Тяньжин боомтод “Тээвэр логистикийн төв” байгуулах төслийн ажил эрчимжиж байна

Image

Энэ өдөр “Монголын төмөр зам” ТӨХК-ийн Гүйцэтгэх захирал Б.Цэнгэл “Тяньжин хотын хөгжил шинэтгэлийн хороо”-ны дарга Ванг Вэй Дунг, “Тяньжин порт” группийн ТУЗ-ийн дарга Жанг Руй Ганг, тэргүүтэй зочид төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа. Тус уулзалтаар хоёр улсын хамтран хэрэгжүүлж буй Тяньжин боомтод “Тээвэр логистикийн төв” байгуулах төслийн хүрээнд хийж хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөө, хамтын ажиллагааны талаар хэлэлцэв.

Уулзалтын эхэнд “Монголын төмөр зам” ТӨХК-ийн Гүйцэтгэх захирал Б.Цэнгэл компанийн үндсэн үйл ажиллагаа, Шинэ төмөр зам төслийг эрчимжүүлэх тухай ЗГ-ын тогтоолууд, Төмөртэй-Хандгайт чиглэлийн төмөр замын тээвэрлэлтийн үйл ажиллагаа, Замын-Үүд дэх тээвэр логистикийн төвийн үйл ажиллагааны талаар танилцууллаа.

Энэ үеэр “Тяньжин хотын хөгжил шинэтгэлийн хороо”-ны дарга Ванг Вэй Дунг хэлэхдээ:

“МТЗ” ТӨХК маш олон төсөл хөтөлбөрүүдийг хэрэгжүүлж, олон ажил хэрэгжих бодитой үе шатад явааг дуулахад таатай байна. Мөн цаашид хэрэгжүүлэх ажлын хэтийн төлөв байдлыг сонсоод хамтран ажиллах хүсэл улам нэмэгдэж байна. Та бүхний хэрэгжүүлж буй төсөл хөтөлбөрүүд бидний хамтын үйл ажиллагаатай салшгүй холбоотой, ялангуяа Замын-Үүд дэх “Тээвэр логистикийн төв” нь Тяньжин дахь “Тээвэр логистикийн төв”-ийн үйл ажиллагаатай нягт уялдаатай ажиллах таатай боломж бүрдлээ гэж үзэж байна. Энэ талаар хоёр талын хамтарсан судалгаа хийж, бодит ажил болгох саналтай байна” гэв.

Тус уулзалтаар талууд “МТЗ” ТӨХК болон “Тяньжинпорт” групп хамтарсан компани байгуулах ажлын хэсгийг байгуулж нарийвчилсан төлөвлөгөө боловсруулан чиг үүргийг тодорхой болгох, графикийн дагуу ажлуудыг хийж гүйцэтгэх, тус төслийн ТЭЗҮ-ийг шинэчлэн боловсруулах, санхүүжилтийн асуудлыг ойрын хугацаанд шийдвэрлэн Монгол Улсад олгох талаар хэлэлцэн тохиролцлоо.

БНХАУ-ын Тяньжин боомтод “Тээвэр логистикийн төв” байгуулснаар Монгол Улс БНХАУ-ын Тяньжин хотын Бинхай шинэ дүүргийн “Дунзяны чөлөөт худалдааны боомт” бүсэд 50 жилийн хугацаагаар 10 га газрыг Хятадын талтай хамтран эзэмшиж, манай улсыг Ази, Европ болон бусад тивтэй холбосон тээврийн оновчтой сүлжээг тогтоох тээвэр логистикийн үйл ажиллагааг зохион байгуулах, “Дунзяны чөлөөт худалдааны боомтбүс”-ийн хөнгөлөлттэй бодлогод дотоодын аж ахуйн нэгжүүдийг хамруулж жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэх нөхцөлийг бүрдүүлэх дэд төслүүдийг хэрэгжүүлэх, уул уурхайн болон хөдөө аж ахуйн гаралтай түүхий эд, мах, махан бүтээгдэхүүн, бусад экспортын бүтээгдэхүүнийг Тяньжин боомтоор дамжуулан гуравдагч орны зах зээлд гаргах эдийнзасаг, худалдааны хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх өргөн боломж нээгдэх юм.

Нийтлэгдсэн огноо: 2018-10-23 13:20:00
ЗТХ-ийн сайд Я.Содбаатар Европын холбооны гишүүн улсуудаас Монгол Улсад суугаа элчин сайд нартай уулзав
2018-12-10 13:30:00

БНХАУ-ын ачааны вагоны тэргэнцэрт Хойд Америкийн төмөр замын холбоо гэрчилгээ олгов
2018-12-10 09:56:00

AI роботыг Токиогийн галт тэрэгний буудалд ажиллуулна
2018-12-03 09:56:00

Африк тивийн анхны өндөр хурдны төмөр зам ашиглалтад орлоо
2018-11-30 13:48:00

Зам, тээврийн хөгжлийн сайд Я.Содбаатар ОХУ-ын Тээврийн сайд Е.И.Дитрихтэй уулзалт хийлээ
2018-11-29 09:46:00

ОХУ Вена хот хүртэл өргөн царигийн төмөр замтай болно
2018-11-27 09:47:00

“Авлигын эсрэг сургалт” зохион байгуулж байна
2018-11-22 11:24:00

Терроризмын эсрэг судалгааны Sherpa төслийг UIC эхлүүллээ
2018-11-20 15:14:00

Си Ар Ар Си компани Турк Улсад төмөр замын судалгааны хамтарсан төв байгууллаа
2018-11-19 10:02:00

Умард туйлын бүсэд шинэ төмөр замын төсөл эхлүүлнэ
2018-11-16 15:41:00

Төмөр замын робот цагдааг байрлуулжээ
2018-11-14 11:34:00

ОХУ-БНХАУ чиглэлийн төмөр замын тээврийн тарифыг бууруулах асуудлыг хэлэлцэж байна
2018-11-12 12:07:00

"Бүс нутгийн логистикийн төв" ашиглалтад орсноор орон нутагт 200 гаруй ажлын байр нэмэгдэнэ
2018-11-06 17:00:00

Екатеринбург-Эрээн чиглэлийн анхны ачаа тээвэр Орос-Монголын хилд хүрлээ
2018-11-05 09:47:00

Хятадын анхны агаарын цахилгаанжуулсан төмөр зам баригдлаа
2018-11-02 14:43:00

БНХАУ-Мандалай чиглэлийн төмөр замын ТЭЗҮ-ийг тохиролцлоо
2018-10-31 10:17:00

БНХАУ-ОХУ-ыг холбосон гүүр ашиглалтад орно
2018-10-29 09:23:00

“Монгол-Тяньжины Дунзян тээвэр, логистикийн төв” төслийн хамтын ажиллагааны тухай ерөнхий хэлэлцээрт гарын үсэг зурлаа
2018-10-23 15:07:00

Тяньжин боомтод “Тээвэр логистикийн төв” байгуулах төслийн ажил эрчимжиж байна
2018-10-23 13:20:00
Яг одоо уншиж байна

БНХАУ-ын хамгийн анхны далай дээрх өндөр хурдны төмөр замын гүүрэн байгууламж амжилттай холбогдож дууслаа
2018-10-22 14:07:00