Огноо: 2018 оны 09 дүгээр сарын 21 өдөр.
Төслийн нэр, дугаар: “Монголын Төмөр Зам” ТӨХК нь өндөр нарийвчлал бүхий хиймэл дагуулын “Байршил тогтоогч” нийлүүлэгчийг сонгон шалгаруулах МТЗ-БТНС1806.
- ”Монголын Төмөр Зам” ТӨХКнь эрх бүхий тендерт оролцогчдоос өндөр нарийвчлал бүхий хиймэл дагуулын “Байршил тогтоогч” нийлүүлэгчийг сонгон шалгаруулах битүүмжлэл бүхий тендер ирүүлэхийг урьж байна.
Тендерийн баримт бичгийн иж бүрдэл бүрийг албан бичгээр хүсэлтээ гаргаж, эргэж төлөгдөхгүй нөхцөлтэйгээр 50,000 /тавин мянга/ төгрөгөөр, бэлэн бусаар Худалдаа хөгжлийн банкны 404187856 дугаарт дансанд тушааж СБД, 1-р хороо, 13 хороолол /14230/, Нарны зам-62, Юнион Бюлдинг, А блок, 7-р давхар-с худалдан авах боломжтой.
- Тендер нь түүнийг нээсэн өдрөөс хойш 45 хоногийн хугацаанд хүчинтэй байх ба тендерийн баримт бичигт заасан үнийн дүнтэй баталгаа ирүүлнэ.
Тендерийг 2018 оны 10 дугаар сарын 22-ны 09 цаг 30 минутаас өмнө СБД, 1-р хороо, 13 хороолол /14230/, "Юнион Бюлдинг”, 7-р давхар хаягаар ирүүлэх бөгөөд тендерийг нээхээр заасан хугацаанд уг нээлтэд оролцох хүсэлтэй тендерт оролцогчдыг байлцуулан 2018 oны 10 дугаар сарын 22-ны өдрийн 10 цаг 00 минутад нийтийн өмнө нээнэ.
Хаяг: “Монголын Төмөр Зам” ТӨХК
СБД, 1-р хороо, 13 хороолол /14230/, Нарны зам-62, Юнион Бюлдинг, А блок, 7-р давхар
Утас: 70006622
Е-mail: Undrakh@mtz.mn
Худалдан авалтын мэргэжилтэн: Б.Ундрах