Image
  • Нийтлэгч: Админ
  • 2014-02-14 00:00:00

ДОТООДЫН АЖ АХУЙН НЭГЖҮҮД САНАЛАА ИРҮҮЛЛЭЭ

Монгол Улсын Засгийн Газрын “Далайд гарах боломжийг нэмэгдүүлэх талаар авах арга хэмжээний тухай” 2013 оны 152 дугаар тогтоолын хүрээнд Тяньжин боомт дахь “Тээвэр ложистикийн төсөл”-ийг хэрэгжүүлэх зорилгоор Хятадын талын 51 хувь, Монголын талын 49 хувийн хөрөнгө оруулалттай хамтарсан компани байгуулахаар харилцан тохиролцсон.Энэхүү төсөлд Монголын талын төлөөллөөр “Монголын төмөр зам” ТӨХК-ийг давуу эрхээр оролцуулах, тухайн төсөлд хөрөнгө оруулах чадамжтай хувийн хэвшлийн аж ахуйн нэгжүүдийг сонгон оролцуулах ажлыг зохион байгуулахыг Засгийн газраас даалгасан.


Image
  • Нийтлэгч: Админ
  • 2014-02-14 00:00:00

ЗӨВЛӨХ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ТУХАЙ ЗАРЛАЛ

1. “Монголын Төмөр Зам” Төрийн Өмчит Хувьцаат Компани нь “Шинэ төмөр зам” төслийн хүрээнд Ухаа худаг - Гашуунсухайт чиглэлийн төмөр замын “Эрчим хүч хангамжийн барилга угсралтын ажлын зураг төсөл боловсруулах техникийн зөвлөх үйлчилгээ”-г хэрэгжүүлэх зорилгоор зөвлөх үйлчилгээний гэрээ байгуулах гэж байгаа тул зөвлөхийн үйлчилгээ үзүүлэх хүсэлтэй этгээдийг мэдүүлгээ ирүүлэхийг урьж байна.


Image
  • Нийтлэгч: Админ
  • 2014-02-14 00:00:00

ТАВАНТОЛГОЙ-САЙНШАНД ЧИГЛЭЛИЙН ТӨМӨР ЗАМЫН ЗУРАГ ТӨСЛИЙН АЖЛЫГ ХҮЛЭЭЛГЭЖ ӨГЛӨӨ

“Шинэ төмөр зам” төсөлд техникийн зөвлөх үйлчилгээ үзүүлэх зөвлөх компанийг сонгон шалгаруулах тендерт гадаад дотоодын 16 компани оролцсоноос Япон Улсын “Ниппон Коэй” компани шалгарч зөвлөх үйлчилгээ үзүүлэх гэрээ байгуулан ажиллаж байгаа билээ. Тус компани “Шинэ төмөр зам” төслийн  Тавантолгой-Чойбалсан-Эрээнцав, Хөөт-Бичигт чиглэлд барьж байгуулах төмөр замын техникийн зураг төсөл боловсруулалт, судалгааны ажлыг гүйцэтгэж байгаа юм.


Image
  • Нийтлэгч: Админ
  • 2014-02-14 00:00:00

Төмөр замын бодлогыг зөв хэрэгжүүлэх нь чухал

Монгол улсын эдийн засаг цаашид хурдацтай хөгжих орон зайн зааг дээр ирээд байна. Энэ боломжийг тууштай ашиглаж, тогтвортой хөгжил бүрэлдүүлэх нэг гол нөхцөл нь төмөр замын асуудал даруй мөн. Аль ч улс оронд төмөр замын хөгжлийн түүх нь олон хүчин зүйлээс шалтгаалдаг.


Image
  • Нийтлэгч: Админ
  • 2014-02-14 00:00:00

Мотовоз, балласт тохируулагч, хоппер вагонуудаа хүлээн авна

“Mонголын Төмөр Зам” ТӨХК-ийн хэрэгжүүлж буй “Зам барилга, засварын хөдлөх бүрэлдэхүүний паркийг нэмэгдүүлэх” төслийн хүрээнд Төмөр замын газар (хуучнаар)-тай хамтарсан  ажлын хэсэг БНХАУ-ын “China South Railway” корпорацитай байгуулсан хөдлөх бүрэлдэхүүн нийлүүлэх гэрээний дагуу нийлүүлэгчийн хүсэлтээр БНХАУ-д ажиллаад ирлээ.