Image
  • Нийтлэгч: Админ
  • 2014-02-17 00:00:00

ХАРИЛЦАН ОЙЛГОЛЦЛЫН САНАМЖ БИЧИГТ ГАРЫН ҮСЭГ ЗУРЛАА

 “Монголын төмөр зам” ТӨХК-ийн Гүйцэтгэх захирал П.Бат-Эрдэнэ,  БНСУ-ын “Чонүн рейл рөүд Монголиа” ХХК-ийн Ерөнхий захирал Кан Хүн нар өнөөдөр хамтын ажиллагааны харилцан ойлголцлын санамж бичигт гарын үсэг зурлаа. Санамж бичигт гарын үсэг зурах ёслолын ажиллагаанд Зам, тээврийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Б.Батзаяа, Төмөр зам, далайн тээврийн бодлого, хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Ё.Манлайбаяр, Төмөр замын хэлтсийн дарга Б.Артур нар болон “Чонүн рейл рөүд Монголиа” ХХК-ийн төлөөлөгчид оролцов.


Image
  • Нийтлэгч: Админ
  • 2014-02-17 00:00:00

Тавантолгой-Сайншанд чиглэлийн төмөр замын зураг төслийн ажлыг хүлээлгэж өглөө

“Шинэ төмөр зам” төсөлд техникийн зөвлөх үйлчилгээ үзүүлэх зөвлөх компанийг сонгон шалгаруулах тендерт гадаад дотоодын 16 компани оролцсоноос Япон Улсын “Ниппон Коэй” компани шалгарч зөвлөх үйлчилгээ үзүүлэх гэрээ байгуулан ажиллаж байгаа билээ. Тус компани “Шинэ төмөр зам” төслийн  Тавантолгой-Чойбалсан-Эрээнцав, Хөөт-Бичигт чиглэлд барьж байгуулах төмөр замын техникийн зураг төсөл боловсруулалт, судалгааны ажлыг гүйцэтгэж байгаа юм.


Image
  • Нийтлэгч: Админ
  • 2014-02-17 00:00:00

2013 онд 573.182 тонн ачаа тээвэрлэв

“Монголын төмөр зам” ТӨХК нь Төмөр замын тээвэрлэлтийн үйл ажиллагаа эрхлэх тусгай  зөвшөөрлийн дагуу өөрийн эзэмшлийн  вагоноор тээвэрлэлт хийх үйл ажиллагаа явуулдаг. Нийт 245 вагоноор 2013 онд хийх тээвэрлэлтийн төлөвлөгөөний гүйцэтгэл бүрэн биелэгдэж 10592 вагоноор (вагон эргэлтийн хэмжээ) 573,182 тоннын тээвэрлэлт хийсэн байна. Энэ нь өмнөх оныхтой харьцуулахад 6.8 хувиар өссөн үзүүлэлттэй байна.

Өмнөх онд 9301 вагоноор нийт 534,399 тонн ачаа тээвэрлэж байв.


Image
  • Нийтлэгч: Админ
  • 2014-02-17 00:00:00

Улсын төсөвт 2013 онд 4,2 тэрбум төгрөг төвлөрүүллээ

Төсвийн тухай хуульд тухайн жилд төсвийн ерөнхийлөн захирагч болон түүний харьяа байгууллагуудын жилд төвлөрүүлэх ёстой орлогын хэмжээг тусгасан байдаг.“Монголын төмөр зам” ТӨХК нь 2013 онд улсын төсөвт нийт 4,2 тэрбум төгрөг төвлөрүүлснээс 729.9 сая төгрөгийн орлогыг улсын төсөвт, 3,5 тэрбум төгрөгийг татвар хэлбэрээр төлсөн байна. Монгол Улсын 2014 оны төсвийн тухай хуульд “Монголын төмөр зам” төрийн өмчит хувьцаат компани нь 802.9 сая төгрөгийн орлогыг төвлөрүүлэх үүрэг хүлээсэн болно


Image
  • Нийтлэгч: Админ
  • 2014-02-17 00:00:00

Зураг төслийн ажил 80 хувьтай байна

“Шинэ төмөр зам” төслийн  Тавантолгой-Чойбалсан-Эрээнцав, Хөөт-Бичигт чиглэлд барьж байгуулах төмөр замын техникийн зураг төсөл боловсруулалт, судалгааны ажлын гүйцэтгэл өнөөдрийн байдлаар 80 хувьтай байна.  Энэхүү зураг төслийн ажлыг Техникийн зөвлөх “Ниппон Коэ” компани гүйцэтгэж байгаа юм. Тус компани Тавантолгойгоос Сайншанд хүртэлх төмөр замын зураг төсөл боловсруулалт, судалгааны ажлыг гүйцэтгэж дуусаад өнгөрсөн сарын 27-ны өдөр “Монголын төмөр зам” ТӨХК-д хүлээлгэж өгөөд байна.