
ТЕНДЕРИЙН УРИЛГА
Огноо: 2018 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр
Гэрээний нэр:“Монголын төмөр зам” ТӨХК-д “Дизель түлш, шатахуун нийлүүлэх” нийлүүлэгчийг сонгон шалгаруулах
Дугаар:МТЗ-ШН1803.
1. ”Монголын төмөр зам” ТӨХКнь эрх бүхий тендерт оролцогчдоос “Зүтгүүр, автомашинд дизель түлш, шатахуун” нийлүүлэхнийлүүлэгчийг сонгон шалгаруулахбитүүмжлэл бүхий тендер ирүүлэхийг урьж байна.
2. Тендерийн баримт бичгийн иж бүрдэл бүрийг албан бичгээр хүсэлтээ гаргаж, эргэж төлөгдөхгүй нөхцөлтэйгөөр 50,000 /тавин мянга/төгрөгийг Худалдаа хөгжлийн банкны 404187856 дугаар дансанд тушаан дор дурдсан мэргэжилтнээс худалдан авч болно.
3. Тендер нь түүнийг нээсэн өдрөөс хойш 45 хоногийн хугацаанд хүчинтэй байх ба тендерийн баримт бичигт заасан үнийн дүнтэй баталгаа ирүүлнэ.
Тендерийг 2018 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн 14 цаг 00 минутаас өмнө доорх хаягаар ирүүлэх ба нээлтэд оролцох хүсэлтэй тендерт оролцогчдыг байлцуулан 2018 oны 02 дугаар сарын 20-ны өдрийн 14 цаг 30 минутад нээнэ.
Дотоодын хуулийн этгээдэд давуу эрх олгохгүй.
Хаяг: “Монголын төмөр зам” ТӨХК
Сүхбаатар дүүрэг 1дүгээр хороо,Энхтайваны өргөн чөлөө 23, "UBH" төвийн 8дугаар давхар
Утас: 70006622 /дотуур утас 18/
Е-mail:gan-erdene@mtz.mn
Хуулийн мэргэжилтэн Д.Ган-Эрдэнэ