"Бүс нутгийн логистикийн төв" ашиглалтад орсноор орон нутагт 200 гаруй ажлын байр нэмэгдэнэ

Image

Монгол Улсын Засгийн газар 2011 онд Азийн хөгжлийн банктай гэрээ байгуулснаар "Бүс нутгийн логистикийн төвийг хөгжүүлэх төсөл" Дорноговь аймгийн Замын-Үүд суманд хэрэгжиж эхэлсэн юм. Уг төв Мянганы хөгжлийн зорилтыг хангах таатай нөхцөл  бүрдүүлж, Монгол Улсын нутаг дэвсгэрээр дамжин өнгөрөх ачаа тээвэрлэлтийг нэмэгдүүлэх, царигийн ялгаатай төмөр замтай улсын хилийн боомтын хүчин чадлыг нэмэгдүүлэх, холимог тээврийн системийг хөгжүүлэх зорилготой. 

 

 

Тус логистикийн төв нь өргөн болон нарийн царигийн ачилт буулгалтын 11.6 км төмөр зам, логистикийн төв рүү орох гарах төмөр замтай огтлолцох хүнд даацын 19 у/м төмөр бетон гүүрэн байгууламж, 16 км авто зам, дэд бүтэц, барилга байгууламж, инженерийн бие даасан шугам сүлжээ бүхий нийт 128 га талбайг хамарсан цогц байгууламж юм. Чингэлэг шилжүүлэн ачих 50 тонны даацтай 2 өргөгч цамхаг ашиглалтад оруулсан нь хоногт 800 вагоныг шилжүүлэн ачиж, боловсруулах боломжтой болж байна.

Уг логистикийн төв ашиглалтад орсноор Замын-Үүд боомтын төмөр зам болон автотээврийн ачаа эргэлтийг хурдасгахад Гол хувь нэмрээ оруулах юм. Цаашлаад Зүүн Өмнөд Азиас ОХУ, Европын улс орнуудад ачаа барааны урсгалыг өөрийн нутгаар дамжин өнгөрүүлэхэд төмөр замаас төмөр замд, автомашинаас вагонд ачиж буулгах техник, технологийн боломжит нөхцөлийг бий болгож, олон улсын тээврийн бусад коридоруудтай өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх гол хөшүүрэг болох юм. 

Нийтлэгдсэн огноо: 2018-11-06 17:00:00
Б.Цэнгэл: "Тяньжин хотод тээвэр логистикийн төв байгуулах нь Монгол Улсын аж ахуйн нэгжүүдэд олгож буй асар том боломж юм"
2019-04-16 14:10:00

“Өнөр бүл” төвийн хүүхэд багачуудыг дэмжин ажиллалаа
2019-04-12 14:44:00

ОХУ давхар ачилгат цахилгаан галт тэрэг төлөвлөжээ
2019-04-08 10:06:00

Хятад Улс төмөр замын ачаа тээврийн татвараа буурууллаа
2019-04-08 09:57:00

БНХАУ дотооддоо зохион бүтээсэн хүнд даацын төмөр замын краныг экспортод гаргав
2019-04-05 16:36:00

БНХАУ Жоушан арлыг төмөр замаар холбохоор төлөвлөж байна
2019-04-04 09:53:00

ОХУ-ын хурдны төмөр замын ажлыг Медведев баталлаа
2019-04-01 09:19:00

Казакстаны төмөр замын компани ачаа тээвэрлэлтээ 10 хувиар өсгөжээ
2019-03-29 11:27:00

“МТЗ” ТӨХК-ийн шилжин явах цомын эзэн шалгаруулах тэмцээн амжилттай зохион байгуулагдлаа
2019-03-25 16:26:00

"МТЗ" ТӨХК-ийн Төлөөлөн Удирдах зөвлөлийн хараат бус гишүүнийг сонгон шалгаруулах зар
2019-03-19 16:08:00

Төмөр замын түүхээс
2019-03-12 11:06:00

Хятадад 2020 оноос жолоочгүй галт тэрэг үйлчилгээнд гарна
2019-03-05 09:12:00

ЗТХ-ийн сайд Б.Энх-Амгалан Өмнөговь аймагт ажиллав
2019-03-04 11:35:00

Дэлхий даяараа төмөр замд анхаарал хандуулснаар тээврийн хэрэгслийн хорт хийн ялгарлыг бууруулж чадна гэв
2019-02-19 10:43:00

Зам, тээврийн хөгжлийн сайд Б.Энх-Амгалан “МТЗ” ТӨХК-ийн үйл ажиллагаатай танилцлаа
2019-02-14 11:58:00

“Си Ар Ар Си Чишүяань” ХХК Нигер Улсад 21 ширхэг дизель зүтгүүр нийлүүлэх гэрээ байгууллаа
2019-02-12 15:03:00

Төмөр замын тээврийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөлд саналаа ирүүлнэ үү
2019-02-12 11:40:00

Сар шинийн мэндчилгээ
2019-02-02 13:27:00

Зүүн өмнөд Азийн орнуудад төмөр замын хуулийн тогтолцоог өргөжүүлнэ
2019-01-28 10:52:00

Энэтхэг Улс дотооддоо үйлдвэрлэсэн “Train 18” галт тэргийг ашиглалтад орууллаа
2019-01-25 13:55:00