Image
  • Нийтлэгч: Админ
  • 2014-02-14 00:00:00

МОНГОЛ УЛСАД ТӨМӨР ЗАМЫН ТЭЭВЭР ҮҮСЧ ХӨГЖСӨНИЙ 75 ЖИЛИЙН ОЙН МЭНДИЙГ ДЭВШҮҮЛЬЕ!

Монгол Улсад төмөр замын тээвэр үүсч хөгжсөний 75 жил, "Монголын төмөр зам" ТӨХК-ийн байгуулагдсаны 5 жилийн ой, Төмөр замчдын мэргэжлийн баярын мэндийг дэвшүүлье! Монгол хүн хийж, бүтээж чадна гэдгийг нотолж улс эх орныхоо хөгжил цэцэглэлтийн төлөө авьяас билиг, хүч хөдөлмөрөө дайчлан хөгжлийн шинэ хуудсыг нээхээр нэгэн салбарт хүчин зүтгэж буй төмөр замчид та бүхэндээ ажил хөдөлмөрийн өндөр амжилт, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.


Image
  • Нийтлэгч: Админ
  • 2014-02-14 00:00:00

УХАА-ХУДАГ-ГАШУУНСУХАЙТ ЧИГЛЭЛИЙН ТӨМӨР ЗАМЫН БАРИЛГЫН ГАЗАР ШОРООНЫ АЖИЛ 32.90 ХУВЬТАЙ БАЙНА

Монгол Улсын Ерөнхий сайд Чингис бондын санхүүжилтээр хийгдэж буй ажлуудын үйл явц, хэрэгжилтийн талаар даваа гариг бүр “Бүтээн байгуулалтын цаг” уулзалтыг олон нийтэд нээлттэйгээр зохион байгуулж байгаа билээ. Уулзалтад Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаяр, Барилга, хот байгуулалтын сайд Ц.Баярсайхан, Зам тээврийн сайд А.Гансүх, Эрчим хүчний сайд М.Сономпил, Нийслэлийн Засаг даргын орлогч Н.Гантөмөр болон ажил хариуцсан албаны хүмүүс оролцож ажлын явцын талаар танилцуулав.


Image
  • Нийтлэгч: Админ
  • 2014-02-14 00:00:00

МАНАЙ ЗАЛУУС "ШАРИЛЖГҮЙ УЛААНБААТАР" АЯНД НЭГДЛЭЭ

 “Шарилжгүй Улаанбаатар”  аяны хүрээнд өнгөрсөн бямба гаригт манай хамт олны төлөөлөл Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд ажиллалаа.


Image
  • Нийтлэгч: Админ
  • 2014-02-14 00:00:00

ЗАМ, ТЭЭВРИЙН САЙД А.ГАНСҮХ ШИНЭ ТӨМӨР ЗАМЫН БҮТЭЭН БАЙГУУЛАЛТЫН АЖИЛТАЙ ТАНИЛЦЛАА

Зам тээврийн сайд А.Гансүх өнгөрсөн долоо хоногт Өмнөговь аймгийн Цогтцэций сумын нутагт баригдаж буй Таван толгой - Гашуун сухайт чиглэлийн шинэ төмөр замын барилгын ажлын явцтай танилцлаа.


Image
  • Нийтлэгч: Админ
  • 2014-02-14 00:00:00

ШИНЭ ТӨМӨР ЗАМЫН АЖЛЫГ ХУГАЦААНД НЬ ДУУСГАНА ГЭВ

Зам, тээврийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Б.Батзаяа, “Монголын төмөр зам” ТӨХК-ийн гүйцэтгэх захирал П.Бат-Эрдэнэ болон холбогдох албаныхан өнгөрсөн баасан гарагт “Ухаахудаг-Гашуунсухайт” чиглэлийн 267 км төмөр замын ажилтай танилцлаа. Шинэ төмөр зам барих төлөвлөгөөний дагуу “Энержи Ресурс Рейл” ХХК тус замын бүтээн байгуулалтын ажлыг 2012 оны зун эхлүүлсэн.