Бээжин Метро 12 дугаар сарын 30-ны өдөр анхны соронзон зам, хурдны трамвайг бүрэн автомат, жолоочгүй метроны шугамын хамт ашиглалтад орууллаа. 9 км урттай өргөгдсөн соронзон шугамыг Бээжин хотын баруун хэсэгт Жинанчиао Шичан хооронд тавьсан байна. Шинэ хурдны трамвайн шугамыг Хотын Баруун Захын Шугам гэж нэрлэжээ. 8.6 км урттай уг замд Багоугаас Фрагрант Хилс хүртэлх 1 км урттай туннел багтаж байгаа юм. Шинэ Янфанг Шугам нэртэй метро нь дотоодын технологийг ашиглан ажиллаж буй Хятадын нийслэлийн анхны бүрэн автомат, жолоочгүй шугам болж байгаа юм.