Монголын төмөр зам ТӨХК-ийн замын инженер О.Цацралтай Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр замын бүтээн байгуулалтын явцын талаар ярилцлаа. Тэрээр үндэсний бүтээн байгуулалтад гар бие оролцон, байгалийн ширүүн нөхцөлд олон залуусыг удирдан ажиллаж буй салбартаа тэргүүлэгч боловсон хүчин юм.