Төмөр зам барих төсөлд 20 компани хөрөнгө оруулах саналаа ирүүллээ

 “Төрөөс төмөр замын тээврийн талаар баримтлах бодлого”-ын хэрэгжилтийг эрчимжүүлэхээр Засгийн газраас 2012 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр 121 дүгээр тогтоол гаргаж, төмөр замын суурь бүтцийг нэгдсэн удирдлага зохион байгуулалттайгаар цогцоор нь барьж байгуулах тусгай зөвшөөрлийг “Монголын төмөр зам” ТӨХК-д олгосон.   

Дэлгэрэнгүй

Хөрөнгө оруулагчидтай хэлэлцээр хийж байна

Монгол Улсын Засгийн газрын 2012 оны 11 дүгээр сарын 3-ны өдрийн 121 дүгээр тогтоолоор “Төрөөс төмөр замын тээврийн талаар баримтлах бодлого”-ын 3.2.2, 3.2.4-т заасан төмөр замын суурь бүтцийг улсын эдийн засаг, нийгэмд онцгой ач холбогдолтой гэж үзэн тус төмөр замын суурь бүтцийг барих тусгай зөвшөөрлийг “Монголын Төмөр Зам” ТӨХК-д олгосон.

Дэлгэрэнгүй

Ухаахудаг-Гашуунсухайт чиглэлийн төмөр замын суурь бүтцийн барилгын ажлыг эхлүүлэх бэлтгэл ажлууд хи

Ухаахудаг - Гашуун сухайт чиглэлд баригдах 267 км орчим төмөр замын суурь бүтцийг барих ажлын хүрээнд “Энержи Ресурс Рейл” ХХК-ийн “Samsung C&T” компанитай байгуулсан гэрээний эрх, үүргийг зохих журмын дагуу "Монголын төмөр зам" ТӨХК шилжүүлэн авч барилгын ерөнхий гүйцэтгэгчийг үргэлжлүүлэн ажилуулах тухай Зам, тээврийн сайд, Төрийн өмчийн хорооны даргын хамтарсан тушаал 2013 оны 4 дүгээр сарын 12-ны өдөр гарсан. Тус тушаалын дагуу дараах ажлыг хийж гүйцэтгээд байна. Үүнд:

Дэлгэрэнгүй

Шинэ төмөр зам төслийн зөвлөхүүдийг сонгон шалгаруулалт явагдаж байна

"Шинэ төмөр зам" төслийн техник, санхүү, хуулийн зөвлөхийн сонгон шалгаруулах тендерийг 2013 оны 3 дугаар сарын 27-ны өдөр нээн зохион байгуулсан.

Дэлгэрэнгүй

Шинэ төмөр зам төслийн санхүүжилтийг олгож эхэллээ

2013 оны 3 дугаар сарын 7-ны өдрийн Засгийн газрын 82 дугаар тогтоолын дагуу Шинэ төмөр зам төслийг санхүүжүүлэх 400 сая ам.доллартай тэнцэх төгрөгийн эхний ээлжинд шаардагдаж байгаа 200 сая ам.доллартай тэнцэх төгрөгийн санхүүжилтийг Хөгжлийн банкаар дамжуулан авах “Засгийн газрын бондын хөрөнгөөр төсөл санхүүжүүлэх, эргэн төлөлтийг зохицуулах тухай” гэрээг 2013 оны 5 дугаар сарын 10-ны өдөр байгууллаа.

Дэлгэрэнгүй