Image
  • Нийтлэгч: Админ
  • 2014-02-14 00:00:00

ЗӨВЛӨХ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ТУХАЙ ЗАРЛАЛ

1. “Монголын Төмөр Зам” Төрийн Өмчит Хувьцаат Компани нь “Шинэ төмөр зам” төслийн хүрээнд Ухаа худаг - Гашуунсухайт чиглэлийн төмөр замын “Эрчим хүч хангамжийн барилга угсралтын ажлын зураг төсөл боловсруулах техникийн зөвлөх үйлчилгээ”-г хэрэгжүүлэх зорилгоор зөвлөх үйлчилгээний гэрээ байгуулах гэж байгаа тул зөвлөхийн үйлчилгээ үзүүлэх хүсэлтэй этгээдийг мэдүүлгээ ирүүлэхийг урьж байна.


Image
  • Нийтлэгч: Админ
  • 2014-02-14 00:00:00

ТАВАНТОЛГОЙ-САЙНШАНД ЧИГЛЭЛИЙН ТӨМӨР ЗАМЫН ЗУРАГ ТӨСЛИЙН АЖЛЫГ ХҮЛЭЭЛГЭЖ ӨГЛӨӨ

“Шинэ төмөр зам” төсөлд техникийн зөвлөх үйлчилгээ үзүүлэх зөвлөх компанийг сонгон шалгаруулах тендерт гадаад дотоодын 16 компани оролцсоноос Япон Улсын “Ниппон Коэй” компани шалгарч зөвлөх үйлчилгээ үзүүлэх гэрээ байгуулан ажиллаж байгаа билээ. Тус компани “Шинэ төмөр зам” төслийн  Тавантолгой-Чойбалсан-Эрээнцав, Хөөт-Бичигт чиглэлд барьж байгуулах төмөр замын техникийн зураг төсөл боловсруулалт, судалгааны ажлыг гүйцэтгэж байгаа юм.


Image
  • Нийтлэгч: Админ
  • 2014-02-14 00:00:00

Төмөр замын бодлогыг зөв хэрэгжүүлэх нь чухал

Монгол улсын эдийн засаг цаашид хурдацтай хөгжих орон зайн зааг дээр ирээд байна. Энэ боломжийг тууштай ашиглаж, тогтвортой хөгжил бүрэлдүүлэх нэг гол нөхцөл нь төмөр замын асуудал даруй мөн. Аль ч улс оронд төмөр замын хөгжлийн түүх нь олон хүчин зүйлээс шалтгаалдаг.


Image
  • Нийтлэгч: Админ
  • 2014-02-14 00:00:00

Мотовоз, балласт тохируулагч, хоппер вагонуудаа хүлээн авна

“Mонголын Төмөр Зам” ТӨХК-ийн хэрэгжүүлж буй “Зам барилга, засварын хөдлөх бүрэлдэхүүний паркийг нэмэгдүүлэх” төслийн хүрээнд Төмөр замын газар (хуучнаар)-тай хамтарсан  ажлын хэсэг БНХАУ-ын “China South Railway” корпорацитай байгуулсан хөдлөх бүрэлдэхүүн нийлүүлэх гэрээний дагуу нийлүүлэгчийн хүсэлтээр БНХАУ-д ажиллаад ирлээ.


Image
  • Нийтлэгч: Админ
  • 2014-02-14 00:00:00

"Шинэ төмөр зам"-ын суурь бүтэц барих тусгай зөвшөөрөл олголоо

Засгийн газрын өнөөдрийн /2012.11.03/ хуралдаанаар төмөр замын тээврийн талаар төрөөс баримтлах бодлогын хэрэгжилтийг эрчимжүүлэх асуудлыг хэлэлцэв. УИХ-аас өнгөрсөн хавар баталсан “Төмөр замын тээврийн талаар төрөөс баримтлах бодлого”-ын эхний болон хоёр дахь шатны төмөр замын суурь бүтцийг улсын эдийн засаг, нийгэмд онцгой ач холбогдолтой хэмээн Засгийн газар үзлээ. Иймд эдгээр суурь бүтцийг нэгдсэн удирдлага, зохион байгуулалтын дор төр нэгтгэн барьж байгуулахаар шийдвэрлэлээ.