Зам тээврийн сайд А.Гансүх өнгөрсөн долоо хоногт Өмнөговь аймгийн Цогтцэций сумын нутагт баригдаж буй Таван толгой - Гашуун сухайт чиглэлийн шинэ төмөр замын барилгын ажлын явцтай танилцлаа.
Зам тээврийн сайд А.Гансүх өнгөрсөн долоо хоногт Өмнөговь аймгийн Цогтцэций сумын нутагт баригдаж буй Таван толгой - Гашуун сухайт чиглэлийн шинэ төмөр замын барилгын ажлын явцтай танилцлаа.
Зам, тээврийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Б.Батзаяа, “Монголын төмөр зам” ТӨХК-ийн гүйцэтгэх захирал П.Бат-Эрдэнэ болон холбогдох албаныхан өнгөрсөн баасан гарагт “Ухаахудаг-Гашуунсухайт” чиглэлийн 267 км төмөр замын ажилтай танилцлаа. Шинэ төмөр зам барих төлөвлөгөөний дагуу “Энержи Ресурс Рейл” ХХК тус замын бүтээн байгуулалтын ажлыг 2012 оны зун эхлүүлсэн.
Монгол Улсын дэд бүтцийн чухал салбар болох төмөр замын үүсэл хөгжил, өнөөгийн бодит байдал, ойрын болон алс хэтийн хөгжлийн талаар бодлого боловсруулагчид , салбарын мэргэжилтнүүд, эрдэмтэн судлаачид хамтдаа шүүн хэлэлцэж, мэдээлэл солилцох зорилго бүхий “Монголын төмөр замын хөгжлийн асуудлууд” сэдэвт эрдэм шинжилгээний бага хурал наймдугаар сарын 21-ний өдөр Төрийн ордонд боллоо.
Монголын Залуучуудын холбооноос санаачлан Хөдөлмөрийн яам, Хөдөлмөрийн төв биржтэй хамтран зохион байгуупсан “Ажилтай,орлоготой- Монгол залуу” төслийг “Монголын төмөр зам” компанийн зүгээс дэмжин ажилласан юм. Уг хөтөлбөрийн хүрээнд ЭМШУИС, ШУТИС-ийн 15 оюутан “Ажлын гараа” төсөлд амжилттай хамрагдлаа.
Манай улс одоогийн байдлаар жилд 20 орчим сая тонн нүүрс экспортолж байгаа. Тэгвэл Ухаахудаг Гашуунсухайт, Замын-Үүд, Бичигтийн боомтоор 2020 он гэхэд манай улс жилд 67 сая тонн нүүрс экспортлохоор төлөвлөж байгаа юм байна. Одоогийн байдлаар Ухаахудагаас Гашуунсухайт хүртэлх 267 километрт авто замаар нүүрс тээвэрлэж байгаа.