Гүйцэтгэх захирлын мэндчилгээ

Гүйцэтгэх захирлын мэндчилгээ

Image

Монгол Улсын Зам, тээврийн салбарт хүч хөдөлмөр, мэдлэг оюунаа дайчлан зүтгэж буй хүсэл эрмэлзэл, мэргэжил нэгт Эрхэм хүндэт төмөр замчид та бүхэнд айлчлан ирж буй шинэ оны мэндийг хүргэе!

“Монголын төмөр зам” ТӨХК энэ жил үүсэн байгуулагдсаны 10 жилийн ойтойгоо золголоо. Өдгөө бид Улаанбаатар хот, Сэлэнгэ аймгийн Хүдэр сум дахь “Төмөртэй” өртөө, Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь “Бүс нутгийн логистикийн төв”-өөс бүрдсэн нийт 150 гаруй ажилтны бүрэлдэхүүнтэй үйл ажиллагаагаа эрхлэн явуулж байна.

            “Монголын төмөр зам” ТӨХК-ийн хамт олонд энэ онд онцлох чухал үйл явдал олон тохиолоо.

Тухайлбал, “Шинэ төмөр зам” төслийн бүтээн байгуулалтын ажлыг эрчимжүүлэх тухай Засгийн газрын тогтоолын дагуу бид энэ онд “Тавантолгой-Гашуунсухайт” чиглэлийн төмөр замын бүтээн байгуулалтыг үргэлжлүүлэхээр 2018 оны 10 дугаар сарын 08-ны өдөр “Эрдэнэс Тавантолгой” ХХК-тай хамтран “Тавантолгой төмөр зам” ХХК-ийг үүсгэн байгуулж, холбогдох ажлуудыг үе шаттайгаар хийж гүйцэтгэж байна.

Мөн “Тавантолгой-Зүүнбаян”, “Нарийнсухайт-Шивээхүрэн” чиглэлийн төмөр замын төслийн ажлыг эрчимжүүлэх хамтарсан компаниудыг байгуулах ажлууд үе шаттай явагдаж байна.

 

Манай компани өнгөрөгч онд өөрийн эзэмшлийн хөдлөх бүрэлдэхүүнээрээ 800 мянган тонн төмрийн хүдрийн тээвэрлэлт хийж Монгол Улсын ачаа тээх үйлсэд зохих хувь нэмрээ оруулан ажиллалаа.

Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь “Бүс нутгийн логистикийн төв”-ийг энэ оны 10 сарын 15-ны өдөр нээж, нээлтийн үйл ажиллагааг амжилттай зохион байгууллаа. Тус төвийн барилгын бэлтгэл ажил бүрэн хангагдаж, ашиглалтад хүлээн авахад бэлэн болсон.

Мөн “Монголын төмөр зам” ТӨХК-ийн хэрэгжүүлж буй “Тяньжин дахь тээвэр логистикийн төв” төслийг хэрэгжүүлэх "Монгол порт групп" хязгаарлагдмал хариуцлагатай компанийг 2018 оны 12 дугаар сарын 10-ны өдөр БНХАУ-ын Өвөр Монголын өөртөө засах орны “Өвөр Монголын уурхайн үйлдвэрийн эд хөрөнгийн хамааралтын” ХХК-тай хамтран үүсгэн байгуулсан гэдгийг онцлон дурдахад таатай байна.

 

2018 оны 12-р сарын 13-ны өдөр БНХАУ-ын Бээжин хотод “Си Ар Ар Си интернейшнл” ХХК-тай хамтын ажиллагааны харилцан ойлголцлын Санамж бичиг байгуулсан. Уг Санамж бичгийг байгуулснаар компанийн хэрэгжүүлж буй төсөл хөтөлбөрүүдэд хамтран ажиллах, төмөр замын хөдлөх бүрэлдэхүүн, тэдгээрийн шаардлагатай тоног төхөөрөмж сэлбэг хэрэгслийг хөнгөлөлттэй үнээр худалдан авах, инженер техникийн ажилтнуудыг хөнгөлөлттэй нөхцөлөөр сургаж дадлагажуулах зэрэг өргөн хүрээнд хамтран ажиллах боломжтой боллоо.

2018 онд бид олон төсөл хөтөлбөрүүдийг эрчимжүүлэх, хэрэгжүүлэх эхлэлийг тавьж чадлаа. Та бүхэн хийсэн бүтээснээ дүгнэн цэгнэж, алдаа оноогоо дэнслэн, айлчлан ирж буй 2019 ондоо амжилт бүтээлээр дүүрэн байхын өлзийтэй ерөөлийг дэвшүүлье.

 

 

 

“МОНГОЛЫН ТӨМӨР ЗАМ” ТӨХК-ИЙН

ГҮЙЦЭТГЭХ ЗАХИРАЛ Б.ЦЭНГЭЛ

Сүүлд нэмэгдсэн мэдээллүүд

D180-16 загварын өндөр хүчин чадалтай дизель хөдөлгүүр зохион бүтээжээ
2019-10-21 15:52:00
2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн талаар хэлэлцэв
2019-10-16 09:33:00
Ерөнхийлөгч Х.Баттулга Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр замын бүтээн байгуулалттай танилцлаа
2019-10-11 10:12:00
Японд шинэ галт тэрэг нэвтрүүлнэ
2019-10-07 10:40:00
Ахмадууддаа хүндэтгэл үзүүллээ
2019-09-30 13:33:00
“МТЗ” ТӨХК-ийн өвөлжилтийн бэтгэл 80 хувьтай байна
2019-09-30 09:38:00
“Монголын төмөр зам” ТӨХК-ийн Гүйцэтгэх захирлаар Р. Батсүх томилогдлоо
2019-09-26 16:31:00
Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр замын төсөлд хамтран ажиллахыг урьж байна
2019-09-26 13:48:00
"Монголын төмөр зам" ТӨХК-ийн 2019-2020 оны өвөлжилтийн бэлтгэл хангах нэгдсэн арга хэмжээний төлөвлөгөөний хэрэгжилт
2019-09-24 10:25:00
“Монголын төмөр зам” ТӨХК иргэдэд 2016-2019 онд хийж хэрэгжүүлсэн ажлаа танилцуулж байна
2019-09-22 15:38:00
Засгийн газрын нээлттэй хаалганы өдөрлөг үргэлжилж байна
2019-09-16 15:53:00
Х.Баттулга: Энэ бол Монголчуудын өөрсдийн хүчээр барьж буй анхны том бүтээн байгуулалт юм
2019-08-13 09:00:00