын хувилбаруудаар санхүүгийн загварчлал боловсруулах ажлуудыг гүйцэтгэсэн.

  • “Хөөт - Бичигт” чиглэлийн төмөр замын эдийн засгийн  үндэслэлийн судалгаа

    "МТЗ" ТӨХК нь компанийн тооцоолж буй хөрөнгө оруулалт болон ойрын хугацааны ачаа хэмжээний таамаглалаас хамаарсан санхүүгийн загварчлал боловсруулж санхүүгийн үр ашгийг тооцоолсон.Дорнод, Сүхбаатар аймгийн ашигт малтмалын ордуудын нөөц, тусгай зөвшөөрөл, зарим ААН-ын орд ашиглах хүчин чадлыг үндэслэн Хөөт-Бичигт чиглэлийн төмөр замын  чигийн дагуу 100 км дотор байрлах боломжит ачааны хэмжээг тодорхойлсон.

  • 2017 оны 01 дүгээр сарын 25-27-нд “Төрөөс төмөр замын тээврийн талаар баримтлах бодлогын хэрэгжилтийг хангах тухай” тогтоолын төсөл, Зүүнбаян-Ханги чиглэлийг ТТЗТТББ-д тусгахаар УИХ-ын Эдийн засгийн байнгын хороогоор хэлэлцүүлэв.

    2017 оны 01 дүгээр сарын 25-27-нд “Төрөөс төмөр замын тээврийн талаар баримтлах бодлогын хэрэгжилтийг хангах тухай” тогтоолын төсөл, Зүүнбаян-Ханги чиглэлийг “Төрөөс төмөр замын тээврийн талаар баримтлах бодлого”-дтусгахаар УИХ-ын Эдийн засгийн байнгын хороо хэлэлцэн дэмжиж, УИХ-ын нэгдсэн чуулганаар хэлэлцсэн.

  • 2017 оны 01 сарын 13.Монгол Улсын Шадар сайдын 06 дугаар тушаал

    БНХАУ-ын Тяньжин хотын Бинхай шинэ дүүргийн Дунзян чөлөөт боомтын бүсэд тээвэр логистикийн төв байгуулах ажлыг хэрэгжүүлэх, хоёр улсын худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг эрчимжүүлэх зорилго бүхий Зам, тээврийн хөгжлийн Дэд сайдаар ахлуулсан ажлын хэсэг байгуулагдсан

  • Зүүнбаян-Ханги, Хөөт-Чойбалсан чиглэлийн төмөр замыг барьж байгуулах хүрээнд 2016 оны 12 сарын 26-ны өдөр “МТЗ” ТӨХК, БНХАУ-ын “Си Ар И Си” компанитай санамж бичиг зурсан.

    Шинээр баригдах Зүүнбаян-Ханги, Хөөт-Чойбалсан чиглэлийн төмөр замыг барьж байгуулах хүрээнд 2016 оны 12 сард “МТЗ” ТӨХК, БНХАУ-ын “Си Ар И Си” компанитай харилцан ойлголцлын санамж бичиг зурсан бөгөөд үүний дагуу 2017 оны 12 сард ТЭЗҮ-ийн судалгааг урьдчилсан байдлаар хүлээн авсан.

  • Зүүнбаян-Ханги чиглэлийн төмөр замын төсөл Монгол Улсын Засгийн газрын хуралдаанаар 2016 оны 12 дугаар сарын 21-нд хэлэлцэгдэн дэмжигдэж Засгийн газрын хуралдааны 61 дүгээр тэмдэглэл гарсан.

    2016 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн УИХ-ын 45 тоот тогтоолоор батлагдсан Монгол Улсын Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн “2.114.-т “Зүүнбаян-Ханги” чиглэлийн төмөр замын барилгын ажлыг эхлүүлнэ”гэж тусгагдсан. Мөн 2016 оны 09 сард “Төрөөс төмөр замын тээврийн талаар баримтлах бодлогын хэрэгжилтийг хангах тухай” Монгол Улсын Их Хурлын тогтоолын төслийн үзэл баримтлалыг ЗТХЯ, ХЗДХЯ-аар батлуулсан бөгөөд 2016 оны 12 дугаар сард “Төрөөс төмөр замын тээврийн талаар баримтлах бодлогын хэрэгжилтийг хангах тухай”УИХ-ын тогтоолын ажлын хэсгийг ЗТХ-ийн сайдаар ахлуулан байгуулсан.

  • 2016 оны 5 сард Хөөт-Нөмрөг чиглэлийн төмөр замын төслийн дундын тайланг хүлээн авсан.

    Хөөт-Нөмрөгийн чиглэлийн урьдчилсан ТЭЗҮ-ийг “Жилинь мужийн Чанчунь-Жилинь-Түмэн голын стратегийн хэрэгжилтийн удирдлагын газар санхүүжүүлэн захиалж, Хятадын төмөр замын зураг төслийн гуравдугаар товчоо хариуцан гүйцэтгэж байгаа бөгөөд ТЭЗҮ-ийн судалгааны дундын тайланг 2016 оны 05 сард танилцуулав.

  • 2016 оны 04 сар. Төмөр замуудын хамтын ажиллагааны байгууллагад гишүүнээр элссэн.

    “Монголын төмөр зам” ТӨХК нь Төмөр Замуудын Хамтын Ажиллагааны Байгууллага (ТЗХАБ)-т хамтрагч байгууллагаар элсэх хүсэлтийг 2015 оны 09сарын 08-ны өдөр хүргүүлсэн бөгөөд 2016 оны 04 сарын 25-29-ний өдрүүдэд зохион байгуулагдсан Ерөнхий захирлуудын бага хурлаар “Монголын төмөр зам” ТӨХК-ийг хамтрагч байгууллагаар элсүүлэх шийдвэрийг гаргасан. 

  • 2016 оны 02 сарын 01-ний Засгийн газрын 77 тоот тогтоол

    “Сэлэнгэ аймгийн Хүдэр суманд орших Төмөртэй ордоос “Болдтөмөр Ерөө Гол”ХХК-ийн Хандгайт өртөө хүртэлх 33.4 км төмөр замыг ачиж буулгах терминалын хамт “Монголын төмөр зам” ТӨХК-д шилжүүлсэн. 2016 оны 04 сарын 03-наас тээвэрлэлтийн үйл ажиллагаа явуулж 2018 оны 01 улирлын байдлаар 1,7 сая тн төмрийн хүдэр тээвэрлээд байна.

  • “Монголын төмөр зам” ТӨХК-ийн Гүйцэтгэх захирлын 2015 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн А/64 тоот тушаалаар Зүүнбаян-Хангийн чиглэлийн төмөр замын төслийн техник-эдийн засгийн урьдчилсан судалгаа хийх үүрэг бүхий ажлын хэсэг байгуулагдсан.

    "Монголын төмөр зам" ТӨХК нь Зүүнбаян-Хангийн чиглэлийн төмөр замын төслийн  Техник-эдийн засгийн урьдчилсан судалгааг гүйцэтгэсэн ба 2016 оны 09 сард Зам, тээврийн хөгжлийн сайдын зөвлөлийн хурлаар дэмжигдэв.

  • 2015 оны 07 дугаар сарын 21-ний өдөр Санамж бичиг

    “МТЗ” ТӨХК нь Нарийнсухайт – Шивээхүрэн чиглэлийн төмөр замын ТЭЗҮ-г боловсруулах, ажлын зураг төсөл, инженерийн тооцоо хийх, барилгын ажлыг санхүүжүүлэх, төмөр замын суурь бүтэц ашиглах, шилжүүлэх, өмчлөх тухай хамтран ажиллах санамж бичгийг энэ өдөр “Монголын алт” ХХК-тай байгуулсан.

  • 2015 оны 05 дугаар сарын 22-ны өдөр Санамж бичиг

    Хөөт-Нөмрөгийн чиглэлийн төмөр замын төслийг хэрэгжүүлэхийн тулд БНХАУ-ын Жилинь мужийн Чанчунь-Жилинь-Түмэн голын стратегийн хэрэгжилтийн удирдлагын газар, ӨМӨЗО-ны Хянган аймгийн засаг захиргаатай хамтран ажиллах тухай санамж бичгийг 2015 оны 05 сарын 22-ны өдөр байгуулсан.

  • Эрээнцав-Чойбалсан, Хөөт-Бичигтын чиглэлийн Төмөр замын ТЭЗҮ боловсруулах чиглэлээр БНХАУ-ын Башинь төмөр зам ХХК-тай хамтран ажиллах тухай санамж бичиг 2015 оны 05 сарын 07-ны өдөр байгуулсан.

    Санамж бичгийн хүрээнд, БНХАУ-ын төмөр замын сүлжээний “Зүүнхатавч” боомттой холбогдох Хөөт-Бичигт  чиглэлийн төмөр замын  урьдчилсан ТЭЗҮ-г боловсруулан санхүүжилтийг "Башинь төмөр зам" ХХК хариуцан, ажлыг Хятадын төмөр замын зураг төслийн гуравдугаар хүрээлэн компани гүйцэтгэж урьдчилсан байдлаар хүлээлгэн өгсөн.

  • Тяньжин тээвэр ложистикийн төслийн ТЭЗҮ, хамтарсан компанийн гэрээ, дүрмийн төслийг боловсруулсан

    "Улаанбаатар төлөөлөгчийн газар" УТҮГ болон БНХАУ-ын Тяньжин порт групптэй хамтран ажиллаж төслийн урьдчилсан ТЭЗҮ-ийг Тяньжин хотын Барилгын зураг төслийн хүрээлэнгээргүйцэтгүүлснээр Монгол, Хятадын байгуулах хамтарсан компанийн гэрээ, дүрмийн төслийг бэлтгэсэн.

  • Эрчим хүч хангамжийн техникийн зөвлөх үйлчилгээ үзүүлэх гэрээ – “Монцахир” ХХК–тай байгуулсан  МТЗ-ЗҮ-2014-03 дугаар гэрээ

    Гэрээ байгуулсан огноо: 2014 оны 07 сарын 25-ны өдөр  байгуулсан МТЗ-ЗҮ-2014-03 дугаар гэрээ 2013 онд Эрчим хүчний яамнаас “УХ-ГС чиглэлийн төмөр замын өртөө зөрлөгүүдийн цахилгаан хангамжийн зураг төсөл боловсруулах даалгавар”-ыг баталсан ба үүний дагуу 2014 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр зураг төсөл боловсруулах тендерийг зарлаж хамгийн сайн үнэлэгдсэн тендерт оролцогч болох “Монцахэр” ХХК-тай 2014 оны 07 дугаар сарын 25-ны өдөр гэрээ байгуулан ажилласан. Ажлын гүйцэтгэл:
    - Зураг төслийн суурь судалгаа болон агаарын шугамын зураг төсөл боловсруулах ажил 100% хийгдэж дууссан. 

  • Барилга байгууламжийн  зөвлөх үйлчилгээ үзүүлэх гэрээ “Өрх” ХХК–тай байгуулсан  МТЗ-ЗҮ-2014-02 дугаар гэрээ

    Гэрээ байгуулсан огноо: 2014 оны 07 сарын 25-ны өдөр  байгуулсан. "Монголын Төмөр Зам" ТӨХК-ний ТУЗ-ийн 2014 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн хурлын тогтоолд УХ-ГС чиглэлд баригдах барилга байгууламжын зураг төсөл гүйцэтгэх санхүүжилтийг  баталсан  тул зөвлөх үйлчилгээний тендер шалгаруулалт зарласан.УХ-ГС чиглэлийн төмөр замын дагуу 2 өртөө, 5 зөрлөг баригдахаар төлөвлөгдсөн бөгөөд дээрх байршилд баригдах барилга байгууламж, зүтгүүрийн болон вагон депо эдгээр барилга байгууламжыг дулаан, цэвэр бохир ус, цахилгаанаар хангах инженерийн дэд бүтэц, тэдгээрийн шугам сүлжээний ажлын тоо хэмжээг тооцон гаргасан.

  • Палеонтлогийн судалгаа-Шинжлэх ухаан академийн Палентлогийн төвтэй байгуулсан  1359/12  дугаар гэрээ

    Гэрээ байгуулсан огноо: 2013 оны 10 сарын 07-нд байгуулсан 1359/12 дугаар гэрээ Шинжлэх ухаан академийн Палеонтлогийн төв Палеонтлогийн судалгааны ажлыг гүйцэтгэсэн. Тус судалгааны ажлын хүрээнд хээрийн хайгуул, судалгааны ажлыг дуусгаж, тайлан боловсруулж дууссан.

  • Хяналтын зөвлөх  DBI International  Со.,ltd–тай байгуулсан  МТЗ-ЗҮ-2013-05 дугаар гэрээ

    Гэрээ байгуулсан огноо: 2013 оны 09 сарын 28. Гэрээний дагуу гүйцэтгэлийн хяналт, барилгын ажлын хяналт, хөндлөнгийн хяналтын ажлыг гүйцэтгэсэн.

  • Археологийн судалгаа-Шинжлэх ухаан академи археологийн хүрээлэнтэй байгуулсан гэрээ

    Гэрээ байгуулсан огноо:2013 он. Шинжлэх ухаан академийн Археологийн хүрээлэнгээс археологийн авран хамгаалах судалгааны ажлыг 1800км урт трассын дагуу 2013 оны 9,10 дугаар сард гүйцэтгэсэн. 98 дурсгал шинээр илрүүлсэн. Үүнээс 27 дурсгал нь хөрс хуулалт, ашиглалтын үйл ажиллагаа явуулах тохиолдолд эдгээр дурсгалуудыг малтан судалж, талбайг чөлөөлөх шаардлагатай.

  • Санхүүгийн зөвлөх  BNP Paribas, Guggenheim international LLC, Liberty Partners LLC–тай байгуулсан  МТЗ-ЗҮ-2013-03 дугаар гэрээ

    Гэрээ байгуулсан огноо: 2013 оны 05 сарын 24.

    Дараах ажлуудыг хийж гүйцэтгэсэн. Үүнд:

    Төслийн санхүүжилтийн стратегийг боловсруулах;
    Төслийн орлогын урьдчилсан тооцоолол болон төмөр замын тарифыг боловсруулах;
    Төслийн хөрөнгө оруулалтын зардал, үйл ажиллагааны зардлыг тооцоолох;
    Төсөлд хөрөнгө оруулах боломжит дотоодын олон улсын хөрөнгө оруулагчид болон зээл олгогч нарыг тодорхойлох;
    Төслийн эрсдлийн үнэлгээ хийх;
    Санхүүжилтийн эх үүсвэрийг бүрдүүлэх ажлын маркетингийн төлөвлөгөө боловсруулж, захиалагчаар батлуулах, гүйцэтгэлийг хангаж ажиллах;
    Төслийн дотоодын болон бүс нутгийн эдийн засагт үзүүлэх макро ба микро түвшинд үзүлэх үр нөлөөг тооцох;
    Төслийн компанийн үйл ажиллагааны санхүүгийн загварыг гаргаж, түүний мэдрэмжийн шинжилгээг гүйцэтгэх;
    Тарифын бодлогын загварын боловсруулах;
    Төслийн зээлийн санхүүжилтийн тааламжит нөхцлүүдийг тодорхойлох;
    Орлогын тайлан, баланс, мөнгөн урсгалын тайлан, зээлийн эргэн төлөлт болон бусад санхүүгийн мэдээллийг агуулсан санхүүгийн загварчлалыг боловсруулах;
    Санхүүгийн загварчлал дээр үндэслэн “МТЗ” ТӨХК болон тусгай зориулалтын компанийн үнэлгээг хийх;
    Хөрөнгө оруулагч, зээл олгогч нарт зориулсан танилцуулга болон бусад шаардлагатай баримт бичиг боловсруулах;
    Хөрөнгө оруулагч, зээл олгогч нарыг төслийн талаарх шаардлагатай мэдээллээр хангах;
    Боломжит хөрөнгө оруулагч, зээл олгогч нартай хэлэлцээрт оролцох.

  • Техникийн зөвлөх “Nippon Koei” LLC –тай байгуулсан  МТЗ-ЗҮ-2013-02 дугаар гэрээ

    Гэрээ байгуулсан огноо: 2013 оны 05 сарын 14.
    Япон улсын “Ниппон Коей” компанитай хамтарч Тавантолгой – Сайншанд – Баруун Урт – Хөөт – Чойбалсан – Эрээнцав, Хөөт – Нөмрөг, Хөөт – Бичигт нийт 1800 км урт төмөр замын хээрийн судалгааны ажлуудыг хянаж баталгаажуулах, Хөөт- Бичигт болон Хөөт –Нөмрөг чиглэлийн төмөр замын техник- эдийн засгийн харьцуулсан судалгаа, “FEED”- техникийн зураг төсөл, Тендерийн баримт бичиг боловсруулж дууссан.
    “Начурал сустайнабл” ХХК-ийн хийж гүйцэтгэсэн БОНБҮ-нийнарийвчлсан судалгааны Даланзадгад-Чойбалсан хүртэлх хэсгийг Монгол хэлээс Англи хэл рүү хөрвүүлэх ажил хийгдэж ирүүлсэн. 

  • 2013 оны 05 дугаар сарын 06-ны өдөр “Samsung C&T , “SCTECM”LLC -тай байгуулсан зураг төсөл, худалдан авалт, барилга угсралтын  ажлын (EPC) гэрээ

    2013 оны 05 сарын 06-ны өдөр гэрээ байгуулж, 2013 оны 05 сары 16-ны өдөр ажлыг эхлүүлсэн. 2018 оны байдлаар Тавантолгой-Гашуунсухйт чиглэлийн төмөр замын төслийн ажлын явц 51.84%-тай байна. Засгийн газрын 121 дүгээр тогтоолыг хэрэгжүүлэх ажлын хүрээнд Зам, тээврийн яам болон Төрийн өмчийн хорооны 2013 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн тушаалаар “Энержи Ресурс Рэйл” ХХК-ийн БНСУ-ын “Самсунг Си энд Ти” корпораци, “Эс Си Ти И Си Эм” ХХК-тэй байгуулсан гэрээнд заасан захиалагчийн эрх, үүргийг “Монголын төмөр зам” ТӨХК-д шилжүүлсэн. “Монголын төмөр зам” ТӨХК нөгөө талаас  “Самсунг Си энд Ти” корпораци “Эс Си Ти И Си Эм” ХХК харилцан тохиролцосны үндсэн дээр 2016 оны 09 дүгээр сарын 15-нд гэрээ дуусгавар болсон.

  • Хуулийн зөвлөх “Sidley Austin” LLP, “MDS Associate” LLC –тай байгуулсан  МТЗ-ЗҮ-2013-01 дугаар гэрээ

    Гэрээ байгуулсан огноо: 2013 оны 05 сарын 01. Концессын бүтэц, нөхцөл, цар хүрээ төслийн зориулалттай компанийн болон төслийн өмчлөлийн бүтэц, МТЗ болонтөслийн зориулалттай компанид хийх хөрөнгө оруулалт, корпорацийн өмчлөлийн боломжит хэлбэр,төслийн хүрээнд байгуулах гэрээний холбогдох асуудлыг хамарсан арилжааны ерөнхий бүтцийн талаарх зураглал, өөрийн болон зээлийн хөрөнгийг хамарсан санхүүгийн бүтцийн таамаглал, Монгол Улсын хууль тогтоомжтой нийцүүлсэн төслийн эрх зүйн орчин, улс төрийн эрсдлийг бууруулах, татварын хөнгөлөлт, чөлөөлөлт эдлэх болон тусгай зөвшөөрөл болон бусад зөвшөөрөлтэй холбоотой Засгийн газрын зүгээс үзүүлэх зайлшгүй дэмжлэг шаардсан хэсгийг тодорхойлох ажлыг гүйцэтгэсэн.

  • 2013 оны 04 сарын 27-ны Далайд гарах боломжийг нэмэгдүүлэх талаар авах зарим арга хэмжээний тухай Засгийн газрын 152 дугаар тогтоол 

    БНХАУ-ын Тяньжин хотын Бинхай шинэ дүүрэгт хоёр талын эдийн засаг, худалдааны хамтын ажиллагааг гүнзгийрүүлэн хөгжүүлэх тухай 2009 онд байгуулсан санамж бичгийн хүрээнд Дунзяны гаалийн баталгаат боомт бүсэд Хятадын талтай хамтарсан тээвэр ложистикийн төсөл хэрэгжүүлэх Монголын талын төлөөллөөр "Монголын төмөр зам" ТӨХК-ийг давуу эрхээр оролцуулахаар заасан.

    Монгол Улсын Шадар сайдын 2013 оны 06 сарын 04-ний өдрийн 60 дугаар тушаалаар баталсан төлөвлөгөөний дагуу “Монголын төмөр зам” ТӨХК, “Тяньжин-Монголын хамтарсан тээвэр логистикийн төв” байгуулах төслийн ажлыг “Улаанбаатар төлөөлөгчийн газар” УТҮГ-тай хамтран хэрэгжүүлэхээр болов. 

  • 2013 оны 03 дугаар 07-ны өдрийн Төслийн эхний ээлжийн санхүүжилт олгох тухай Засгийн Газрын 82 дугаар тогтоол

    Засгийн газрын 2013 оны 3 дугаар 07-ны өдрийн 82 дугаар тогтоолоор Засгийн газрын үнэт цаасыг арилжаалж бүрдүүлсэн хөрөнгөөс “Шинэ төмөр зам” төслийг санхүүжүүлэх 400 сая ам.доллартай тэнцэх төгрөгийн эхний ээлжинд шаардагдаж байгаа 200 сая.ам.доллартэй тэнцэх төгрөгийг Хөгжлийн банкаар дамжуулан авах Г03/95/З-ТЗ-ХО 2013.16 тоот “Засгийн газрын бондын хөрөнгөөр төсөл санхүүжүүлэх, эргэн төлөлтийг зохицуулах тухай” гэрээг  2013 оны 5 дугаар сарын 06-ны өдөр байгуулсан.

  • 2013 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн Төслийн санхүүжилтийн тухай Засгийн газрын 28 дугаар тогтоол

    Засгийн газрын 2013 оны 1 дүгээр сарын 26-ны өдрийн тогтоолоор хавсралт 1,2-т заасан ажлыг санхүүжүүлэхэд шаардагдах нийт 55 сая ам долларын хөрөнгийг Засгийн газрын 2011 оны 266 дугаар тогтоолын дагуу олгохыг Хөгжлийн банкны Төлөөлөн удирдах зөвлөлд зөвшөөрсөн. Энэхүү тогтоолын хүрээнд 2013 оны 2 дугаар сарын 20-ны өдөр 3ТЗ-Б 2013-5 тоот “Төсөл санхүүжүүлэх, эргэн төлөлт зохицуулах тухай гэрээ”-г Хөгжлийн банк, ЭЗХЯ, ЗТЯ болон МТЗ-ын хооронд байгуулсан. Тус тогтоолын дагуу “Шинэ төмөр зам” төслийн техник, санхүү, хуулийн зөвлөхийг сонгон шалгаруулах тендерийг 2013 оны 2 дугаар сарын 8-ны өдөр зарласан.
    Зөвлөх үйлчилгээний тендерийг 2013 оны 3 дугаар сарын 27-ны өдөр нээсэн ба дараах компаниудыг шалгаруулж гэрээ байгуулсан. Үүнд:
    Хуулийн зөвлөхөөр АНУ-ын “Sidley Austin” LLP болон дотоодын “MDS Associates” LLP түншлэл, Техникийн зөвлөхөөр Япон улсын “Nippon Koei” ХХК, Санхүүгийн зөвлөхөөр Франц улсын “BNP Paribas” ХХК болон АНУ-ын “Guggenheim Partners” ХХК түншлэл шалгаран гэрээ байгуулан ажилласан. Хяналтын зөвлөх – 2013 оны 5 дугаар сарын 22-ны өдөр тендерийг олон нийтэд зарласан ба DBI компанийг шалгаруулж гэрээ байгуулан ажилласан.

  • 2012 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн Монгол улсын Ерөнхий сайдын 65 дугаар захирамж

    Монгол Улсын Засгийн газрын 121 дүгээр тогтоолыг үндэслэн улсын эдийн засаг, нийгэмд онцгой ач холбогдолтой төмөр замын суурь бүтцийг барихад хөрөнгө оруулах сонирхолтой гадаад, дотоодын хөрөнгө оруулагчидтай хэлэцээ хийх үүрэг бүхий Ажлын хэсгийг Зам, тээврийн сайдаар ахлуулан 8 хүний бүрэлдэхүүнтэй байгуулсан.

  • 2012 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн Засгийн газрын 121 дүгээр тогтоол

    Монгол Улсын Засгийн газрын 121 дүгээр тогтоолоор “Төрөөс төмөр замын тээврийн талаар баримтлах бодлого”-д тус чиглэлийн төмөр замыг  улсын эдийн засаг, нийгэмд онцгой ач холбогдолтой төмөр замын суурь бүтцэд хамруулан нэгдсэн удирдлага, зохион байгуулалтайгаар цогцоор нь барьж байгуулах тусгай эрхийг  “Монголын төмөр зам” ТӨХК-д олгосон. 

  • 2012 оны 02 сарын 01. Олон Улсын Төмөр замын Холбоонд гишүүнээр элссэн.

    Олон Улсын Төмөр Замын Холбоо нь дэлхийн төмөр замын салбарын олон улсын байгууллага юм. (UIC” гэсэн томьёолол ашиглана) 5 тивийн 197 гишүүн байгууллагатай. Түнш гишүүн нь өөрийн үйл ажиллагаатай холбоотой бүх чуулга уулзалт, мөрийн хөтөлбөр, ажлын хэсгийн үйл ажиллагаанд оролцохоос гадна стандарт, шинэ ололт, үр дүн, тайлан мэдээллүүдийг авч ашиглах бололцоотой.

  • “Хөдлөх бүрэлдэхүүний паркийг нэмэгдүүлэх” төслийн хүрээнд БНХАУ-аас 245 ачааны хагас вагон нийлүүлэгдсэн.

    БНХАУ-ын хөнгөлөлттэй зээлийн хүрээнд нийлүүлэгдэх 245 вагоны сүүлийн 63 вагон Замын-Үүд өртөөн дээр 01 сарын 17-ны өдөр орж ирсэн ба Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг “Төмөр Замын Газар”-т холбогдох материалыг бүрдүүлэн өгснөөр техник, ашиглалтын гэрчилгээ гаргуулсан.

  • 2011 оны 09 дүгээр сарын 09-ний өдөр Үндэсний аюулгүй байдлын зөвлөмж /ҮАБЗ/-35/32 гарсан.

    ҮАБЗ-д шинээр барихаар заасан төмөр замын суурь бүтцийн концессыг төрийн өмчит, эсхүл төрийн өмч давамгайлсан хуулийн этгээдэд, мөн I болонII дахь үе шатанд барих төмөр замын суурь бүтцийг 2013 онд багтаан ашиглалтад оруулахыг Монгол Улсын Засгийн газарт Зөвлөмж болгосон.

  • Даланзадгад Чойбалсан чиглэлд хөрс хуулалтын ажлын гэрээ – “Кэй Эч Эн Ар” ХХК–тай байгуулсан  1/006 дугаар гэрээ, “Транскон” ХХК–тай байгуулсан  1/008 дугаар гэрээ

    Гэрээ байгуулсан огноо: 2011.04.20.2011 оны 4-5 дугаар саруудад Сайншанд, Чойбалсан, Баруун-Урт хотуудаас эхлүүлэн өгөгдсөн уртраг, өргөрөгийн хязгаарт 12м өргөнтэй, 0.3-0.8м гүнтэй 50 км урттай хөрсийг хуулж, төмөр замын зурвас газрын газар шорооны ажлыг гүйцэтгүүлэхээр ажлыг эхлүүлсэн.

    “МТЗ” ТӨХК нь 2011 оны 3 дугаар сарын 11-ний өдөр дотоодын мэргэжлийн байгууллагуудтай гэрээ байгуулж, Даланзадгад-Чойбалсан чиглэлийн 1165 км төмөр замын трассын дагуух хээрийн судалгааны дараах ажлуудыг хийж гүйцэтгэсэн. Үүнд:
    Геодезийн судалгааны ажил: “Геомастер” ХХК-иар ахлуулсан нийт 17 дотоодын компани гүйцэтгэж 1:1000 масштабтай байр зүйн зураглалыг хийсэн.
    Инженер-геологийн нэг, хоёрдугаар шатны судалгааны ажил: “Эко Гидро Гео” ХХК-иар ахлуулсан нийт 11 дотоодын компани 4967 цооногт 29800 тууш метр өрөмдлөг хийж гүйцэтгэн, мөн 1:50000 масштабтай гидрологийн зураглал, хээрийн судалгааны ажлыг 100% гүйцэтгэсэн.
    Байгаль орчинд нөлөөлөх байдлын нарийвчилсан үнэлгээ: “Найчрал Састайнэбл” ХХК-аар ахлуулсан нийт дотоодын 4 компани хийж  судалгааны ажлын 95%-ийг гүйцэтгэсэн.

  • 2011 оны 04 дүгээр сараас “МакКинсей энд компани” зөвлөх баг нь “Төрөөс төмөр замын тээврийн талаар баримтлах бодлого”-ын I, II үе шатны төмөр замын урьдчилсан техник-эдийн засгийн үндэслэлийг (“ТЭЗҮ”) боловсруулсан

    2011 оны 8 дугаар сард “МакКинсей энд компани”-аар ахлуулсан зөвлөх баг төмөр замын бодлогод тусгагдсан I болон II шатны төмөр замын суурь бүтцийн урьдчилсан ТЭЗҮ-г боловсруулан "Монголын төмөр зам" ТӨХК-д хүлээлгэн өгсөн.

  • БОННҮ-“Найчрал Састайнаблэ” ХХК-тай байгуулсан 1/003 дугаар гэрээ

    Гэрээ байгуулсан огноо:2011.03.11-ний өдөр  байгуулсан. Байгаль орчинд нөлөөлөх байдлын нарийвчилсан үнэлгээний (“БОННҮ”) хүрээнд шинээр байгуулах 1165 км төмөр замын трассын дагуу “Найчрал Састайнэблэ” ХХК-иар ахлуулсан нийт дотоодын 4 компани төлөв байдлын судалгааг 2011 оны 5 дугаар сард эхлүүлэн 4 аймгийн 14 сумдыг хамруулан хийж гүйцэтгэсэн. 

  • Геодезийн судалгаа- “Геомастер” ХХК –тай байгуулсан 1/001 дугаар гэрээ 

    Гэрээ байгуулсан огноо:2011.03.11-ний өдөр байгуулсан. Нийт трассын дагуу геодезийн байнгын цэг, тэмдэгт суулгах геодезийн сүлжээ байгуулах, 1:1000-ны масштабтай 1 метрийн үеийн өндөртөй зурагжуулах ажил 2011 оны 8 сарын 17-ны байдлаар Монгол, Англи хэл дээр бэлтгэн, 100% гүйцэтгэсэн.

  • БОННҮ – “Найчрал Састайнаблэ” ХХК-тай байгуулсан 1/003 дугаар гэрээ

    Гэрээ байгуулсан огноо:2011.03.11-ний өдөр  байгуулсан. Байгаль орчинд нөлөөлөх байдлын нарийвчилсан үнэлгээний (“БОННҮ”) хүрээнд шинээр байгуулах 1165 км төмөр замын трассын дагуу “Найчрал Састайнэблэ” ХХК-иар ахлуулсан нийт дотоодын 4 компани төлөв байдлын судалгааг 2011 оны 5 дугаар сард эхлүүлэн 4 аймгийн 14 сумдыг хамруулан хийж гүйцэтгэсэн. 

  • Монгол Улсын төсвийн хөрөнгөөрхудалдан авсан ОХУ-д үйлдвэрлэсэн6000 морины хүчин чадалтай2ТЭ-116 серийн 2шилчит тэрэгний эхнийх нь Монгол Улсад 2010 оны 01 дүгээр сар, дараагийнх нь 2011 оны 01 дүгээр сард нийлүүлэгдэж “Монголын төмөр зам” ТӨХК-д хүлээлгэн өгсөн.

    2011 оны 02 дугаар сарын 02-ны өдрөөс эхлэн “УБТЗ ХНН”-тэй түрээсийн гэрээ байгуулан ашиглалтад явуулж эхэлсэн.

  • “Замын-Үүд дэх ачааны терминал /Тээвэр логистикийн төв/” төслийн тендер цуцлагдсан тул Засгийн газрын Хэрэгжүүлэгч агентлаг Төмөр замын газрын үүргийн дагуу “Зам барилга, засварын хөдлөх бүрэлдэхүүний паркийг нэмэгдүүлэх” төслийг боловсруулсан.

    Төслийн хүрээнд “China CSR Corporation Limited” компанитай Чигжигч машин DC32IV-1520 2ш, Замын динамик тогтворжуулагч машин WD350-1520 2ш, Балласт цэвэрлэгч машин QS2-650-1520 1ш, Балласт тохируулагч машин SPZ-350-1520 2ш, Хоппер вагон KZ75-1520 57ш, Мотовоз GCY220-1520 1шхудалдан авах нийт 28,6 сая ам.долларын гэрээг 2010 оны 12 сарын 29-ний өдөр байгуулсан. Засгийн газрын 2011 оны 06сарын 08-ны өдрийн хуралдаанаар тусгайлсан зээлийн гэрээ байгуулахыг дэмжсэн.

  • 2010 оны 06 дугаар сарын 24-ний өдөр УИХ-ын 32 дугаар тогтоол батлагдсан.

    2010.06.24-ний УИХ-ын 32 дугаар тогтоолоор Төмөр замын тээврийн тухай хуулийн 8.1.1-г үндэслэн “Төрөөс төмөр замын тээврийн талаар баримтлах бодлого”-ыг баталсан. 

  • Улсын төсвийн хөрөнгөөр худалдан авсан “Evolution”MR1001 серийн зүтгүүр 2009 оны 02 дугаар сард Монгол Улсад нийлүүлэгдэж “Монголын төмөр зам” ТӨХК-д хүлээлгэн өгсөн.

    “УБТЗ” ХНН-тэй түрээсийн гэрээ байгуулан 2009 оны 05 дугаар сараас ажиллуулж эхэлсэн.

  • “Замын-Үүд дэх ачааны терминал /тээвэр логистикийн төв/” төсөл, техник эдийн засгийн урьдчилсан үндэслэлийг боловсруулсан. 

    ЗТБХБЯ, ТӨХ, Сангийн яаманд танилцуулан БНХАУ-ын хөнгөлөлттэй зээлийн хүрээнд хэрэгжүүлэхээр шийдвэрлүүлсэн.

  • УИХ-ын 2008 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 41 тоот тогтоолын дагуу тус компани нь “Хөдлөх бүрэлдэхүүний паркийг нэмэгдүүлэх” төсөл, техник эдийн засгийн урьдчилсан үндэслэлийг боловсруулсан.

    ЗТБХБЯ, ТӨХ, Сангийн яаманд танилцуулан БНХАУ-ын хөнгөлөлттэй зээлийн хүрээнд хэрэгжүүлэхээр шийдвэрлүүлсэн.

  • ТӨХ-ны 2008 оны 04 сарын 17-ны өдрийн 225-р тогтоолын дагуу Япон улсын Засгийн газрын буцалтгүй тусламжаар баригдсан Замын-Үүд өртөөн дэх шилжүүлэн ачих байгууламж болох 2,8 тэрбум иенийн хөрөнгийг өөрийн балансад бүртгэхийг зөвшөөрсөн.

    2008 оны 08 дугаар сард “Монголын төмөр зам” ТӨХК-ийн балансад бүртгэн авч, “УБТЗ” ХНН-д түрээсийн гэрээгээр ашиглуулж эхэлсэн.

  • 2015 оны 12 сарын 21.Монгол Улсын Засгийн газрын 501 дүгээр тогтоол

    Улаанбаатар төлөөлөгчийн газар УТҮГ татан буугдаж, чиг үүргийг нь "Монголын төмөр зам" ТӨХК-д шилжүүлсэн.