ЗТЯ-ны ажлын биелэлт хамгийн өндөр хувьтай гарчээ

Засгийн газрын үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрийн хэрэгжилт 2014 оны хагас жилийн байдлаар 51,9 хувьтай байгаа ажээ. Хөтөлбөрийн хэрэгжилт Засгийн газрын яам, агентлагуудад хэдэн хувьтай байгааг ЗГХЭГ-аас гаргасан байна. Зам, тээврийн яам энэхүү жагсаалтад эхний дөрөвт орлоо.

  • 2014-08-11 00:00:00
  • Дэлгэрэнгүй

    Нүүрсний үнэ өсөхгүй

    Өнгөрсөн оноос эхлэн нүүрсний үнэ дэлхийн зах зээл дээр буурсаар байна. Энэ оны эхний хагас жилийн байдлаар коксжих нүүрсний үнэ өмнөх оны мөн үеэс 25 хувиар буурсан. Өөрөөр хэлбэл манай дотоодын компаниуд өнгөрсөн жил нэг тонн нүүрсээ дунджаар 72 ам.доллараар өгдөг байсан бол энэ онд 30-47 ам.доллараар л өгч байгаа юм.

  • 2014-08-06 00:00:00
  • Дэлгэрэнгүй

    Гурван талт хэлэлцээр үргэлжилж байна

    Монгол Улс, ОХУ-ын төмөр замын төлөөлөгчдийн зөвлөгөөн болон Монгол-Орос, Монгол-Хятадын хилийн төмөр замын комиссын ээлжит зөвлөгөөн энэ сарын 04-нөөс 08-ны өдрүүдэд ОХУ-ын Эрхүү хотод зохион байгуулагдаж байна. Тус уулзалтад “МТЗ” ТӨХК-ийн Гүйцэтгэх захирал П.Батсайхан оролцож байгаа юм.

  • 2014-08-05 00:00:00
  • Дэлгэрэнгүй

    Нийт төмөр замчиддаа баярын мэнд дэвшүүлье

    Улаанбаатар-Налайх чиглэлд анхны төмөр зам тавигдсанаар Монгол Улсын түүхэнд төмөр замын салбарын хөгжлийн хуудас нээгдсэн билээ. Анхны шавыг тавьсан цагаас өнөөг хүртэл тасралтгүй хөгжин дэвшиж, үйл ажиллагаа явуулж ирсэн төмөр замын тээврийн салбар үүсч хөгжсөний 76 жилийн ой тохиож байна.

  • 2014-07-31 00:00:00
  • Дэлгэрэнгүй

    Барилга байгууламжийн зөвлөх үйлчилгээний гэрээ байгууллаа

    Ухаа худаг–Гашуунсухайт чиглэлд 225 км төмөр зам барьж байгуулах ажил үргэлжилж байна. Тус чиглэлд төмөр замын өртөө, зөрлөгийн барилга байгууламжийн зураг төсөл боловсруулах зөвлөх үйлчилгээ үзүүлэх компани аж ахуйн нэгжийг сонгон шалгаруулах нээлттэй тендерийг “МТЗ” ТӨХК-иас 2014 оны 04 сарын 30-ны өдөр олон нийтэд нээлттэй зарлаад байсан билээ.

  • 2014-07-28 00:00:00
  • Дэлгэрэнгүй