Image
  • Нийтлэгч: Админ
  • 2014-02-13 00:00:00

Дэлхийн жишигт нийцсэн төмөр замын төхөөрөмж монголд нэвтрэхэд ойртлоо

Бидний өнөөдөр сурсан мэдлэг маргааш хоцрогдох болсон энэ үед дэлхийн техник технологийн дэвшлийг цаг хугацаатай уралдан суралцах хэрэгтэй. Тэр дундаа монгол улсын дэд бүтцийн том салбар болох төмөр замын хөгжлийг тодорхойлогч бидний хувьд хөгжил дэвшлээс ангид явах учиргүй. Тэр ч утгаар “Монголын Төмөр Зам” ТӨХК-ийн мэргэжилтнүүд 4 дүгээр сарын 8-15-нд БНХАУ-ын “ZTE” корпорациас зохион байгуулсан төмөр замын холбоо, дохиоллын тоног төхөөрөмжүүдийн үйлдвэр болон тэдгээрээр тоноглогдсон төмөр замыг танилцуулах уулзалтад оролцоо. Тус уулзалт БНХАУ-ын Бээжин, Чэнду, Шанхай болон БНУзбекстан улсын Ташкент хотуудад зохиогдсон бөгөөд Төмөр Замын Газар, “УБТЗ” ХНН-ийн мэргэжилтнүүд багийн бүрэлдэхүүнд багтсан.


Image
  • Нийтлэгч: Админ
  • 2014-02-13 00:00:00

“Монгол Улсын Ирээдүйг Бүтээлцэх нь” сэдэвт нээлттэй уулзалт боллоо

Монгол Улсын Дэд Бүтэц болон Уул уурхайн Салбар дахь боломж ба тулгарч буй сорилтууд сэдэвт семинарийг KPMG, ERM, Hogan Lovells зэрэг компаниуд мөн Азийн хөгжлийн банк хамтран энэ сарын 17-ны өдөр зохион байгууллаа. Энэ нээлттэй семинарт Монгол улсын дэд бүтцийн салбарын төлөөлөгчид оролцсон.


Image
  • Нийтлэгч: Админ
  • 2014-02-13 00:00:00

“Монгол Улсын Ирээдүйг Бүтээлцэх нь” сэдэвт нээлттэй уулзалт боллоо.

Монгол Улсын Дэд Бүтэц болон Уул уурхайн Салбар дахь боломж ба тулгарч буй сорилтууд сэдэвт семинарийг KPMG, ERM, Hogan Lovells зэрэг компаниуд мөн Азийн хөгжлийн банк хамтран энэ сарын 17-ны өдөр зохион байгууллаа. Энэ нээлттэй семинарт Монгол улсын дэд бүтцийн салбарын төлөөлөгчид оролцсон.


Image
  • Нийтлэгч: Админ
  • 2014-02-13 00:00:00

Манай хамт олон хүүхдийн цэцэрлэгт мод тарьлаа

Өнөөдрийг “Бүх нийтийн мод тарих өдөр” болгон зарласантай холбогдуулан байгууллага хамт олон, бүлэг хүмүүс нэгдэн хотын ногоон байгуулжид хувь нэмэр оруулж байна. “Монголын Төмөр Зам” ТӨХК-ийн хамт олон ч нийгмийн хариуцлагыг хэрэгжүүлж Чингэлтэй дүүргийн 5 дугаар цэцэрлэгийн хүүхэд багачуудын тоглох орчинд 30 монос суулгалаа.


Image
  • Нийтлэгч: Админ
  • 2014-02-13 00:00:00

Зам Тээвэр Барилга Хот Байгуулалтын Яамны нээлттэй өдөрлөг боллоо

ЗТБХБЯ энэ сарын 18-ны өдөр нээлттэй өдөрлөг нийслэлийн төв талбайд зохион байгууллаа. Өдөрлөгийн үеэр “Монголын Төмөр Зам” ТӨХК хэрэгжүүлж буй төсөл, үүсгэн байгуулагдсанаас хойш хийж гүйцэтгэсэн ажлаа олон нийтэд танилцуулсан юм. Яамны салбар бүрийн байгууллага тухайлбал Авто замын газар, агаарын тээврийн компаниудаас гадна төмөр замын салбарыг төлөөлөн Төмөр Замын Удирдах Газар, “Улаанбаатар Төмөр Зам” ХНН, “Монголын Төмөр Зам” ТӨХК зэрэг газрууд оролцсон.