"TransRussia-2018" чуулган ОХУ-д зохион байгуулагдаж байна

Image

Монгол Улсын Зам, тээврийн хөгжлийн яам, “Улаанбаатар төмөр зам” нийгэмлэг хамтран зохион байгуулж буй “Транзит Монгол-2018” чуулган ОХУ-ын нийслэл Москва хотын Crocus Expo төвд эхэллээ.

Монгол Улсын Далайн захиргааны дарга С.Түвшинтөр

Далайд гарцгүй улсуудын далбаагаа мандуулах эрхийн хүрээнд Монгол Улс хөлөг онгоцны нээлттэй бүртгэлийн үйл ажиллагааг 2003 онд Бүгд Найрамдах Сингапур Улсад эхлүүлсэн. Монгол улсын хѳлѳг онгоцны бүртгэл нь дэлхийд Люксeмбург, Щвейцарь улсуудын дараа далайд гарцгүй орнуудын үүсгэн байгуулсан гурав дахь хѳлѳг онгоц бүртгэлийн газар болон гарч ирсэн түүхтэй.

Монгол Улсын хөлөг онгоцны бүртгэлд өссөн дүнгээр 30–аад улсын 3000 гаруй хөлөг онгоц бүртгэгдсэн бөгөөд 300 орчим хөлөг онгоц байнгын бүртгэлтэй байна. Манай улс  хэдийгээр далайд гарцгүй ч, Монголын хѳлѳг онгоцны бүртгэл нь зарим далайд гарцтай орнуудтай харьцуулахад бүртгэсэн онгоцны нийт даац болон тоогоор илүү байгаа нь ѳнгѳрсѳн хугацаанд тухайн салбартаа тодорхой хэмжээний орон зайг эзэлж чадсаны илрэл юм.

 

Монгол Улс нь Энгийн /түр ба байнгын/, богино хугацааны, моргэйж, хөлөг онгоц дангаар түрээслэх гэсэн төрлүүдээр хөлөг онгоц бүртгэдэг.  Шаардлагатай баримт бичгийн мэдээллийг манай цахим хуудаснаас авч болно. Одоогийн байдлаар Монгол Улс нь нийт 5 улсад итгэмжлэгдсэн агент томилон ажиллуулж байна. Мөн Lloyd's Register, Korean Register, Russian Maritime Register of Shipping зэрэг хамтран ажилладаг Хүлээн зөвшөөрөгдсөн байгууллагуудаар дамжуулан Монгол Улсад бүртгэлтэй хөлөг онгоцны үзлэг, шалгалтыг өргөн сүлжээгээр зохион байгуулдаг.

Эрдэнэт-Олон овоотын төмөр замын төслийг хэрэгжүүлж буй Нортерн Рэйлвэйс ХХК Дэд бүтэц хариуцсан захирал Маттью Кромптон:

Аспайр Майнинг компани Монгол Улсад зургаан жилийн үйл ажиллагаа явуулж байна. Эрчим хүчний нүүрс олборлогч томоохон компаниудын нэг юм. Овоот Эрдэнэтэд 30 жилийн турш ашиглаж болох эрчим хүчний коксжих нүүрс байна.

Нийт хөрөнгийн өртөг 1 тэрбум 250 сая ам.долларын өртөгтэй төсөл юм.

Эрдэнэтээс-Овоот хүртэл бид шинэ төмөр зам байгуулах төслийг хэрэгжүүлж байна. Нийт 542 км төмөр замын суурь бүтцийг бий болгохоор ажиллаж байна.

Бид Тува мужийн хамтран ажиллагсадтайгаа сайн харьцаатай ажиллаж байна. Мөн УБТЗ-ын түншүүдтэйгээ байнга мэдээллээ солилцож байна.

Бид Аспайр Майнингтай концессын гэрээ байгуулж ажиллаж байна. Хятад Монгол Оросын төмөр замыг холбоод улмаар Европ руу гаргах төсөл юм. Эрдэнэт-Овоотын төсөл бол 542 км урттай. Нийт хөрөнгийн өртөг 1 тэрбум 250 сая ам.долларын өртөгтэй төсөл юм.

Жилдээ 30 сая тонн ачаа тээвэрлэх хүчин чадалтай болох юм.  2012 онд бид Хятад Европоос ачаа тээвэрлэх боломжуудыг судалсан. Хойд коридорыг бид санал байгуулсан. Энэ коридороор Хятадаас Европ руу гаргах хамгийн дөт зам юм байна гэж үзсэн.

Хойд коридор бол Хятадаас ирж байгаа контейнерийг Европ руу явуулахад хамгийн дөт юм. Уул уурхайн бүтээгдэхүүнийг тээвэрлэхэд харьцангуй дөт байгаа нь харагдаж байна. 2012 оноос хойш бид Монгол Улсад 6 жил ажиллахдаа 11 сая ам.долларын хөрөнгө оруулалт хийгээд байна.

Нийт энэ төсөл 2,54 тэрбум ам.долларын төсөл байгаа юм.

Элчин сайд Б.Дэлгэрмаа:

Монгол Улсын Элчин сайдын хувьд надад «Транзит Монгол-2018» олон улсын форумых нээх хүндэт үүрэг оногдлоо. Өнөөдрийн арга хэмжээ нь, миний бодлоор, зөвхөн манай тээврийн салбарын хөгжилд төдийгүй нийт Монгол Улсын эдийн засгийн хөгжлийн хувьд маш чухал юм.

Мэдээжийн хэрэг, тээврийн салбар нь манай орны хөгжлийн болон гадаад орнуудтай өрнүүлэх хамтын ажиллагааны үндсэн чиглэлүүдийн нэг юм. Эдийн засгийг хөгжүүлэн, худалдааны эргэлтийг нэмэгдүүлэхийн тулд эхний ээлжинд үр дүнтэй, аюулгүй бөгөөд найдвартай тээвэрлэлт хийх шаардлагатай байна.

Сүүлийн жилүүдэд идэвхтэй хамтран ажилласны нь үр дүнд бид дамжин өнгөрөх тээврийг хөгжүүлэх саалбарт таатай эрх зүйн орчинг бий болгох салбарт бид маш их дэвшилд хүрсэн байна.

2017 оны наймдугаар сард Монгол Улсын Гадаад харилцааны яам, ОХУ-ын Эдийн засгийн хөгжлийн яам болон БНХАУ-ын хөгжил, шинэчлэлийн улсын хорооны удирдах албан тушаалтны «Эдийн засгийн коридорын хөтөлбөрийн» хэрэгжилтийн асуудалд зориулсан уулзалтын үеэр Хөтөлбөрийн тэргүүлэх чиглэлийн төслүүдийн жагсаалтыг баталсан ба тэдний гурав нь тээврийн салбарт хамаарагдах юм.

Тухайлбал, Монгол Улсын төмөр замын Улаан-Үд - Улаанбаатар – Тяньжин гэх төв чиглэлийн төмөр замын цогцоор нь шинэчлэх, Улаан-Үд – Улаанбаатар – Тяньжин чиглэлд дамжин өнгөрөх тээврийг зохион байгуулах болон уг чиглэлийн замыг хөгжүүлэх нь ихээхэн чухал юм.

ОХУ-ын нийслэл Москва хотноо 2017 оны наймдугаар сард болж өнгөрсөн XIII хурлын үеэр төмөр замаар дамжин өнгөрөх ачаа тээврийг хөгжүүлэх нөхцөл дээр тохиролцон, Монгол Улсын Засгийн газар болон Оросын Холбооны Улсын Засгийн газар хоорондын гэрээний төслийг эцэслэн боловсруулсан байна.

Энэхүү гэрээ нь Монгол Улс болон ОХУ-ын нутаг дэвсгэрээр дамжин гадаад худалдааны барааг төмөр замаар дамжин тээвэрлэх таатай нөхцөл бий болгох зорилготой юм. Одоогийн байдлаар талууд гэрээнд гарын үсэг зурахад шаардлагатай дотоод журмыг боловсруулаад байгаа ба ойрын ирээдүйд Гэрээнд гарын үсэг зурж, хэрэгжүүлнэ гэдэгт би итгэлтэй байна.

Тээврийн дэд бүтцийг хөгжүүлэх салбарт өсөн нэмэгдэж буй хамтран ажиллагаа болон Ази, Европын хоорондын дамжин өнгөрөх урсгалыг нэмэгдүүлэх болсон өнөөгийн нөхцөлд Москва хотноо уг "Транзит Монгол 2018" олон улсын форумыг зохион байгуулж байгаа нь цагаа олсон буюу маш их ач холбогдолтой арга хэмжээ болсон гэдэгт би итгэлтэй байна.

Өнөөдрийн хэлэлцүүлэг болон Монгол Улсын 11 тээврийн компани, байгууллагуудын саналыг дэлгэсэн манай үндэсний павилион нь форумд оролцогчдын хувьд хамтын ажиллагааны шинэ боломжуудыг нээж, өөрсдийн чадавхийг бүрэн дүүрэн ашиглах боломжийг нээж өгнө гэдэгт би итгэлтэй байна.

Форумд оролцогчдод амжилт хүсч, үр бүтээлтэй ажиллахыг ерөөж байна.

 

Эх сурвалж: www.gogo.mn

Нийтлэгдсэн огноо: 2018-04-19 09:20:00
“МТЗ” ТӨХК-ийн өвөлжилтийн бэлтгэл ажил хийгдэж байна
2018-09-25 15:41:00

“Хувь хүний бүтээмж, ёс зүйд тулгуурласан байгууллагын хөгжил” сэдэвт сургалт зохион байгууллаа
2018-09-13 11:51:00

Өвөрмонголын анхны олон улсын төмөр зам ашиглалтад орлоо
2018-09-10 15:08:00

Япон Улс Транссибирийн төмөр замыг ашиглан тээвэр хийнэ
2018-09-06 10:44:00

Харилцан ойлголцлын санамж бичигт гарын үсэг зурлаа
2018-08-30 10:04:00

Куба Улс 60 жилийн дараа анх удаа төмөр замаа гадаадын улс орнууд ашиглахыг зөвшөөрсөн шийдвэр гаргалаа
2018-08-27 09:33:00

Азид хамгийн томд тооцогдох Бээжин хотын Фентай төмөр замын цогц байгууламжийн барилгын ажлыг удахгүй эхлүүлнэ
2018-08-21 10:18:00

Б.Баатарыг “Алтан гадас” одонгоор шагналаа
2018-08-20 14:36:00

“Монголын төмөр зам” ТӨХК-ийн хамт олон нэг өдрийн цалингаа “УБТЗ” ХНН-т хандивлалаа
2018-08-14 17:01:00

Өвөрмонголын анхны өндөр хурдны төмөр зам баригдаж дууслаа
2018-08-10 10:33:00

Б.Артур: Бүс нутгийн логистикийн төв ирэх арваннэгдүгээр сард ашиглалтад орно
2018-08-06 10:46:00

Шивээхүрэн-Сэхэ боомтын төмөр замыг ирэх онд ашиглалтад оруулна
2018-08-02 09:15:00

Олон Улсын төмөр замын мэргэжилтэн бэлтгэх “Бүс ба зам” сургалтын холбоог байгууллаа
2018-07-30 11:37:00

Хятадын төмөр замын 2018 оны эхний хагас жилийн статистик мэдээ гарлаа
2018-07-23 09:54:00

Төмөр замын тээврийн салбарт мөрдөгдөж буй үндэсний стандартын үзлэг эхэллээ
2018-07-17 13:35:00

БНХАУ-ын Зам тээврийн яам 2020 он хүртэл төмөр замын ачаа тээврийн хэмжээг 30 хувиар нэмнэ
2018-07-16 15:18:00

Хойд Солонгосын төмөр замыг Өмнөд Солонгосын адил түвшинд хүргэхэд 30 жил шаардлагатай
2018-07-04 10:51:00

Д.Сумъяабазар: "Төмөр замын ажлыг нэн даруй эхлүүлнэ"
2018-07-02 11:58:00

Төмөр замын тээврийн талаар төрөөс баримтлах бодлогод өөрчлөлт оруулахыг дэмжив
2018-06-29 16:29:00

ОХУ, БНСУ, БНАСАУ төмөр зам, байгалийн хий, эрчим хүчний төсөлд хамтран ажиллана
2018-06-27 10:49:00