Төмөртэй-Хандгайт чиглэлийн төмөр замд өвөлжилтийн бэлтгэл сайн байна

Image

"Монголын төмөр зам" ТӨХК-ийн Гүйцэтгэх захирлын үзлэгийн комисс Сэлэнгэ аймгийн Хүдэр сумын нутагт байрлах Төмөртэй–Хандгайт чиглэлийн төмөр замдэнэ сарын 19-20-ны өдрүүдэд ажиллаж, өвөлжилтийн бэлтгэл ажилтай танилцлаа. Энэ удаагийн үзлэг нь ирэх оны зорилтот түвшинд тээврийн үйл ажиллагааны бизнес төлөвлөгөөг оновчтой тусгахад чухал ач холбогдолтой.

Үзлэгээр Төмөртэй-Хандгайт чиглэлийн 23 км төмөр зам, Төмөртэй өртөөн дэх зүтгүүрийн засварын депо, зэхэлтийн газар, вагоны үзлэг засварын пункт, замын хэсгийн байр, уурхайн ачилтын пункт, ачилт буулгалтын 2талбай, ажилчдын орон сууц, кэмпийн байр, уурын зууханд  үзлэг хийж, компанийн эзэмшлийн  3 зүтгүүр, DF7G маркийн сэлгээний 1 зүтгүүр, 185 ш хагас вагоныөвөлжилтийн бэлтгэл байдлыг шалгаж, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн шалгалт хийж хангалттай дүн өглөө.

“МТЗ” ТӨХК-ийн Гүйцэтгэх захирал Б.Цэнгэл “Хөдлөх бүрэлдэхүүний ашиглалтыг сайжруулах, тээвэрлэлтийн тоо хэмжээг нэмэгдүүлэх зорилгоор ирэх онд инженер, техникийн ажилтнуудыг засварын чиглэлээр мэргэшүүлэх сургалтад хамруулах нь зүйтэй бөгөөд БНХАУ-д мэргэжилтэн бэлтгэхээр төлөвлөсөн” гэдгийг онцолж байв.  

Ажилчдын нийгмийн асуудлыг шийдвэрлэх ажлын хүрээнд төвлөрсөн халаалтгүй, галлагаатай гэр байшинд амьдардаг нийт ажилчдын өвөлжилтийн бэлтгэлд дэмжлэг үзүүлэх зорилгоор нэг удаагийн мөнгөн тусламж үзүүлсэн юм.

Мөн энэ онд хамт олноо манлайлан, идэвх санаачилга гарган ажилласан ТҮГ-ын мастер Д.Ганзориг, Замчин Б.Мөнхбаяр, Сантехникийн слесарь Ч.Чулуунбаатар, Үйлчлэгч Г.Энхбаяр нарыг шагнаж урамшууллаа.

Нийтлэгдсэн огноо: 2018-10-22 10:00:00
Б.Цэнгэл: "Тяньжин хотод тээвэр логистикийн төв байгуулах нь Монгол Улсын аж ахуйн нэгжүүдэд олгож буй асар том боломж юм"
2019-04-16 14:10:00

“Өнөр бүл” төвийн хүүхэд багачуудыг дэмжин ажиллалаа
2019-04-12 14:44:00

ОХУ давхар ачилгат цахилгаан галт тэрэг төлөвлөжээ
2019-04-08 10:06:00

Хятад Улс төмөр замын ачаа тээврийн татвараа буурууллаа
2019-04-08 09:57:00

БНХАУ дотооддоо зохион бүтээсэн хүнд даацын төмөр замын краныг экспортод гаргав
2019-04-05 16:36:00

БНХАУ Жоушан арлыг төмөр замаар холбохоор төлөвлөж байна
2019-04-04 09:53:00

ОХУ-ын хурдны төмөр замын ажлыг Медведев баталлаа
2019-04-01 09:19:00

Казакстаны төмөр замын компани ачаа тээвэрлэлтээ 10 хувиар өсгөжээ
2019-03-29 11:27:00

“МТЗ” ТӨХК-ийн шилжин явах цомын эзэн шалгаруулах тэмцээн амжилттай зохион байгуулагдлаа
2019-03-25 16:26:00

"МТЗ" ТӨХК-ийн Төлөөлөн Удирдах зөвлөлийн хараат бус гишүүнийг сонгон шалгаруулах зар
2019-03-19 16:08:00

Төмөр замын түүхээс
2019-03-12 11:06:00

Хятадад 2020 оноос жолоочгүй галт тэрэг үйлчилгээнд гарна
2019-03-05 09:12:00

ЗТХ-ийн сайд Б.Энх-Амгалан Өмнөговь аймагт ажиллав
2019-03-04 11:35:00

Дэлхий даяараа төмөр замд анхаарал хандуулснаар тээврийн хэрэгслийн хорт хийн ялгарлыг бууруулж чадна гэв
2019-02-19 10:43:00

Зам, тээврийн хөгжлийн сайд Б.Энх-Амгалан “МТЗ” ТӨХК-ийн үйл ажиллагаатай танилцлаа
2019-02-14 11:58:00

“Си Ар Ар Си Чишүяань” ХХК Нигер Улсад 21 ширхэг дизель зүтгүүр нийлүүлэх гэрээ байгууллаа
2019-02-12 15:03:00

Төмөр замын тээврийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөлд саналаа ирүүлнэ үү
2019-02-12 11:40:00

Сар шинийн мэндчилгээ
2019-02-02 13:27:00

Зүүн өмнөд Азийн орнуудад төмөр замын хуулийн тогтолцоог өргөжүүлнэ
2019-01-28 10:52:00

Энэтхэг Улс дотооддоо үйлдвэрлэсэн “Train 18” галт тэргийг ашиглалтад орууллаа
2019-01-25 13:55:00