Машинч нарын хомсдол

Image

Өнгөрсөн зуны сүүлээр Германд төмөр замын тээврийн үйл ажиллагаа эрхэлдэг нэгэн компанийн төлөөлөгч Монголд ирж, залуусыг немц хэл сурган сонгон шалгаруулаад нутагтаа машинчаар ажиллуулна гэж хэвлэлийн бага хурал хийн, хүмүүсийн чихийг сортойлгож байлаа. Үүнийг сонсоод анхандаа итгэхэд бэрх санагдаж байсан юм. Гэтэл 9 сарын эхээр машинч нарын хүрэлцээгүйгээс болж ойр зуурын орон нутгийн галт тэрэгнүүдийг зогсоож оронд нь автобусаар үйлчлүүлнэ гэсэн Германы төмөр замын тээвэр эрхэлдэг гол компани “Дойче Банн”-ы мэдэгдэл гарсанаар “төмөр замын салбарт машинч нарын хомсдол үнэхээр байгаа юм байна” гэж ойлгосон юм.

Германы Шпигель сэтгүүлд 2018 оны 9 сарын 28-ны өдөр гарсан “Германы төмөр зам 17.000 шинэ ажилтан авчээ” гэсэн мэдээнд:

“Дойче Банн компанийн ажил хэрэг энэ онд олон асуудалтай байгаа бөгөөд  хамгийн гол нь өрийн хуримтлал ба галт тэрэгний хоцролт, эвдрэлүүд байсан юм. Он эхэлсэнээс хойш 8-р сарын сүүл үе гэхэд 17.000 хүнийг ажилд шинээр авах мэдэгдэл өгсөн бөгөөд түүн дотор 1.200 машинч, 1.600 галт тэрэгний засварын ажилтан оржээ. Ингэснээр галт тэрэгний засварын чанар сайжрах ёстой юм. Компанийн нийт ажилтны тоо 197.000-аас 204.000 хүрсэн байна. Энэ нь галт тэрэгний найдвартай ажиллагаа муу байгаа, хоцролт гарч байгаагийн эсрэг авагдаж байгаа арга хэмжээ юм. Сүүлийн үед хурдны галт тэрэг  “ICE”-нүүд засварт ороод гарахдаа согогтой гарч, эргэж засварын газар луу очих асуудал их үүсч байсан юм. Ачааны галт тэрэгний тээвэр машинчийн дутагдлаас болж хүндрэлд орж байлаа. Машинчийн ажлын цаг дуусч, амралтын дэглэм мөрдүүлсэнээс болж ачааны галт тэрэгнүүд зогсох шаардлага гарч байв. Ирэх арван жилд бүх машинчийн тэн хагас нь тэтгэвэрт гарах төлөвтэй байгаа учраас илүү их ажиллах хүчний нөөц угаасаа шаардагдаад байгаа юм. Шинээр орж байгаа машинч нар нэмэгдсэн цалин авах таатай боломж бүрдээд байна. Машинч нарыг төлөөлсөн үйлдвэрчний эвлэлтэй компанийн удирдлага тохиролцоо хийхээр төлөвлөж байгаа бөгөөд үр дүнд нь дараагийн хоёр жилд машинчийн цалин 4,5-аас 5 хувиар нэмэгдэх тооцоо гарч байна. Цалингийн 7,5 хувийн нэмэгдэл, амралтын ашигтай хувилбарын шаардлагыг үйлдвэрчний эвлэлээс тавьж байгаа юм. 2016 онд болсон шиг компанийн удирдлага, ажилтнуудын хоорондхи тэмцэл үүсгэхгүй гэж удирдлага тооцоолж байгаа бөгөөд хэрэв тэр үед болсон шиг хүндрэл гарвал зорчигчдод хүндээр тусна үзэж байна. Төмөр зам машинчаас хамаарах хамаарал улам нэмэгдэх шинжтэй. Компанийн хүчин чадлыг нэмэх зорилгоор өнгөрсөн долоо хоногийн удирдлагын хурлаар 700 сая Еврогоор шинэ 4-р үеийн “ICE-4” хурдан галт тэрэг 18-ыг худалдан авахаар төлөвлөсөн байна” гэсэн бол 2018 оны 11 сарын 15-ны “Дойче Банн шинэ ажилтан мянга мянгаар нь авч байна” гэсэн мэдээнд:

“Энэ жилдээ төлөвлөснөөс 5.000-аар илүү буюу анх төлөвлөсөн 19.000 биш 24.000 ажилтан шинээр авахаар яригдаж байна. “Боломжтой хүн бүрийг авна” гэж захирал Рихард Лутц сонинд ярилцлага өгчээ. Сүүлийн хэдэн жилд зорчигчдын тоо нэмэгдэж байсан бөгөөд харин галт тэрэгний зурмагийн тасалдал өндөр байгаа юм. Ойрын үед ажил сайжруулах зорилготойгоор 50 нэр бүхий үйл ажиллагаанаас бүрдэх 200 хуудастай төлөвлөгөө танилцуулагдах юм. Үүнийг гүйцэлдүүлэхээр 2019-2022 оны хооронд 5 тэрбум еврогийн хөрөнгө оруулалт нэмж хийгдэж, үр дүнгээ өгсөнөөр 2023 онд концерн эдийн засгийн хувьд хөл дээрээ тогтох ёстой бөгөөд өр дарагдсан байх ёстой. Одоогийн байдлаар энэ хөрөнгө оруулалт компанийн ашгаар хийгдэх боломжгүй бөгөөд өр 20 тэрбум евро хүрээд байна. “Бид дэд бүтэц, хөдлөх бүрэлдэхүүн, ажиллах хүчинд илүү хөрөнгө зарж чанар, цаг барилт, найдвартай байдлыг сайжруулна” гэж төлөвлөгөөнд дурдагджээ.”

11 сард “Дойче Банн компани дутагдсан машинч нарыг нөхөхөөр Румын улсад машинч хайж байна” гэж мэдээлэгдсэн бол энэ сарын нэг өдөр энэ компанийн бүрдэлд харьяалагддаггүй Берлин хотын метро жолооч хүрэлцээгүйгээс шалтгаалан цөөн галт тэрэг явуулсанаар нийслэл хот “Хар мягмар гариг” гэж нэрлэгдсэн нийтийн тээврийн хүндрэл үзсэн байна. Дутагдсан метроны жолооч нарыг Берлин хотод сурдаг оюутнуудаас ажиллуулж нөхөх асуудал яригдсан юм. Берлиний оюутнууд семестрийн дундуур буюу өөрөөр хэлбэл жилийн аль ч үед ажиллах эрхтэй байдаг бөгөөд харин долоо хоногт 20 цагаас илүү ажиллах хориотой байдаг.

Галт тэрэгний хоцролттой холбоотой эцэс төгсгөлтгүй ярианаас залхсан Германы ногоон намынхан Дойче Банныг бүтцийн өөрчлөлт хийж, задлах санал гаргаж байна. Ногоон намын фракцийн дарга Антон Хофрайтер сонинд ярилцлага өгөхдөө: “Замтай холбоотой бүх газрыг нэгтгэн дэд бүтцийн компани байгуулж, Дойче Банн дэд бүтэц, тээвэр гэсэн хоёр хэсэг болж салах ёстой. Зарим газрыг хувьчилж, цаашид хөрөнгө оруулалтанд хэрэглэх мөнгө болгох” гэсэн байна.

Хамгийн сүүлд, он солигдох заагаар машинч нарын хомсдолын хүндрэлээс шалтгаалж хурдавчилсан курс зохион байгуулах, үүнээс гадна засварчид дутагдаж байгаагаас суудлын галт тэрэгний цуваанууд засвараас гарахдаа хоцролт үүсгэж байгаа учраас кофены машин, 00 гэх мэт туслах тоноглолуудыг үзэлгүй, засварын ажил хийлгүйгээр гаргаж байгаа тухай мэдээлсэн. “Асуудлыг урьдчилан харалгүй олон жил явсаны горыг одоо амсаж байна” гэжээ.

Дашрамд дурдахад Германд манайхаар бол МСТ буюу Мэргэжил Сургалтын Төвүүдэд техникийн чиглэлийн ажиллах хүчин бэлтгэдэг бөгөөд сүүлийн үед “тэдний экспортын гол чиглэл, бараг бахархал болсон гэхээр техник, машин, механизмын үйлдвэрлэлийн чиглэлээр бэлтгэгдэж байгаа шинэ ажиллах хүчин цөөдөж байна, залуус өөр зүйл сонирхож байна” гэж яригдах болсон юм. Ерөнхийдөө “гарын ур дүй болон техникийн мэдлэгтэй бол хэдэн сар сургалтанд яваад л өндөр цалинтай ажил бий шүү” гэдгийг сануулж байгаа харагддаг.

            Төмөр замын инженер бэлтгэдэг тусгай сургууль Германд байдаггүй бөгөөд төмөр замын компаниуд инженерүүдээ техникийн их, дээд сургууль төгсөгчдөөс авна. Техникийн чиглэлээр сурч төгсөхөд амаргүй байдаг бөгөөд харин энэ чиглэлээр Герман дипломтой болсон залуусыг бусад гадаад улсууд болон Германы өөрийн компаниуд дуртайгаар ажилд авах хандлагатай байдаг. Харин зүүн Германы үед төмөр замын мэргэжилтэн бэлтгэн гаргадаг Дрездений ТИС гэх мэт зарим нэг техникийн их сургуулиуд байсан бөгөөд бас ЗХУ-ын Москва, Ленинград хотууд руу төмөр замын мэргэжлээр хүн сургахаар явуулдаг байлаа.

 

Бэлтгэсэн:

“МТЗ” ТӨХК-ийн зүтгүүрийн инженер Ц.Лхагвасүрэн

Нийтлэгдсэн огноо: 2019-01-07 10:22:00
Хоёр жилийн дотор Катманду – Хятад, Энэтхэгийг холбосон төмөр замын ажлыг хийж дуусгана
2019-05-21 09:19:00

"Bentley BIM" ухаалаг өндөр хурдны төмөр замыг танилцуулж байна
2019-05-17 09:12:00

Манан сордог галт тэрэг зохион бүтээжээ
2019-05-14 14:49:00

CRC компани 2018 онд өмнөх оноос 12.4 хувиар илүү ашигтай ажиллажээ
2019-05-10 10:48:00

Өндөр хурдны төмөр замын талаар хэлэлцэв
2019-05-08 11:33:00

“Бүс ба зам” санаачилгын хүрээнд хэрэгжүүлж буй ажлыг танилцууллаа
2019-05-06 09:19:00

Зөвлөлдөх уулзалтыг зохион байгууллаа
2019-04-29 16:25:00

Харилцан ойлголцлын санамж бичигт гарын үсэг зурлаа
2019-04-23 09:44:00

“Өнөр бүл” төвийн хүүхэд багачуудыг дэмжин ажиллалаа
2019-04-12 14:44:00

ОХУ давхар ачилгат цахилгаан галт тэрэг төлөвлөжээ
2019-04-08 10:06:00

Хятад Улс төмөр замын ачаа тээврийн татвараа буурууллаа
2019-04-08 09:57:00

БНХАУ дотооддоо зохион бүтээсэн хүнд даацын төмөр замын краныг экспортод гаргав
2019-04-05 16:36:00

БНХАУ Жоушан арлыг төмөр замаар холбохоор төлөвлөж байна
2019-04-04 09:53:00

ОХУ-ын хурдны төмөр замын ажлыг Медведев баталлаа
2019-04-01 09:19:00

Казакстаны төмөр замын компани ачаа тээвэрлэлтээ 10 хувиар өсгөжээ
2019-03-29 11:27:00

“МТЗ” ТӨХК-ийн шилжин явах цомын эзэн шалгаруулах тэмцээн амжилттай зохион байгуулагдлаа
2019-03-25 16:26:00

"МТЗ" ТӨХК-ийн Төлөөлөн Удирдах зөвлөлийн хараат бус гишүүнийг сонгон шалгаруулах зар
2019-03-19 16:08:00

Төмөр замын түүхээс
2019-03-12 11:06:00

Хятадад 2020 оноос жолоочгүй галт тэрэг үйлчилгээнд гарна
2019-03-05 09:12:00

ЗТХ-ийн сайд Б.Энх-Амгалан Өмнөговь аймагт ажиллав
2019-03-04 11:35:00