БНХАУ-ын Төмөр замын агентлагт зохион байгуулагдсан энэхүү уулзалтад тус улсын Төмөр замын агентлаг, Сангийн яам, Боомтын захиргаа, “Шенхуа групп” корпораци, “HOUPU” хөрөнгө оруулалтын сангийн төлөөлөгчид оролцжээ.
Төмөр замын агентлагтай хамтран ажиллахаар болов
Тус уулзалтын хүрээнд БНХАУ-ын Төмөр замын агентлагтай хамтран ажиллах санал тавьлаа. Агентлагийн Гадаад хамтын ажиллагааны хэлтсээс хоёр улсын төмөр замын салбарын хамтын ажиллагаа, шинэ төмөр замын бүтээн байгуулалтын ажилд бүх талын дэмжлэг үзүүлэхээ илэрхийлсэн.