Польш улс М62 зүтгүүрт хийсэн модернизацаа үргэлжлүүлж цахилгаан зүтгүүр хийжээ

Image

Польшийн төмөр зам, “Rail Polska”(RP)-аас мэдээлсэнээр, 6 голтой хуучин М62 (Польш улсын нэршлээр ST44) төрлийн ачааны илчит тэргийг шинэ 207E маркын 3kV DC цахилгаан зүтгүүр болгон сайжруулсан байна.

Польш улс 2005 оноос өөрийн М62 илчит тэрэгний флотонд модернизац хийж эхэлжээ. Энэ ажлын хүрээнд юуны түрүүнд зүтгүүрийн 1470 кВ-ын чадалтай хуучин “14Д40” маркийн дизель хөдөлгүүрийг Америк улсын “ЕМД” компанийн 2238 кВ-ын чадалтай “16-645Е3В” дизелээр солихоос эхэлсэн байна. Мөн зүтгүүрийн хуучин “ЭД118А” төрлийн татах цахилгаан хөдөлгүүрүүдийг бас “ЕМД” компанийн илүү хүчин чадалтай “D77”ба “D78”маягийн дүүжин тулгууртай хөдөлгүүрүүдээр сольсон байна. Солихдоо дизель хөдөлгүүр, татах цахилгаан хөдөлгүүрүүдийг АНУ-д ажиллаж байсан зүтгүүрүүдийн эд ангиудыг авч тавих маягаар шийдсэн байна. Ингээд 2017 оны байдлаар Польшийн төмөр зам нийт 19 модернизац хийсэн “М62М” илчит тэрэгтэй болсон бөгөөд бас өөр хоёр нэгжийг Узбекистанд зориулан хийсэн.

Польшийн төмөр зам “ЕТ2”2 ангиллын хуучин 6 цахилгаан зүтгүүртэй ба “Bulk Transshipment Slovakia”, “ZSSK Cargo”, “ID Rent”компаниас түрээсэлсэн 10-аад “183” ангиллын цахилгаан зүтгүүртэй юм. Энэ зүтгүүрүүдийг шинэчлэх шаардлагатай байгаа бөгөөд үүний тулд эдийн засгийн ашигтай шийдэл олох шаардлагатай байсан юм. 2015 онд Польшийн төмөр зам “Гагарин” илчит тэргийг цахилгаан болгон өөрчлөх шийдвэр гаргасан байна. “Гагарин” гэсэн нэр нь “М62” илчит тэргэнд польшуудын өгсөн хоч юм.

Анхны “207Е-001” дугаартай зүтгүүрийн ориг нь 1985 онд Ворошиловградын үйлдвэрт (одоо украины Луганск тепловоз нэртэй) үйлдвэрлэгдэж, 5350,5351 дугаартай ашиглагдаж байсан. Энэ дугаар бүхий хоёр секцийн 2М62 зүтгүүр нь ЗХУ-ын төмөр замд бүртгэлтэй байгаад 90-ээд оны эхээр Эстони улсад хуваарилагдаж 1261, 1262 дугаартай болсон ба 2005 онд Польш улсад худалдагдаж, М62-1262 дугаартай нэг секцийн зүтгүүр болсон байна.

Модернизац хийх зураг төслийн ажил 2015 онд эхэлж, зүтгүүр дээрх ажил 2016 оны намар хийгдэж эхэлжээ. Зүтгүүрийн арлын доод хэсгээс дээш байрлах бүх эд ангийг авч, тэргэнцэрүүдийг үлдээсэн байна. Ашиглалтанд байсан “D77”ба “D78” татах цахилгаан хөдөлгүүрүүдийг Америкаас авчран хуучныг нь сольсон. Үндсэн ориг тэргэнцэр, хүч дамжуулах систем хэвээр үлдсэн ч гэсэн татах цахилгаан хөдөлгүүр болгоноос 430 кВ-ын чадал гарсанаар модернизац хийсэн “207Е” зүтгүүр нь 2.400 кВ чадлыг 100км/цагийн хурдын хамт гаргаж чадахаар болсон байна.

“D77”, “D78” маягийн татах цахилгаан хөдөлгүүрийн тусгаарлах чанар бага учраас хамгийн их хүчдэл гаргах чадвар нь 1150 В хүрч байна. Энэ хязгаарт тохируулан бусад эд ангиудын сонголтыг хийжээ. Хоёр татах хөдөлгүүрийн дунд нэг буюу нийт 3 инвертер суурилуулж өгсөн. Төмөр замын дээд цахилгаан шугамнаас зүтгүүрт ирэх гүйдлийн хэлбэлзлийг багасгаж тогтворжуулагч нь инвертерийг гүйдлээр хангана. Инвертер өөртөө 3 ш 400 вольтын хувьсах гүйдлийн хөргөх сэнстэй.

“TCMS”(Train control & Management system) буюу манайхны ярьдагаар смарт дэлгэцийг Гливиц хотын “VIS system”компани зохион бүтээж, нийлүүлсэн байна. Зүтгүүрийн өндөр ба нам хүчдэлийн хоёр камерыг бас Гливитц хотын “INTECO”компани бүтээж нийлүүлсэн. Тогтмол гүйдлийн хэлхээг шууд салгагч болгон бусад холболтын системүүдийг “MicroelettricaScientifica”, “Rozzano”(“Knorr-Bremse” компанийн нэг хэсэг), туслах конвертерийг Варшав хотын“MEDCOM” нийлүүлсэн.

Зүтгүүрийн агаарын хангамжийг Познань хотын “IPS TABOR” компанийн, минутанд 4700 эргэхдээ цагт 162м³ шахсан агаар гаргах чадалтай могой араат 2 компрессор хийж гүйцэтгэнэ.М62-1262 илчит тэрэг нь анхнаасаа Матросовын тоормосын системээр тоноглогдсон байсан. Үүнийг “Wabtec MZT”компанийн (“MZT HEPOS” гэсэн нэрээр урд нь танигддаг байсан) тоормосын системээр сольсон бөгөөд энэ систем нь “IPS TABOR” компанийн эд ангиудтай хоршиж ажиллана. Пүршээр ажилладаг паркийн тоормосоор нэмж тоноглосон шинэ тоормосын цилиндрүүд тавигдсан.

Зүтгүүрт тоормосыг цахилгаанаар удирдах систем тавигдаагүй. Шинэ “207Е” цахилгаан зүтгүүр нь 300 кН удаан хугацааны татах чадал гаргах бөгөөд энэ нь модернизац хийсэн илчит тэрэгтэйгээ ойролцоо байна. Урд нь модернизац хийгдсэн “М62М” илчит тэрэгний дизель нь нэг цагийн хугацаанд 360 кН татах чадал гаргадаг байж. Шинэ зүтгүүрийн урт нь 17.550 мм, зүтгүүрийн баазын хэмжээ 8.600 мм, тэргэнцэрийн бааз нь 2 х 2.100 мм-ийн хэмжээтэй. Зүтгүүрийн бүрхүүл тэвшний хэсэг, машинчийн бүхээгийг шинээр хийсэн. Бүрхүүлийг гангаар хийж, дотор нь тогтмол гүйдлийн 3 кВ тэжээлээр ажиллах, татах хүчний үүсвэр болох цахилгаан шинэ тоноглолуудыг суурилуулсан. Агаараар хангах системээр тоноглосон бүхээг нь ламинатан маягийн арьсан материалтай. Машинчийн удирдлагын самбарыг “TODA”Grodek nad Dunajcem (Краков хотоос зүүн өмнө зүгт байрладаг) нийлүүлсэн бөгөөд сүүлийн үеийн шинэ зүтгүүрүүдийн удирдах самбараас дутахгүй харагдана.

“207Е” зүтгүүрийн жин 120 тонн бөгөөд, энэ нь М62 нэг секцтэй зүтгүүртэй адил юм. Цахилгаан зүтгүүрийн татах хүчний үүсгүүр тоноглолуудын жингийн хэмжээ нь дизель зүтгүүрийнхээс нэлээн бага байдаг, энэ нь дизель хөдөлгүүр, татах генератор, түлшний сав ба бусад жин ихтэй тоног төхөөрөмжүүд илчит тэргэнд байдгаас шалтгаална. Жингийн энэ хэмжээний дутагдлыг нөхөхийн тулд цахилгаан зүтгүүрт 10 тонн ган ачаа нэмж суурилуулах шаардлага гарсан. Ингэснээр тэнхлэгийн даралтын дээд хэмжээ 20 тонн болжээ. “207Е зүтгүүр 25 жил ажиллана” гэсэн баталгаа гарч байна.

“RP”буюу Польшийн төмөр замаас мэдээлж байгаагаар энэ зүтгүүр нь Польш улсын ачааны тээврийн ажлыг гүйцэтгэхэд тавигдах шаардлагыг бүрэн дүүрэн хангана. Дизелийн 2400 кВ чадалтай, удаан хугацаагаар татах 300 кН чадал гаргаж чадах энэ зүтгүүр нь 3200 тонн хүртэл ачааг гол замаар татах нөөцтэй.

Модернизацийг Освенцимийн ойролцоох “Wlosienica”депод хийжгүйцэтгэсэн. Энд урд нь бас М62 илчит тэрэгний модернизацийн ажлууд хийгдэж байсан юм. Зүтгүүрийн зөвшөөрлийг олгох гэрчилгээжүүлэлтийн шаардлаганд шинэ зүтгүүрийн нөхцөлүүд тавигдахгүй. Зөвшөөрөл олгоход шаардагдах туршилтын ажлыг “IPS TABOR” компани дээр гүйцэтгэх бөгөөд энд урд нь“TRAKO 2017”-ын зарим статик туршилтын ажлууд хийгдэж байсан юм. “207Е-001” зүтгүүрийг танилцуулах ажил хийсний дараа“Wlosienica”руу буцаан аваачиж, динамик туршилтуудыг хийхээр бэлдэж байгаа нь2018 оны 2-р сард Познаньд эхлэх бололтой.

Польшийн төмөр зам эхний 207Е зүтгүүрийг 2018 оны дундуур зарах буюу түрээслүүлэхээр төлөвлөж байна. Анхны загвар зүтгүүрээ Польшийн төмөр зам эгнээндээ авсаны дараа гарч болзошгүй техникийн хүндрэлүүдээс сэргийлэхийн тулд одоогоор туршсан хэвээр байхаар шинжтэй. “Wlosienica” жилд таван зүтгүүрт модернизац хийх хүчин чадалтай. “Зах хязгаар нутаг” буюу цахилгааны хангамжгүй газарт хүрч үйлчлэх чадвартай зүтгүүр бүтээж болох талаар бас төмөр замаас мэдээлж байна. Үүний тулд зүтгүүрт суурилуулах шаардлагатай туслах чанарын хөдөлгөгч тоноглолыг хуучин зүтгүүрээс хоосорч үлдсэн түлшний сав байсан доод хэсэгт байрлуулж болох юм. Жижиг дизель хөдөлгүүр тавих, эсвэл зай хураагуурын иж бүрдлээр энэ хөдөлгөгч хүчний үүсвэр болгон шийдэх боломжуудыг хянан үзэж байна.

“207E зүтгүүр бүтээх зардал нь бүтэн шинэ зүтгүүр худалдан авах үнийн ойролцоогоор хагас болно” гэж “Rail Polska” урьдчилан тооцсон. Энэ зардалд шинэ санаа, зураг төслийн зардлууд хамт орсон байна. Польшийн төмөр замд одоогоор модернизацанд орох буюу донор болгон хэрэглэж болох 20 ш М62 “Гагарин” зүтгүүр байгаа нь энэ санааг хэрэгжүүлэхэд түлхэц өгч байна. Ирэх таван жилд дахин 19 нэгж 207Е зүтгүүр бүтээх бизнес төлөвлөгөө хийгджээ. Арвыг нь Польшийн төмөр зам өөртөө авч, үлдсэн арвыг нь бусад тээвэрлэгчдэд зарах буюу түрээслүүлэх санаатай байна.

 

“Railvolution”сэтгүүлийн 2017.6 дугаараас орчуулсан 

“МТЗ” ТӨХК-ийн Зүтгүүрийн инженер Ц.Лхагвасүрэн

Нийтлэгдсэн огноо: 2018-10-09 11:26:00
ЗТХ-ийн сайд Я.Содбаатар Европын холбооны гишүүн улсуудаас Монгол Улсад суугаа элчин сайд нартай уулзав
2018-12-10 13:30:00

БНХАУ-ын ачааны вагоны тэргэнцэрт Хойд Америкийн төмөр замын холбоо гэрчилгээ олгов
2018-12-10 09:56:00

AI роботыг Токиогийн галт тэрэгний буудалд ажиллуулна
2018-12-03 09:56:00

Африк тивийн анхны өндөр хурдны төмөр зам ашиглалтад орлоо
2018-11-30 13:48:00

Зам, тээврийн хөгжлийн сайд Я.Содбаатар ОХУ-ын Тээврийн сайд Е.И.Дитрихтэй уулзалт хийлээ
2018-11-29 09:46:00

ОХУ Вена хот хүртэл өргөн царигийн төмөр замтай болно
2018-11-27 09:47:00

“Авлигын эсрэг сургалт” зохион байгуулж байна
2018-11-22 11:24:00

Терроризмын эсрэг судалгааны Sherpa төслийг UIC эхлүүллээ
2018-11-20 15:14:00

Си Ар Ар Си компани Турк Улсад төмөр замын судалгааны хамтарсан төв байгууллаа
2018-11-19 10:02:00

Умард туйлын бүсэд шинэ төмөр замын төсөл эхлүүлнэ
2018-11-16 15:41:00

Төмөр замын робот цагдааг байрлуулжээ
2018-11-14 11:34:00

ОХУ-БНХАУ чиглэлийн төмөр замын тээврийн тарифыг бууруулах асуудлыг хэлэлцэж байна
2018-11-12 12:07:00

"Бүс нутгийн логистикийн төв" ашиглалтад орсноор орон нутагт 200 гаруй ажлын байр нэмэгдэнэ
2018-11-06 17:00:00

Екатеринбург-Эрээн чиглэлийн анхны ачаа тээвэр Орос-Монголын хилд хүрлээ
2018-11-05 09:47:00

Хятадын анхны агаарын цахилгаанжуулсан төмөр зам баригдлаа
2018-11-02 14:43:00

БНХАУ-Мандалай чиглэлийн төмөр замын ТЭЗҮ-ийг тохиролцлоо
2018-10-31 10:17:00

БНХАУ-ОХУ-ыг холбосон гүүр ашиглалтад орно
2018-10-29 09:23:00

“Монгол-Тяньжины Дунзян тээвэр, логистикийн төв” төслийн хамтын ажиллагааны тухай ерөнхий хэлэлцээрт гарын үсэг зурлаа
2018-10-23 15:07:00

Тяньжин боомтод “Тээвэр логистикийн төв” байгуулах төслийн ажил эрчимжиж байна
2018-10-23 13:20:00

БНХАУ-ын хамгийн анхны далай дээрх өндөр хурдны төмөр замын гүүрэн байгууламж амжилттай холбогдож дууслаа
2018-10-22 14:07:00