“МОНГОЛ УЛСЫН ТӨМӨР ЗАМЫН ШИНЭЧЛЭЛ” УДИРДАХ АЖИЛТНЫ ЗӨВЛӨГӨӨНӨӨС ГАРГАХ ЗӨВЛӨМЖ

2013 оны 10 дугаар сарын 03                                                                        Улаанбаатар хот

            Зам, тээврийн яамнаас 2013 оны 10 дугаар сарын 03-ны өдөр Улаанбаатар хотноо зохион байгуулсан төмөр замын тээврийн салбарын удирдах ажилтаны “Монгол Улсын төмөр замын шинэчлэл” зөвлөгөөнөөс дараах зөвлөмжүүдийг гаргаж байна.

Дэлгэрэнгүй

ТӨМӨР ЗАМ ЭДИЙН ЗАСГИЙН ТҮЛХҮҮР ХҮЧИН ЗҮЙЛ

Монгол Улсын Зам, тээврийн яамнаас “Монголын төмөр замын шинэчлэл” сэдэвт  удирдах ажилтны зөвлөгөөнийг энэ сарын 3-ны өдөр зохион байгуулсан. Энэхүү зөвлөгөөнд  “УБТЗ” ХНН, “Монголын төмөр зам” ТӨХК, Галт тэрэг хөдөлгөөн зохицуулалтын нэгдсэн төв , ЗТЯ-ны дэргэдэх Логистикийн чадавхийг хөгжүүлэх төв болон төмөр замын чиглэлээр үйл ажиллагаа эрхэлдэг холбоод, компаниудын төлөөллүүд болох 200 гаруй удирдах ажилтнууд  оролцлоо.

Дэлгэрэнгүй

ТӨМӨР ЗАМЫН БАРИЛГЫН ГАЗАР ШОРООНЫ АЖИЛ ЭРЧИМТЭЙ ЯВЖ БАЙНА

“Монголын төмөр зам” ТӨХК-ийн Гүйцэтгэх захирал П.Бат-Эрдэнэ өнгөрсөн амралтын өдрүүдэд Өмнөговь аймагт тавигдаж буй төмөр замын барилгын газар шорооны ажлын явцтай танилцаад ирлээ.Төрөөс төмөр замын тээврийн талаар баримтлах бодлоготой болсноор 5600 орчим км төмөр зам барихаар шийдвэрлэсэн.

Дэлгэрэнгүй

САНАМЖ БИЧИГТ ГАРЫН ҮСЭГ ЗУРЛАА

Монгол Улсын Ерөнхий сайд Н.Алтанхуяг, БНХАУ-ын Төрийн зөвлөлийн Ерөнхий сайд Ли Көцян нар Хятадын Ардын их хурлын ордноо энэ сарын 26-ны Бямба гаригт албан ёсны хэлэлцээ хийлээ. Монгол, Хятад хоёр орон 2010 оноос хойш Стратегийн түншлэлийн харилцаанд шилжсэн. Энэ айлчлалын хүрээнд Стратегийн түншлэлийн харилцааг хөгжүүлэх дунд, урт хугацааны хөтөлбөрийг хоёр орны Ерөнхий сайд нар батлах бөгөөд энэ хүрээнд өргөн хүрээтэй асуудлаар байр сууриа илэрхийллээ.

Дэлгэрэнгүй

БНХАУ-ЫН ТЯНЬЖИН ХОТОД ХЭРЭГЖҮҮЛЭХ ТЭЭВЭР ЛОЖИСТИКИЙН ТӨСЛИЙН УРИЛГА

Танилцуулга: Монгол Улсын Засгийн Газрын “Далайд гарах боломжийг нэмэгдүүлэх талаар авах арга хэмжээний тухай” 2013 оны 152 дугаар тогтоолын хүрээнд Тяньжин боомт дахь “Тээвэр ложистикийн төсөл”-ийг хэрэгжүүлэх зорилгоор Хятадын талын 51 хувь, Монголын талын 49 хувийн хөрөнгө оруулалттай хамтарсан компани байгуулахаар харилцан тохиролцсон.

Дэлгэрэнгүй