ЗӨВЛӨХ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ТУХАЙ ЗАРЛАЛ

1. “Монголын Төмөр Зам” Төрийн Өмчит Хувьцаат Компанинь “Шинэ төмөр зам” төслийн хүрээнд Ухаахудаг – Гашуунсухайт чиглэлийн барилгын ажилд Хяналтын зөвлөх үйлчилгээ-г хэрэгжүүлэх зорилгоор зөвлөх үйлчилгээний гэрээ байгуулах гэж байгаа тул зөвлөхийн үйлчилгээ үзүүлэх хүсэлтэй этгээдийг мэдүүлгээ ирүүлэхийг урьж байна.

Дэлгэрэнгүй

Техникийн зөвлөхтэй гэрээ байгууллаа

“Монголын төмөр зам” ТӨХК “Шинэ төмөр зам” төслийн санхүү, хууль, техникийн зөвлөх үйлчилгээ үзүүлэх компаниудыг сонгон шалгаруулах олон улсын нээлттэй тендерийг 2013 оны 2 сарын 7- нд зарласныг өмнөх мэдээллүүдэд дурьдсан.  “Шинэ төмөр зам” төсөлд техникийн зөвлөх үйлчилгээ үзүүлэх зөвлөх компанийг сонгон шалгаруулах тендерт нийт гадаад болон дотоодын 16 компани оролцсоноос Япон улсын Ниппон Коэ ХХК шалгарч 2013 оны 5 сарын 14 -нд Монголын төмөр зам ТӨХК-тай “Техникийн зөвлөх үйлчилгээ үзүүлэх гэрээ”-г байгууллаа.

Дэлгэрэнгүй

Шинэ төмөр замын бүтээн байгуулалтын ажлын явцтай танилцлаа

Өнгөрсөн долоо хоногт ЗТЯ-ны төрийн нарийн бичгийн дарга Б.Батзаяа, Монголын төмөр зам ТӨХК-ийн захирал П.Бат-Эрдэнэ нар төслийн ерөнхий гүйцэтгэгч Samsung S&T компанийн удирдлагууд болон Энержи Ресурс Рейл ХХК-ийн удирдлагуудын хамт Өмнөговь аймгийн Цогтцэций сумын нутагт баригдаж буй Таван толгой - Гашуун сухайт чиглэлийн шинэ төмөр замын барилгын ажлын явцтай танилцаад ирлээ.

Дэлгэрэнгүй

ЗӨВЛӨХ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ТУХАЙ ЗАРЛАЛ

1. “Монголын Төмөр Зам” Төрийн Өмчит Хувьцаат Компанинь “Шинэ төмөр зам” төслийн Хяналтын зөвлөх үйлчилгээ-г хэрэгжүүлэх зорилгоор зөвлөх үйлчилгээний гэрээ байгуулах гэж байгаа тул зөвлөхийн үйлчилгээ үзүүлэх хүсэлтэй хуулийн этгээдийг мэдүүлгээ ирүүлэхийг урьж байна.

Дэлгэрэнгүй

Санхүүгийн зөвлөх банктай гэрээ байгууллаа

"Монголын төмөр зам” ТӨХК “Шинэ төмөр зам” төслийн санхүүгийн зөвлөх үйлчилгээ үзүүлэх компаниудыг сонгон шалгаруулах олон улсын нээлттэй тендерийг 2013 оны 2 сарын 7-нд зарласан. Тендерт гадаад болон дотоодын 4 компани оролцсоноос Франц улсын “BNP Paribas” ХХК болон АНУ-ын “Guggenheim” ХХК түншлэл шалгарч 2013 оны 5 сарын 24 -нд Монголын төмөр зам ТӨХК-тай “Санхүүгийн зөвлөх үйлчилгээ үзүүлэх гэрээ”-г байгууллаа.

Дэлгэрэнгүй