“МТЗ” ТӨХК-ийн хамт олон 2018 оны ажлаа дүгнэлээ

Image

Энэ өдөр “Монголын төмөр зам”ТӨХК-ийн хамт олны нэгдсэн тайлангийн хурал боллоо.

Тус хуралдаанаар компанийн өнгөрөгч онд санхүүгийн үйл ажиллагаанаас олсон ашиг, зардлын тайлан, Төмөртэй-Хандгайт чиглэлд хийсэн ачаа эргэлт, тээвэрлэлтийн үзүүлэлт, компанийн өөрийн эзэмшлийн зүтгүүр, вагоноор тээвэрлэлт хийсэн үзүүлэлт гадаад болон дотоодын харилцагчдын хүрээн дэх хамтын ажиллагаа, зохион байгуулсан томоохон үйл ажиллагаа, байгуулсан санамж бичиг, гэрээ хэлэлцээр, төсөл хөтөлбөрүүдийн хэрэгжилт, үйл явц зэрэг компанийн хэмжээнд хийгдсэн бүхий л үйл ажиллагааг тайлагнав.  

 “Монголын төмөр зам” үүсгэн байгуулагдсаны 10 жилийн ой энэ онд тохиосон юм. Анх 3 хүний бүрэлдэхүүнтэй байгуулагдаж байсан “Монголын төмөр зам” компани өдгөө УБ хот, Сэлэнгэ аймгийн Төмөртэй өртөө, Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь Бүс нутгийн тээвэр логистикийн төв бүхий  нийт 150 орчим ажилтантай өнөр өтгөн өрх айл болон тэлж, Монгол Улсын зам, тээврийн салбарт өөрийн хувь нэмрийг зохих хэмжээгээр оруулж, үйл ажиллагаагаа тасралтгүй эрхэлж ирсэн байна.

Шинэ төмөр зам төслийг эрчимжүүлэх ажлын хүрээнд энэ онд Засгийн газрын 232, 242тоот тогтоол гарч заагдсан чиглэлүүдэд хамтарсан компанийг байгуулж ажлыг цааш үргэлжлүүлэх чиглэл аван ажиллаж байна.

Энэхүү тогтоолын хэрэгжилтийн хүрээнд 2018 оны 10 дугаар сарын 08-ны өдөр “Монголын төмөр зам” ТӨХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлхуралдаж “Тавантолгой төмөр зам” ХХК-ийг үүсгэн байгуулж, дүрмийг баталсан. 11 дүгээр сарын 23-нд “Монголын төмөр зам”ТӨХК-ийн ТУЗ хуралдан “Тавантолгой төмөр зам” ХХК-ийн ТУЗ-ийг 7 хүний бүрэлдэхүүнтэй томилж,  11 сарын 23-ны өдөр Гүйцэтгэх захирлыг томилон, компанийн бүтэц орон тоог баталж,хуулийн этгээдийг улсын бүртгэлд бүртгүүлэнзохион байгуулалтын үе шаттай арга хэмжээ авч ажиллаж байна.

Мөн Тавантолгой-Зүүнбаян, Хөөт-Бичигт чиглэлүүдэд хамтарсан компани байгуулж, бүтээн байгуулалтын ажлыг эрчимжүүлэх ажлууд үе шаттай хийгдэж байна.

Монголын төмөр зам компани Сэлэнгэ аймгийн Хүдэр суман дахь Төмөртэй өртөө энэ онд 800 мянган тонн төмрийн хүдэр тээвэрлэж, Монгол Улсын төмөр замын тээвэрлэлтэд зохих хувь нэмрээ орууллаа. Ирэх онд тус өртөөгөөр 1 сая 200 мянган тонн төмрийн хүдэр тээвэрлэх зорилт тавьж байгаа юм.

Компанийн нийгмийн хариуцлагыг сайжруулах ажлын хүрээнд тус өртөөний ажилчдын цалинг энэ онд 10 хувиар нэмэгдүүлж, түлээ нүүрсний нэг удаагийн буцалтгүй тусламж үзүүлсэн билээ. Төмөртэй өртөөний ажилчдын орон сууцны тохижилт, ая тухтай байдлыг сайжруулсан. Мөн “МТЗ” компанийн тэтгэлгээр БНХАУ-д төмөр замын мэргэжлээр суралцан төгсөж ирсэн оюутнуудыг шинэ залуу боловсон хүчин болгож тус өртөөнд дадлагажуулан мэргэшүүлж байна.

Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь “Бүс нутгийн логистикийн төв”-ийг энэ оны 10 сарын 15-ны өдөр нээж, нээлтийн үйл ажиллагааг амжилттай зохион байгууллаа. Тус төвийн барилгын бэлтгэл ажил бүрэн хангагдаж, улсын комисс хүлээн авсан.

Мөн 2018 оны эхний 11 сарын байдлаар тус компанийн эзэмшлийн 7 илчит тэрэг нийт 400,9 сая тн.км-ийн ажил гүйцэтгэж, 245 ачааны вагонууд нь нийт 6.3 сая км аялж 341 мянган тн ачаа тээвэрлэсэн үзүүлэлттэй байна.

Энэ онд компанийн хувьд онцлох олон чухал үйл явдал тохиосны нэг нь “МТЗ” ТӨХК БНХАУ-ын Тяньжин боомтод Тээвэр логистикийн төслийг БНХАУ-тай хамтран хэрэгжүүлэх төслийн ажилд ахиц дэвшил гарлаа.

“Монголын төмөр зам”ТӨХК-ийн 51 хувь, БНХАУ-ын Өвөр Монголын Өөртөө Засах орны “Өвөр Монголын Уурхайн үйлдвэрийн эд хөрөнгийн хамааралтын” ХХК болон түүний 100 хувийн хөрөнгө оруулалттай, Монгол Улсад бүртгэлтэй “Монголиа уул уурхай хөрөнгө менежмент компанийн 49 хувийн хамтарсан “Монгол порт групп” ХХК-ийг үүсгэсэн.

2018 оны 12-р сарын 13-ны өдөр БНХАУ-ын Бээжин хотод “Си Ар Ар Си интернейшнл” ХХК-тай хамтын ажиллагааны харилцан ойлголцлын Санамж бичиг байгуулсан. Уг Санамж бичгийг байгуулснаар компанийн хэрэгжүүлж буй төсөл хөтөлбөрүүдэд хамтран ажиллах, төмөр замын хөдлөх бүрэлдэхүүн, тэдгээрийн шаардлагатай тоног төхөөрөмж сэлбэг хэрэгслийг хөнгөлөлттэй үнээр худалдан авах, инженер техникийн ажилтнуудыг хөнгөлөлттэй нөхцөлөөр сургаж дадлагажуулах зэрэг өргөн хүрээнд хамтран ажиллах боломжтой боллоо.

Нийтлэгдсэн огноо: 2019-01-11 16:14:00
Б.Цэнгэл: "Тяньжин хотод тээвэр логистикийн төв байгуулах нь Монгол Улсын аж ахуйн нэгжүүдэд олгож буй асар том боломж юм"
2019-04-16 14:10:00

“Өнөр бүл” төвийн хүүхэд багачуудыг дэмжин ажиллалаа
2019-04-12 14:44:00

ОХУ давхар ачилгат цахилгаан галт тэрэг төлөвлөжээ
2019-04-08 10:06:00

Хятад Улс төмөр замын ачаа тээврийн татвараа буурууллаа
2019-04-08 09:57:00

БНХАУ дотооддоо зохион бүтээсэн хүнд даацын төмөр замын краныг экспортод гаргав
2019-04-05 16:36:00

БНХАУ Жоушан арлыг төмөр замаар холбохоор төлөвлөж байна
2019-04-04 09:53:00

ОХУ-ын хурдны төмөр замын ажлыг Медведев баталлаа
2019-04-01 09:19:00

Казакстаны төмөр замын компани ачаа тээвэрлэлтээ 10 хувиар өсгөжээ
2019-03-29 11:27:00

“МТЗ” ТӨХК-ийн шилжин явах цомын эзэн шалгаруулах тэмцээн амжилттай зохион байгуулагдлаа
2019-03-25 16:26:00

"МТЗ" ТӨХК-ийн Төлөөлөн Удирдах зөвлөлийн хараат бус гишүүнийг сонгон шалгаруулах зар
2019-03-19 16:08:00

Төмөр замын түүхээс
2019-03-12 11:06:00

Хятадад 2020 оноос жолоочгүй галт тэрэг үйлчилгээнд гарна
2019-03-05 09:12:00

ЗТХ-ийн сайд Б.Энх-Амгалан Өмнөговь аймагт ажиллав
2019-03-04 11:35:00

Дэлхий даяараа төмөр замд анхаарал хандуулснаар тээврийн хэрэгслийн хорт хийн ялгарлыг бууруулж чадна гэв
2019-02-19 10:43:00

Зам, тээврийн хөгжлийн сайд Б.Энх-Амгалан “МТЗ” ТӨХК-ийн үйл ажиллагаатай танилцлаа
2019-02-14 11:58:00

“Си Ар Ар Си Чишүяань” ХХК Нигер Улсад 21 ширхэг дизель зүтгүүр нийлүүлэх гэрээ байгууллаа
2019-02-12 15:03:00

Төмөр замын тээврийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөлд саналаа ирүүлнэ үү
2019-02-12 11:40:00

Сар шинийн мэндчилгээ
2019-02-02 13:27:00

Зүүн өмнөд Азийн орнуудад төмөр замын хуулийн тогтолцоог өргөжүүлнэ
2019-01-28 10:52:00

Энэтхэг Улс дотооддоо үйлдвэрлэсэн “Train 18” галт тэргийг ашиглалтад орууллаа
2019-01-25 13:55:00