Дорнын говьд сайхан намар болж байна. Таана хэнзэлж, мангирын толгой салхины аясаар ганхаад л. Өнгө засч ширээ бөх нь тэгширсэн галбын хүрэн тэмээд салхи сөрөн идээшилж, хаа нэгтээ мангирын толгой шүүрч харагдана. Зэрэглээ татсан хөндий тэр чигээрээ гүн ногоон өнгөөр дуниартаж, дэргэдүүр уртаас урт төмөр замын рейс төмөр, зургаан үе төмөр бетон дэр гэхчилэн хайрцаг савтай зүйлс ачсан хүнд даацын автомашинууд жингийн цуваа адил ар араасаа уухилан, уухилан зүтгэх нь аргагүй л энэ хөндийд их бүтээн байгуулалт өрнөж буйг илтгэнэ.