“Монголын төмөр зам” ТӨХК Ухаа худаг-Гашуунсухайт чиглэлд 225 км төмөр зам барьж байгуулах ажлыг 3 сарын 11-ний өдрөөс үргэлжлүүлж эхлээд байгаа. Тус чиглэлд төмөр зам барьж байгуулах ажлын Ерөнхий гүйцэтгэгчээр “Самсунг Си энд Ти” компани ажиллаж байна. Мөн Дотоодын 12 туслан гүйцэтгэгч компани ажиллаж эхлээд байна.