Өмнөд Америкийн хөгжиж буй орнуудын нэг Венесуэл улс нь 2006 оноос 2030 он хүртэл өөрсдийн “Үндэсний төмөр замыг хөгжүүлэх төлөвлөгөө”-гөө боловсруулсан билээ. Засгийн газраас баталсан уг төлөвлөгөө нь нийт 13665 км урт 15 үндсэн чиглэлийн төмөр замын сүлжээг бүтээн байгуулж, Венесуэлийн стратегийн бүс нутгууд болон гол гол хотуудыг төмөр замаар холбоход чиглэсэн байна.20 гаруй жил хэрэгжих энэхүү томоохон төлөвлөгөөний хамгийн эхний шат нь хүн ам нэлээд төвлөрсөн, үйлдвэр, газар тариалангийн гол хотууд болох Тинако, Анаког холбох 466,7 км төмөр замыг барьж ашиглах ажил юм.