Харилцан ойлголцлын санамж бичигт гарын үсэг зурлаа

Харилцан ойлголцлын санамж бичигт гарын үсэг зурлаа

Image

Энэ өдөр “Монголын төмөр зам” ТӨХК-ийн Гүйцэтгэх захирал Б.Цэнгэл Япон Улсын “Jet connect” ХХК-ийн төлөөлөгчтэй харилцан ойлголцлын санамж бичигт гарын үсэг зурлаа. Тус санамж бичигт талууд төмөр зам, логистикийн салбарт үндэсний болон олон улсын тээвэр, логистикийн сүлжээг хөгжүүлэх зорилгоор:

  • МТЗ-д шинэ техник, технологийг нэвтрүүлэх замаар тээврийн зардлыг бууруулах, төлөвлөгөөт үйл ажиллагаа зэрэг тээвэрлэлтийн чанарыг сайжруулахад дэмжлэг үзүүлэх;
  • Япон Улсад зар сурталчилгаа хийх, Монгол Улсын Замын-Үүд хилийн боомт, БНХАУ-ын Тяньжин хилийн боомтоор дамжин Монгол Улс руу чиглэсэн төмөр замын тээвэрлэлтийн чиглэл бий болгох;
  • Монгол Улс, Япон Улсын Токио хот хоорондын нэгдсэн логистикийн хөгжил, худалдааны үйл ажиллагааг бий болгох;
  • Техникийн хамтын ажиллагааны хүрээнд түншлэлийг бий болгох;
  • Япон Улсын компани, аж ахуйн нэгжүүдтэй хамтын ажиллагааны харилцааг бий болгоход дэмжлэг үзүүлэх зэрэг заалтуудыг тусгажээ.

Сүүлд нэмэгдсэн мэдээллүүд

Дэлхийн хамгийн богино төмөр зам
2019-06-26 10:14:00
БНХАУ, БНСУ-ын төмөр замын хамтын ажиллагааны ээлжит хурал зохион байгуулагдлаа
2019-06-24 08:52:00
“Архив, албан хэрэг хөтлөлтийн сургалт” зохион байгууллаа
2019-06-14 11:33:00
Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр замын суурь бүтцийн барилгын ажлын зөвшөөрлийг “Монголын төмөр зам” ТӨХК-д олголоо
2019-06-12 15:02:00
Төмөр замын бүтээн байгуулалтад ажилтан авна
2019-06-10 09:26:00
Тяньжин дахь "Тээвэр логистикийн төв" төслийн ач холбогдлыг "Транзит-Монгол 2019" форумын үеэр танилцууллаа
2019-06-06 13:17:00
Өрсөлдөөнд өрсөх төмөр зам
2019-06-03 09:35:00
Шинэ төмөр зам төслийн Техник эдийн засгийн үндэслэлийн Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр замын хэсгийн тодотголыг дэмжлээ
2019-05-28 15:20:00
Монгол Улс Тяньжин дахь тээвэр логистикийн төвөөр дамжуулан Европын зах зээлд гарна
2019-05-27 17:03:00
Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр замын бүтээн байгуулалтын ажлын нээлт боллоо
2019-05-24 08:56:00
Хоёр жилийн дотор Катманду – Хятад, Энэтхэгийг холбосон төмөр замын ажлыг хийж дуусгана
2019-05-21 09:19:00
"Bentley BIM" ухаалаг өндөр хурдны төмөр замыг танилцуулж байна
2019-05-17 09:12:00