Төмөр замын тээврийн салбарт мөрдөгдөж буй үндэсний стандартын үзлэг эхэллээ

Төмөр замын тээврийн салбарт мөрдөгдөж буй үндэсний стандартын үзлэг эхэллээ

Image

Монгол Улсын Их хурлын 2017 оны 87 дугаар тогтоол, Ерөнхий сайдын 2018 оны 97 дугаар захирамжийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд төмөр замын тээврийн салбарт мөрдөгдөж буй үндэсний стандартын улсын үзлэг хийх ажлын хэсгийг Зам, тээврийн хөгжлийн сайдын зургадугаар сарын 27-ны 146 дугаар тушаалаар байгуулжээ. Төмөр зам, далайн тээврийн бодлогын хэрэгжилтийг зохицуудах газрын дарга, Техникийн хорооны дарга Б.Артураар ахлуулсан уг ажлын хэсэгт төмөр замын салбарын байгууллагуудын төлөөллүүд багтсан байна. Уг үзлэгийг энэ сарын 16-наас эхэлж, энэ оны гуравдугаар улиралд багтаан дуусгах төлөвлөгөөтэй аж.

Өнөөдрийн байдлаар Монгол Улсад Төмөр замын тээврийн салбарт үндэсний 144 стандартыг мөрдөж байна. Тухайлбал, төмөр замын тээврийн нийлтэг шаардлагын 13, замын аж ахуйн 45, дохиолол, холбооны 10, тээврийн удирдлага, зохион байгуулалтын  13, илчит тэрэгний зургаа, ачааны вагоны 47, зорчигч тээврийн 10 стандарт мөрдөгддөг. Улсын үзлэгийн хүрээнд төмөр замын нийт байгууллагууд дэд ажлын хэсэг байгуулан мөрдөгдөж буй стандартуудад үнэлгээ, дүгнэлт гаргаж ажиллах ажээ. Энэхүү улсын үзлэг нь үндэсний стандартуудыг олон улсын стандарчилал, тохирлын үнэлгээний талаар гаргасан зарчим, стандарт, норматив бичиг баримтуудад нийцүүлэхээс гадна төмөр замын тээврийн ажил үйлчилгээний чанар, өрсөлдөх чадварыг дээшлүүлэх, шинэ иехник технологийг нэвтрүүлэн хөгжүүлэх, нутагшуулахад шаардлагатай техникийн баримт бичгүүдийг шинжлэх ухааны үндэслэлтэй судалгаанд суурилан тогтооход чиглэгдэх юм. Төмөр замын байгууллагууд стандартын улсын үзлэгийг явуулахдаа төлөвлөгөө, хуваарь гаргаж, дэд ажлын хэсэг байгуулан ажиллах заавар, аргачлалыг батлуулан, шуурхай чанартай зохион байгуулж, нэгдсэн тайланг ЗТХЯ-ны Төмөр зам, далайн тээврийн бодлого хэрэгжилтийг зохицуулах газарт энэ оны гуравдугаар улиралд багтаан ирүүлэх аж. Үзлэгийн үр дүнг Төрөөс төмөр замын тээврийн талаар баримтлах бодлого болон “Шинэ төмөр зам” төслийг хэрэгжүүлэх, төмөр замын тээврийн салбарт техникийн шинэчлэлт хийх Монгол Улсын тогтвортой хөгжлийн үзэл баримтлал, мөн үндсэн чиглэлийг заасан салбарын бодлого төлөвлөлтийг хэрэгжүүлэхэд хэрэглэгдэх стандарт, техникийн зохицуулалт, энэ чиглэлээр гаргах техник технологийн баримт бичгийг боловсруулахад тулгуурлах баримт бичиг болно гэж үзэж байгаа юм байна.

 

 

Эх сурвалж: "Ган зам" сонин

Сүүлд нэмэгдсэн мэдээллүүд

Мэндчилгээ
2019-07-09 11:16:00
Зүүнбаян-Тавантолгой чиглэлийн 124,6 км төмөр замын хайгуул судалгааны ажлыг гүйцэтгэж байна
2019-07-02 10:14:00
Дэлхийн хамгийн богино төмөр зам
2019-06-26 10:14:00
БНХАУ, БНСУ-ын төмөр замын хамтын ажиллагааны ээлжит хурал зохион байгуулагдлаа
2019-06-24 08:52:00
“Архив, албан хэрэг хөтлөлтийн сургалт” зохион байгууллаа
2019-06-14 11:33:00
Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр замын суурь бүтцийн барилгын ажлын зөвшөөрлийг “Монголын төмөр зам” ТӨХК-д олголоо
2019-06-12 15:02:00
Төмөр замын бүтээн байгуулалтад ажилтан авна
2019-06-10 09:26:00
Тяньжин дахь "Тээвэр логистикийн төв" төслийн ач холбогдлыг "Транзит-Монгол 2019" форумын үеэр танилцууллаа
2019-06-06 13:17:00
Өрсөлдөөнд өрсөх төмөр зам
2019-06-03 09:35:00
Шинэ төмөр зам төслийн Техник эдийн засгийн үндэслэлийн Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр замын хэсгийн тодотголыг дэмжлээ
2019-05-28 15:20:00
Монгол Улс Тяньжин дахь тээвэр логистикийн төвөөр дамжуулан Европын зах зээлд гарна
2019-05-27 17:03:00
Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр замын бүтээн байгуулалтын ажлын нээлт боллоо
2019-05-24 08:56:00