Огноо: 2019 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр.
Төслийн нэр, дугаар: “Монголын Төмөр Зам” ТӨХК-ийн эзэмшлийн “Зүтгүүр, автомашинд дизелийн түлш, шатахуун”нийлүүлэх нийлүүлэгчийг сонгон шалгаруулах МТЗ-ШН1901.
- ”Монголын Төмөр Зам” ТӨХКнь эрх бүхий тендерт оролцогчдоос “Зүтгүүр, автомашинд дизелийн түлш, шатахуун” нийлүүлэхнийлүүлэгчийг сонгон шалгаруулахбитүүмжлэл бүхий тендер ирүүлэхийг урьж байна. Тендер нь дараах багцуудаас бүрдэнэ.
Багц № 1: ШН1901/01. Сэлэнгэ аймгийн Хүдэр сумын нутаг дэвсгэрт байрлах “Төмөртэй Өртөө”-ний Зүтгүүрт дизелийн түлш нийлүүлэх.
Багц № 2: ШН1901/02. Суудлын авто машинд бензин,дизелийн түлш нийлүүлэх.
Тендерийн баримт бичгийн иж бүрдэл бүрийг албан бичгээр хүсэлтээ гаргаж, эргэж төлөгдөхгүй нөхцөлтэйгээр 50,000 /тавин мянга/ төгрөгөөр, бэлэн бусаар Худалдаа хөгжлийн банкны 404187856 дугаарт дансанд тушааж СБД, 1-р хороо, 13-р хороолол, Нарны зам-62, Юнион Бюлдинг А блок, 7-р давхар-с худалдан авах боломжтой. Сонирхсон оролцогчид дэлгэрэнгүй мэдээллийг энд дурдсан хаягаар хандан авч болно.
- Тендер нь түүнийг нээсэн өдрөөс хойш 45 хоногийн хугацаанд хүчинтэй байх ба тендерийн баримт бичигт заасан үнийн дүнтэй баталгаа ирүүлнэ.
Тендерийг 2019 оны 02 дугаар сарын 13-ны 10 цаг 00 минутаас өмнө СБД, 1-р хороо, 13-р хороолол, Нарны зам-62, Юнион Бюлдинг А блок, 7-р давхар хаягаар ирүүлэх бөгөөд тендерийг нээхээр заасан хугацаанд уг нээлтэд оролцох хүсэлтэй тендерт оролцогчдыг байлцуулан 2019 oны 02 дугаар сарын 13-ны өдрийн 10 цаг 30 минутад нийтийн өмнө нээнэ.
Тендерт оролцогч аль ч багцад санал ирүүлж болно.
Хаяг: “Монголын Төмөр Зам” ТӨХК
СБД, 1-р хороо, 13-р хороолол, Нарны зам-62, Юнион Бюлдинг А блок, 7-р давхар
Утас: 70006622 (дотуур утас 33)
Е-mail: gantuya@mtz.mn
Худалдан авалтын мэргэжилтэн: Т.Гантуяа