Б.Цэнгэл: "Тээвэр ложистикийн төв" төсөлд хамтран оролцох хөрөнгө оруулагчийг сонгон шалгаруулна

Image

Танд энэ өдрийн мэнд хүргэе.

  • БНХАУ-ын Тяньжин боомтод хэрэгжүүлэх “Тээвэр ложистикийн төв” төслийг хэрэгжүүлэх болсон талаар яриагаа эхлэсэн нь зүйтэй болов уу.

“Монгол Улсын Зам, тээвэр, барилга, хот байгуулалтын яам /хуучнаар/ болон БНХАУ-ынТяньжин хотын Ардын Засгийн газар хооронд 2009 онд хоёр талын “Эдийн засаг, худалдааны хамтын ажиллагааг гүнзгийрүүлэн хөгжүүлэх тухай” санамж бичгийг байгуулсан. Тухайн санамж бичгийн хүрээнд Монгол Улсын Засгийн газраас 2013 онд “Далайд гарах боломжийг нэмэгдүүлэх талаар авах зарим арга хэмжээний тухай” 152 дугаар тогтоол гаргасан ба уг тогтоолд БНХАУ-ын Тяньжин хотын Дунзян гаалийн баталгаат боомт бүсийн 10 га газрыг 50 жилийн хугацаагаар Хятадын талтай хамтран эзэмшиж, ашиглахаар шийдвэрлэсэн байдаг.

  • Энэхүү төсөл хэрэгжсэнээр манай улсад ямар ач холбогдол, давуу талтай вэ?

Тяньжин хотын Ардын Засгийн газраас төсөл хэрэгжүүлэх 10 га газрыг Монгол Улсад 50 хувийн хөнгөлөлттэй үнээр олгож байгаа. Энэ нь далайд гарцгүй манай орны хувьд Өмнөд Хятадын хамгийн том, нэвтрүүлэх хүчин чадлаараа дэлхийд дөрөвдүгээрт ордог Тяньжин боомтод “Тээвэр ложистикийн төв” төслийг хэрэгжүүлэх маш том боломж, хөнгөлөлтийг бий болгож байгаа юм. Төсөл хэрэгжиж эхэлснээр Монгол Улсын Тяньжин боомтоор дамжин тээвэрлэгдэж буй экспорт, импортын ачааг хадгалах, боловсруулалт хийх, задгай талбайн үйлчилгээ үзүүлэх, чөлөөт бүсийн татварын хөнгөлөлттэй орчинд дотоодын хувийн хэвшлийн компаниудыг үйлдвэрлэл, үйл ажиллагаа явуулах боломжийг бүрдүүлэх, дамжин өнгөрөх тээвэрлэлтийг нэмэгдүүлэх зэрэг тээвэр зууч, ложистикийн үйлчилгээг цогц хэлбэрээр түргэн шуурхай үзүүлэхэд орших төдийгүй Монгол Улсад орж ирэх бараа, бүтээгдэхүүний үнэ тогтворжуулахад чухал ач холбогдлыг бий болгох юм. Төсөл хэрэгжих бүс болох Тяньжин хотын Бинхай шинэ дүүргийн Дунзян гаалийн баталгаат боомт нь 2015 онд чөлөөт худалдааны боомт бүс болсонтой холбогдуулан хэд хэдэн хөнгөлөлтийн бодлого, дүрэм, журмууд шинээр батлагдаж, одоо мөрдөгдөж байна.

Түүнчлэн саяхан БНХАУ-ын Чиндао хотноо болсон Шанхайн хамтын ажиллагааны байгууллага /ШХАБ/-ын гишүүн орнуудын Төрийн тэргүүн нарын зөвлөлийн 18 дахь удаагийн өргөтгөсөн хуралдааны үеэрМонгол Улсын Ерөнхийлөгч хөрш хоёр улстай үзэглэсэн эдийн засгийн коридорын ажлуудыг эрчимжүүлэх талаар санал дэвшүүлсэн. Тухайлбал,Төмөр замын төв коридорыг шинэчлэн хөгжүүлэх, хос зам барих, цахилгаанжуулах төсөл, Азийн автозамын сүлжээний АН-3 чиглэлийг дамжин өнгөрөх тээвэрлэлтэд идэвхтэй ашиглах, тус чиглэлд хурдны авто зам барих төслийг ажил хэрэг болгож бүтээн байгуулалтыг ойрын үед эхлүүлэх талаар хөндөж ярьсан. АН-3 зам бол Тяньжинээс Улаан-Үд хүртэлх зам бөгөөд Монголын нутгаар Алтанбулаг боомтоос Замын-Үүд боомт хүртэл 1041 км үргэлжлэх эдийн засгийн чухал ач холбогдолтой, босоо тэнхлэгийн гол зам юм. 

Мөн ЗТХ-ийн сайд Ж.Бат-Эрдэнэ, ОХУ-ын Тээврийн сайд Е.И.Дитрих нар энэ сарын 08-нд “Төмөр замаар дамжин өнгөрөх ачаа тээвэрлэх нөхцөл”-ийн талаар хэлэлцээрт гарын үсэг зурсан, ингэснээр ОХУ-аар дамжин өнгөрөх төмөр замын тээврийн тариф 25 жилийн хугацаанд тогтвортой байж, ачааны төрлөөс хамааран 40 хүртэл хувийн хөнгөлөлт эдлэх боломж бүрдэж байгаа юм.  Сайд нар мөн дээр дурдсан АН-3 авто замыг өргөжүүлэх, дэлхийн стандартад нийцсэн зам болгох тал дээр хамтран ажиллах талаар ч хэлэлцсэн. Энэ бүх асуудалд төрийн бодлогоор дэмжлэг болоод явж байгаа нь энэхүү төсөлтэй уялдсан хамгийн гол ач холбогдол гэж харж байна.

  • Төсөлд “Монголын төмөр зам” ТӨХК нь ямар хэлбэрээр оролцож байгаа вэ?

Монгол Улсын Засгийн газрын 2013 оны “Далайд гарах боломжийг нэмэгдүүлэх талаар авах зарим арга хэмжээний тухай” 152 дугаар тогтоолд “Монголын төмөр зам” ТӨХК-ийг давуу эрхээр оролцуулах, тухайн төсөлд хөрөнгө оруулж хамтран ажиллах чадамжтай хувийн хэвшлийг сонгон шалгаруулахыг Монгол Улсын Шадар сайдад даалгасан байдаг. Үндсэндээ манай компани нь энэхүү тогтоол гарсны дараа 2013 оноос эхлэн төслийг хэрэгжүүлэхээр ажиллаж байна. Тогтоолд заасны дагуу “Монголын төмөр зам” ТӨХК нь хувийн хэвшилтэй хамтран Монгол Улсад Төслийн зориулалттай компанийг байгуулах юм. Энэхүү төслийн зориулалттай компани нь Хятадын талтай хамтран “Тээвэр ложистикийн төв” төслийг хэрэгжүүлэх хамтарсан компанийг Тяньжин боомтод байгуулан уг төслийг хэрэгжүүлнэ.

 

  • Төслийг хэрэгжүүлэхэд Монголын талд хэдий хэмжээний хөрөнгө оруулалт шаардлагатай вэ?

Төслийн Техник, эдийн засгийн үндэслэлийг 2014 онд Тяньжин хотын Барилгын зураг төслийн хүрээлэнгээс боловсруулсан. Төсөлд шаардлагатай нийт хөрөнгө оруулалтын хэмжээ ТЭЗҮ-д тусгагдснаар ойролцоогоор 50 орчим сая ам.доллар. Хятадын талаас Тяньжин порт групп 51 хувийг, Монголын тал 49 хувийг эзэмших ба төслийг хэрэгжүүлэхээр холбогдох ажлууд хийгдэж байна.  

  • Монгол Улсын Зам, тээврийн хөгжлийн яам болон БНХАУ-ын Тяньжин хотын Ардын засгийн газар хооронд хоёр улсын худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг гүнзгийрүүлэн хөгжүүлэх тухай харилцан ойлголцлын санамж бичгийг 2018 оны 5 дугаар сард шинэчлэн байгуулсан. Санамж бичгийн шинэчлэлийн талаар дурдахгүй юу?

Санамж бичгийг Монгол Улсын “Хөгжлийн зам” хөтөлбөр, БНХАУ-ын “Бүс ба зам” санаачилгыг уялдуулах, “Азийн авто замын сүлжээгээр олон улсын авто тээвэрлэлт гүйцэтгэх тухай Засгийн газар хоорондын хэлэлцээр”, “Монгол Улс Хятад улсын нутаг дэвсгэрээр далайд гарах болон буцах, дамжин өнгөрөх тээвэр хийх тухай Монгол Улсын Засгийн газар, БНХАУ-ын Засгийн газар хоорондын хэлэлцээр”, “Монгол, Хятадын худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг хөгжүүлэх дунд хугацааны хөтөлбөр”-ийг тус тус үндэслэн шинэчлэн байгуулах зүй ёсны шаардлага бий болсон ба талууд хамтын ажиллагаагаа илүү өргөжүүлэн олон салбарт хамтран ажиллахаар харилцан тохиролцсон.

  • Төслийг хэрэгжилтийн явц, өнөөгийн байдлаар ямар шатанд байгаа вэ?

Монгол Улсын Шадар сайдын 2018 оны 03 дугаар тушаалаар Тяньжин боомтын Бинхай шинэ дүүрэгт хэрэгжүүлэх тээвэр ложистикийн төв төслийг хэрэгжүүлэх, хоёр улсын худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг гүнзгийрүүлэн хөгжүүлэх зорилгын дор Зам, тээврийн хөгжлийн дэд сайдаар ахлуулсан Монголын талын ажлын хэсэг байгуулагдан ажиллаж байна. Ажлын хэсгийн бүрэлдэхүүнд Шадар сайдын ажлын алба, Нийслэлийн Засаг даргын тамгын газар, Зам, тээврийн хөгжлийн яам, Гадаад харилцааны яам, Сангийн яам, Далайн захиргааны газар болон манай компанийн төлөөлөл орсон байгаа. Ажлын хэсэг нь төслийг хэрэгжүүлэхэд Монголын талд шаардлагатай хөрөнгө оруулалтыг шийдвэрлэхээр төлөвлөгөө гарган тодорхой ажлуудыг гүйцэтгэж байна.

Мөн 2018 оны 06 дугаар сарын 15, 16-ны өдрүүдэд БНХАУ-ын Тяньжин хотын Ардын Засгийн газрын Гадаад харилцааны газрын дарга Ли Сү Ян тэргүүтэй, Тяньжин порт групп, Дунзян бүсийн төлөөлөгчид Монгол Улсад айлчилна. Айлчлалын үеэр хоёр улсын худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааны хүрээнд хэрэгжүүлж буй энэхүү тээвэр ложистикийн төв төслийн хэрэгжилтийн асуудлаар Зам, тээврийн хөгжлийн дэд сайд Б.Цогтгэрэл болон манай компанийн төлөөлөл оролцсон уулзалт зохион байгуулагдах юм. Уулзалтаар талууд хамтарсан компани байгуулах асуудлаар үр дүнтэй санал солилцож, төслийн хэрэгжилтийг эрчимжүүлнэ гэдэгт итгэлтэй байна.

  • Төслийг хэрэгжүүлэхэд шаардлагатай хөрөнгө оруулалтыг шийдвэрлэхэд ямар ажлууд хийгдэх вэ?

Монголын талд шаардлагатай хөрөнгө оруулалтыг шийдвэрлэхээр Монголын талын Ажлын хэсгээс шийдвэрлэсний дагуу 2018 оны 05 дугаар сарын 28-ны өдрөөс эхлэн төслийг сонирхсон аж ахуйн нэгжүүдийг оролцох боломжоор жигд хангаж, “Монголын төмөр зам” ТӨХК-тай хамтран уг төслийг хэрэгжүүлэх хувийн хэвшлийг саналаа ирүүлэх тухай урилгыг нээлттэй хэлбэрээр өдөр тутмын сонин болон www.mtz.mnцахим хуудсаар зарласан.

Мөн МҮХАҮТ-ын гишүүдэд цахим хэлбэрээр холбогдох урилга, мэдээллийг хүргүүлээд байна. Материалыг 2018 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн 15 цаг хүртэл  “Монголын төмөр зам” ТӨХК-ийн төв байранд хүлээн авна.

Төсөлд “Монголын төмөр зам” ТӨХК-тай хамтран ажиллах хувийн хэвшлүүдэд ямар шаардлага тавьж байгаа вэ, сонгон шалгаруулалтыг хэн хийх вэ?

Төсөлд оролцох хувийн хэвшил нь татварын өргүй, санхүүгийн чадамжтай байх ёстой. Уг төсөл нь 50 жилийн хугацаанд хэрэгжих тул тогтвортой, удаан хугацаанд хамтран ажиллах төслийн танилцуулгыг мөн ирүүлэх хэрэгтэй. Төслийн танилцуулга, хамтран ажиллах хэлбэр, сонгон шалгаруулалтад оролцоход ирүүлэх шаардлагатай материал бүхий дэлгэрэнгүй мэдээллийг манай компаниас урилгад заасны дагуу авах боломжтой. Сонгон шалгаруулалтыг Монгол Улсын Шадар сайдын тушаалаар байгуулагдсан Монголын талын ажлын хэсэг нь батлагдсан журмын дагуу зохион байгуулна.

Ингээд Та бүхнийг БНХАУ-ын Тяньжин боомтын 10 га газарт 50 жилийн хугацаанд хэрэгжүүлэх “Тээвэр ложистикийн төв” төсөлд хөрөнгө оруулан хамтран ажиллах, холбогдох сонгон шалгаруулалтад материалаа ирүүлж оролцохыг урьж байна.

 

Нийтлэгдсэн огноо: 2018-06-15 11:29:00
Төмөр замын робот цагдааг байрлуулжээ
2018-11-14 11:34:00

ОХУ-БНХАУ чиглэлийн төмөр замын тээврийн тарифыг бууруулах асуудлыг хэлэлцэж байна
2018-11-12 12:07:00

"Бүс нутгийн логистикийн төв" ашиглалтад орсноор орон нутагт 200 гаруй ажлын байр нэмэгдэнэ
2018-11-06 17:00:00

Екатеринбург-Эрээн чиглэлийн анхны ачаа тээвэр Орос-Монголын хилд хүрлээ
2018-11-05 09:47:00

Хятадын анхны агаарын цахилгаанжуулсан төмөр зам баригдлаа
2018-11-02 14:43:00

БНХАУ-Мандалай чиглэлийн төмөр замын ТЭЗҮ-ийг тохиролцлоо
2018-10-31 10:17:00

БНХАУ-ОХУ-ыг холбосон гүүр ашиглалтад орно
2018-10-29 09:23:00

“Монгол-Тяньжины Дунзян тээвэр, логистикийн төв” төслийн хамтын ажиллагааны тухай ерөнхий хэлэлцээрт гарын үсэг зурлаа
2018-10-23 15:07:00

Тяньжин боомтод “Тээвэр логистикийн төв” байгуулах төслийн ажил эрчимжиж байна
2018-10-23 13:20:00

БНХАУ-ын хамгийн анхны далай дээрх өндөр хурдны төмөр замын гүүрэн байгууламж амжилттай холбогдож дууслаа
2018-10-22 14:07:00

Төмөртэй-Хандгайт чиглэлийн төмөр замд өвөлжилтийн бэлтгэл сайн байна
2018-10-22 10:00:00

Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь "Бүс нутгийн логистикийн төв"-ийг нээлээ
2018-10-15 10:12:00

Польш улс М62 зүтгүүрт хийсэн модернизацаа үргэлжлүүлж цахилгаан зүтгүүр хийжээ
2018-10-09 11:26:00

“Монгол-Тяньжин эдийн засаг, худалдааны хамтын ажиллагааны ажлын хэсгийн наймдугаар хуралдаан” үргэлжилж байна
2018-09-27 16:37:00

“МТЗ” ТӨХК-ийн өвөлжилтийн бэлтгэл ажил хийгдэж байна
2018-09-25 15:41:00

“Хувь хүний бүтээмж, ёс зүйд тулгуурласан байгууллагын хөгжил” сэдэвт сургалт зохион байгууллаа
2018-09-13 11:51:00

Өвөрмонголын анхны олон улсын төмөр зам ашиглалтад орлоо
2018-09-10 15:08:00

Япон Улс Транссибирийн төмөр замыг ашиглан тээвэр хийнэ
2018-09-06 10:44:00

Харилцан ойлголцлын санамж бичигт гарын үсэг зурлаа
2018-08-30 10:04:00

Куба Улс 60 жилийн дараа анх удаа төмөр замаа гадаадын улс орнууд ашиглахыг зөвшөөрсөн шийдвэр гаргалаа
2018-08-27 09:33:00