Зам, тээврийн хөгжлийн сайд Я.Содбаатар ОХУ-ын Тээврийн сайд Е.И.Дитрихтэй уулзалт хийлээ

Image
Зам, тээврийн хөгжлийн сайд Я.Содбаатар ОХУ-ын Тээврийн сайд Е.И.Дитрихийн урилгаар ОХУ-д ажлын айлчлал хийж, "Тээврийн долоо хоног-2018” олон улсын форумд оролцоод ирлээ. Хоёр улсын сайдууд зам тээврийн салбарын хамтын ажиллагааны өргөн хүрээний асуудлаар санал солилцож, хамтран хэрэгжүүлсэн ажлуудаа харилцан дүгнэж, цаашид хэрэгжүүлэх дэд бүтцийн томоохон төсөл хөтөлбөрүүдийн асуудлыг хөндөн ярилцсан байна.
Уулзалтын эхэнд Зам, тээврийн хөгжлийн сайд Я.Содбаатар Монгол, Оросын хоёр талын харилцаа хамтын ажиллагаа өргөжин хөгжиж байгааг онцлоод энэ хамтын ажиллагаанд зам, тээврийн салбарын харилцаа онцгой байр суурь эзэлж, эрчимтэй хөгжиж байгаад сэтгэл ханамжтай байгаагаа илэрхийлэв. Энэ оны зургаадугаар сард хоёр тал удаан хугацаанд хэлэлцэж ирсэн "Төмөр замаар дамжин өнгөрөх ачаа тээвэрлэх нөхцөлийн тухай Засгийн газар хоорондын хэлэлцээр” байгуулж, хүчин төгөлдөр хэрэгжиж эхэлсэн нь зөвхөн тээврийн салбарын төдийгүй хоёр орны харилцаанд томоохон ахиц гаргасан үйл явдал болсныг цохон тэмдэглэлээ.
Хоёр орны агаарын тээврийн салбарт ч тодорхой ахиц гарч хоёр талын агаарын тээвэрлэгчид шинэ чиглэлүүдэд нислэг үйлдэж эхэлсэнд талууд сэтгэл хангалуун байгаагаа илэрхийллээ. Мөн "Монгол Улс, ОХУ, БНХАУ-ын Засгийн газар хооронд байгуулсан Азийн авто замын сүлжээгээр авто тээвэрлэлт гүйцэтгэх тухай хэлэлцээрт” хүчин төгөлдөр үйлчилж эхэлсэнтэй холбогдуулан энэхүү хэлэлцээрийг хэрэгжүүлэх, гурван улсыг дамнасан авто тээвэрлэлтийг ойрын хугацаанд эхлүүлэх бэлтгэл ажлыг идэвхжүүлэхээр тохиролцсон байна. Уг хэлэлцээр нь зөвхөн гурван талын хүрээнд төдийгүй гуравдагч орнуудтай худалдаа, тээвэр, эдийн засгийн харилцааг өргөжүүлэх, худалдаа, тээврийг хөнгөвчлөх, авто тээврийн хамтын ажиллагаанд үр өгөөжөө өгнө гэдгийг Зам, тээврийн хөгжлийн сайд Я.Содбаатар тэмдэглэсэн юм. Манай хоёр орны уламжлалт найрсаг харилцаанд Монгол-Оросын хувь нийлүүлсэн "Улаанбаатар төмөр зам” нийгэмлэг онцгой үүрэг гүйцэтгэж ирсэн бөгөөд сүүлийн жилүүдэд "УБТЗ”-ын ачаа тээвэрлэлтийн тоо хэмжээ тогтмол нэмэгдэж энэ онд 25 сая тонн тээвэрлэж байгаа нь өнгөрсөн онтой харьцуулахад 17 хувиар өсчээ. "УБТЗ” ХНН-ийн цаашдын тогтвортой хөгжлийг хангах, өсөн нэмэгдэж буй тээврийн хэрэгцээг хангах зорилгоор "УБТЗ” ХНН-ийн суурь бүтцийн их засвар, хөдлөх бүрэлдэхүүний парк шинэчлэл, төмөр замын шинэ төслүүдийг хамтран хэрэгжүүлэх шаардлагатай байгааг Я.Содбаатар сайд онцлосон юм.
Зам, тээврийн хөгжлийн сайд Я.Содбаатар ОХУ-д ажлын айлчлал хийх үеэрээ Москва хотноо зохион байгуулагдсан "Тээврийн долоо хоног-2018” арга хэмжээнд оролцож, "Тээврийн нэгдсэн тоон систем” сэдэвт нэгдсэн хуралдаанд оролцлоо. Сүүлийн жилүүдэд ОХУ-ын тээврийн салбарт явагдаж буй тоон систем, тээврийн ухаалаг нэгдсэн системийн ололт, бэрхшээл, цаашдын хөгжлийн төлөвийн талаар хэлэлцэж, Евразийн бүс нутагт бусад хөрш, түнш орнуудтай хэрхэн уялдаатай, тээврийн нэгдсэн системээ хөгжүүлэх өргөн хүрээтэй асуудлыг авч хэлэлцэв. "Тээврийн долоо хоног-2018” форум нь ОХУ-ын Тээврийн яамнаас жил бүр зохион байгуулдаг хамгийн том арга хэмжээ юм. Энэ үеэр тээврийн нэгдсэн ухаалаг систем, агаарын тээвэр, төмөр замын тээвэр, авто тээвэр, авто замын салбарын хамгийн сүүлийн үеийн ололт амжилт, шинэ техник, технологийг дэлгэн үзүүлдэг хамгийн том үзэсгэлэн форум юм.
Нийтлэгдсэн огноо: 2018-11-29 09:46:00
ЗТХ-ийн сайд Я.Содбаатар Европын холбооны гишүүн улсуудаас Монгол Улсад суугаа элчин сайд нартай уулзав
2018-12-10 13:30:00

БНХАУ-ын ачааны вагоны тэргэнцэрт Хойд Америкийн төмөр замын холбоо гэрчилгээ олгов
2018-12-10 09:56:00

AI роботыг Токиогийн галт тэрэгний буудалд ажиллуулна
2018-12-03 09:56:00

Африк тивийн анхны өндөр хурдны төмөр зам ашиглалтад орлоо
2018-11-30 13:48:00

Зам, тээврийн хөгжлийн сайд Я.Содбаатар ОХУ-ын Тээврийн сайд Е.И.Дитрихтэй уулзалт хийлээ
2018-11-29 09:46:00
Яг одоо уншиж байна

ОХУ Вена хот хүртэл өргөн царигийн төмөр замтай болно
2018-11-27 09:47:00

“Авлигын эсрэг сургалт” зохион байгуулж байна
2018-11-22 11:24:00

Терроризмын эсрэг судалгааны Sherpa төслийг UIC эхлүүллээ
2018-11-20 15:14:00

Си Ар Ар Си компани Турк Улсад төмөр замын судалгааны хамтарсан төв байгууллаа
2018-11-19 10:02:00

Умард туйлын бүсэд шинэ төмөр замын төсөл эхлүүлнэ
2018-11-16 15:41:00

Төмөр замын робот цагдааг байрлуулжээ
2018-11-14 11:34:00

ОХУ-БНХАУ чиглэлийн төмөр замын тээврийн тарифыг бууруулах асуудлыг хэлэлцэж байна
2018-11-12 12:07:00

"Бүс нутгийн логистикийн төв" ашиглалтад орсноор орон нутагт 200 гаруй ажлын байр нэмэгдэнэ
2018-11-06 17:00:00

Екатеринбург-Эрээн чиглэлийн анхны ачаа тээвэр Орос-Монголын хилд хүрлээ
2018-11-05 09:47:00

Хятадын анхны агаарын цахилгаанжуулсан төмөр зам баригдлаа
2018-11-02 14:43:00

БНХАУ-Мандалай чиглэлийн төмөр замын ТЭЗҮ-ийг тохиролцлоо
2018-10-31 10:17:00

БНХАУ-ОХУ-ыг холбосон гүүр ашиглалтад орно
2018-10-29 09:23:00

“Монгол-Тяньжины Дунзян тээвэр, логистикийн төв” төслийн хамтын ажиллагааны тухай ерөнхий хэлэлцээрт гарын үсэг зурлаа
2018-10-23 15:07:00

Тяньжин боомтод “Тээвэр логистикийн төв” байгуулах төслийн ажил эрчимжиж байна
2018-10-23 13:20:00

БНХАУ-ын хамгийн анхны далай дээрх өндөр хурдны төмөр замын гүүрэн байгууламж амжилттай холбогдож дууслаа
2018-10-22 14:07:00