Дойче Банн “Ухаалаг цэвэрлэгч” роботын тэмцээн зохион байгууллаа

Image

Галт тэрэгний зогсоолын цэвэрлэгээг автоматжуулах боломжтой эсэхийг батлахын тулд ДиБи компани 1 дүгээр сарын 30-нд Берлин хотноо “ухаалаг цэвэрлэгч” үйл ажиллагааг зохион байгууллаа.

ДиБи Сервис болон ДиБи МайндБокс инновацийн лабораториос зохион байгуулсан Автомат Цэвэрлэх Сорилт тэмцээнд олон улсын 4 үйлдвэрлэгч өрсөлдсөн байна. Ялагч нь ДиБи компанитай галт тэрэгний зогсоолыг автоматаар цэвэрлэх системийг хөгжүүлэх 2 жилийн гэрээ байгуулан ажиллах юм.

Эдгээр 4 үйлдвэрлэгч нь:

-      Адлатус Роботикс, 2015 оноос хойш цэвэрлэгч робот хөгжүүлж буй шинэ компани бөгөөд 2017 оны PURUS Innovation Award -ийн ялагч болсон;

-      Клийнфикс, 1970-аад оноос хойш цэвэрлэгээний машин үйлдвэрлэж байгаа Швейцарын компани;

-      Хефтер Клийнтек, цахилгаан шат болон шал цэвэрлэгч машин дагнан үйлдвэрлэж байгаа;

-      Таски Дайверси, цэвэрлэгээ, ариутгалын систем нийлүүлэгч бөгөөд цэвэрлэгээний роботын дэлхийн зах зээлд идэвхтэй ажиллаж байгаа.

4 өрсөлдөгч 200 м2 талбайд хайрга, улаан лоолийн сүмс, шарсан төмсний үлдэгдлийг цэвэрлэх шаардлагатай байсан. Тэдний галт тэрэгний зогсоолд хэрхэн ажиллах чадварыг цэвэрлэх чиглэлийг оновчтой олох, хүмүүс эсвэл саад бартаад хэрхэн хариу үйлдэл үзүүлэх, цэвэрлэх чадвар, гүйцэтгэлийн чанар болон аюулгүй ажиллагаа гэсэн үзүүлэлтээр үнэлсэн байна.

ДиБи компани Германы галт тэрэгний 5700 зогсоолын цэвэрлэгээний зардалд нэг жилд хэдэн арван сая еврог зарцуулж байна. Нийтдээ 1,8 сая м2 гаруй талбайг хамарсан гол зогсоолуудын (зөвхөн Berlin Hbf зогсоол л гэхэд 15000 м2 талбайтай) энгийн цэвэрлэгээнд зориулж цэвэрлэгч машин ашиглаж эхэлсэн. “Ирээдүйн төмөр зам” хөтөлбөрийн хүрээнд ДиБи компани өөрийн цэвэрлэгээний багийг дэмжих зорилгоор цэвэрлэгч робот нэвтрүүлэхээр ажиллаж байгаа нь энэ юм.

Бие даан удаан хугацаанд ажиллах нөхцөлийг хангахын тулд роботууд цэнэг багассан, бохир ус дүүрсэн эсвэл цэвэр усны савыг дүүргэх шаардлагатай үед өөрөө цэнэглэх хэсэгт очих чадвартай байх хэрэгтэй.

Мөн зогсоолын цэвэр байдлыг алдагдуулахгүйн тулд ДиБи компани 240 орчим зогсоолд WhatsApp ашиглан зорчиж байгаа хүмүүс бохир байдал, асуудлыг мэдээлэх аргыг нэвтрүүлж эхэлсэн ба ингэснээр зогсоолын ажилчид нэн даруй асуудлыг шийдэх боломжтой болж байгаа юм.

http://www.railwaygazette.com/news/passenger/single-view/view/db-hosts-smart-scrubber-robot-cleaning-competition.html

Нийтлэгдсэн огноо: 2018-02-20 09:49:00
“Төрийн өмчийн менежмент ба нийгмийн хариуцлага-2018” өдөрлөг үргэлжилж байна
2018-05-03 16:09:00

33 дахь удаагийн чуулга уулзалт зохион байгуулагдлаа
2018-05-02 10:14:00

"Төрийн өмчийн менежмент ба нийгмийн хариуцлага-2018" өдөрлөг болно
2018-05-01 10:00:00

"Галт тэрэг хөдөлгөөн зохицуулалтын нэгдсэн төв" УТҮГ-тай хамтран ажиллана
2018-04-26 11:48:00

Оросын Төмөр Замууд компани 327 зүтгүүрийн гэрээ байгууллаа
2018-04-25 13:49:00

Хөрөнгө худалдах зар
2018-04-24 10:35:00

Зам, тээврийн салбарын аваргууд тодорлоо
2018-04-23 11:35:00

"Галт тэрэгний болон сэлгээний хөдөлгөөнтэй холбоотой ажилтны сахилгын тусгай журам”-ын төсөлд саналаа ирүүлнэ үү
2018-04-19 16:45:00

ОХУ-ын "Мосгипротранс" ХК-тай харилцан ойлголцлын санамж бичигт гарын үсэг зурлаа
2018-04-19 12:11:00

"TransRussia-2018" чуулган ОХУ-д зохион байгуулагдаж байна
2018-04-19 09:20:00

Ухаалаг дэр бетон бодит цагийн мэдээллийг цуглуулна
2018-04-17 16:35:00

2022 он гэхэд баригдаж дуусах дэлхийн хамгийн том төмөр замын 10 төсөл
2018-04-16 14:19:00

Зам, тээврийн салбарын аварга шалгаруулах спортын таван төрөлт тэмцээнийг албан ёсоор нээлээ
2018-04-14 13:05:00

БНХАУ-ын “Башинь төмөр зам” ХХК-тай хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурлаа
2018-04-14 11:57:00

Төмөр замын тээвэр дэх гологдлыг судлан бүртгэх журмын төсөлд саналаа ирүүлнэ үү
2018-04-13 09:45:00

Түрээслэгчийг сонгон шалгаруулах зар
2018-04-09 16:48:00

Зам, тээврийн салбарын аварга шалгаруулах тэмцээн ирэх сарын 07-ны өдрөөс эхэлнэ
2018-03-29 09:11:00

БНХАУ дэлхийд хамгийн уртад тооцогдох Өвөрмонгол-Хятадын чиглэлийн хүнд даацын төмөр замын бүтээн байгуулалтын ажлыг эхлүүлжээ
2018-03-27 16:41:00

Мэргэжил Сургалт Үйлдвэрлэлийн төвийг дэмжин ажиллалаа
2018-03-16 15:08:00

БНХАУ хоёр жилийн дотор хурдны төмөр зам барина
2018-03-06 10:18:00