Image
  • Нийтлэгч: Админ
  • 2014-02-13 00:00:00

“Монголын төмөр зам”-ТӨХК Хонгконгийн биржид IPO хийнэ

“Монголын төмөр зам” компанийн IPO-ийг хэрхэн хийх талаар шийдвэрлэхийн тулд дотоодын хөрөнгийн биржид хувьцаагаа арилжих талаарх баримт бичгийг УИХ-д батлуулахаар өргөн бариад буй тухай ЗТБХБ-ын Санхүү, хөрөнгө оруулалтын газрын дарга Ё.Манлайбаяр “Монголын хөрөнгө оруулалтын чуулган”-ын үеэр мэдээлжээ. Түүний хэлснээр, Монголын хөрөнгийн бирж Лондоны биржтэй ажиллаж буй ч Хонгконгийн хөрөнгийн бирж нь IPO хийхэд илүү тохиромжтой ажээ.


Image
  • Нийтлэгч: Админ
  • 2014-02-13 00:00:00

Б.Батзаяа: Шинэ төмөр зам экспортын шинэ гарцуудыг бий болгоно

-Монгол Улсын төмөр замын салбарын ирээдүйн хөгжилд онцгой үүрэг хүлээж байгаа “Монголын төмөр зам” ТӨХК-ийн талаар танилцуулна уу. Хариуцлагатай энэ албыг хэдийнээс хашиж байна?

-Төмөр замын салбарт улсын төсвийн болон гадаадын зээл, тусламжийн хөрөнгөөр үүссэн өмчийг эзэмших, ашиглах, бизнесийн шударга өрсөлдөөнийг бий болгох, төмөр замын салбарт үндэсний компани бий болгох зорилгоор 2008 оны гуравдугаар сарын 5-ны өдөр Монгол Улсын Засгийн газрын тогтоол гарч, мөн сарын 20-ны өдрийн Төрийн өмчийн хорооны шийдвэрээр “Монголын төмөр зам” ТӨХК байгуулагдаж байсан түүхтэй.


Image
  • Нийтлэгч: Админ
  • 2014-02-13 00:00:00

Харилцан ойлголцлын санамж бичигт гарын үсэг зурав.

2011 оны 3 дугаар сарын 24-нд Сөүл хотноо “Монголын төмөр зам” ТӨХК-ийн гүйцэтгэх захирал Б.Батзаяа, БНСУ-ын 19 компаниас бүрдсэн консорциумыг төлөөлж Lotte Engineering and Construction компанийн гүйцэтгэх захирал Park Chang Kyoo нар “Төрөөс төмөр замын тээврийн талаар баримтлах бодлого”-ын 1-р үе шатыг хэрэгжүүлэх ажлын хүрээнд “Харилцан ойлголцлын санамж бичиг”-т гарын үсэг зурав.


Image
  • Нийтлэгч: Админ
  • 2014-02-13 00:00:00

“Монголын Төмөр Зам” ТӨХК таван шинэ зүтгүүрээ хүлээн авлаа

 “Монголын төмөр зам” ТӨХК нь БНХАУ-ын экспортын хөнгөлөлттэй зээлийн хүрээнд хэрэгжиж буй “Хөдлөх бүрэлдэхүүний паркийг нэмэгдүүлэх” төслөөр БНХАУ-ын “CNR” корпорациас 5 шинэ зүтгүүрийг өчигдөр хүлээн авлаа. Ийнхүү “CNR” корпорациас нийт гол замын 5 зүтгүүр, ачааны 245 вагон, 2 чингэлэг өргөгч кран нийлүүлэгдээд байна. Эдгээр хөдлөх бүрэлдэхүүн орж ирснээрээ Монгол улсын төмөр замын ачаа тээврийн хүчин чадлыг нэмэгдүүлэхэд ихээхэн хувь нэмэр оруулж байгаа юм.


Image
  • Нийтлэгч: Админ
  • 2014-02-13 00:00:00

Б.Батзаяа: Бидний өнөөдөр алдаж байгаа нэг өдөр алсдаа нэг сар, нэг жилээр ажлыг хойш татна шүү дээ

-Манайх шиг өргөн уудам газар нутагтай, газар дороо асар их баялагтай, тархуу суурьшилтай, нөлөө бүхий хоёр гүрэнтэй шууд хиллэдэг, далайд шууд гарцгүй улс орны хувьд төмөр замын асуудлыг геополитикийн хүрээнд онцгойлон чухалчлан авч үзэх ёстой салбар гэдгийг онцолмоор байна. Ерөнхийдөө энэ салбарт бизнесийн шударга өрсөлдөөнийг бий болгох, төмөр замын салбарт үндэсний компани байгуулах зорилгоор 2008 оны 3 дугаар сард Монгол Улсын Засгийн газрын тогтоол гарч, Төрийн өмчийн хорооны шийдвэрээр “Монголын төмөр зам” ТӨХК байгуулагдсан байдаг. Миний хувьд, өнгөрөгч оны нэгдүгээр сарын 20-ны өдрийн ТӨХ-ны шийдвэрээр тус компанийн гүйцэтгэх захирлаар томилогдон ажиллаж байна.