Крашийн мөргөлдөөн

Image

Крашийн мөргөлдөөн

(Crush’s Crash)

Улаанбаатар 2017.11.28

Энэ халз мөргөлдөөн бол 1896 оны содон үйл явдал байсан бөгөөд хоёр 40 тонн жинтэй уурын зүтгүүрүүд тулгарахыг үзэхээр цугласан олон арван мянган хүний үзвэр золгүй явдлаар төгсчээ.

 

АНУ-ын Даллас хотоос 150 км урагш газар 1896 оны зун 500 ажилчин олон худаг ухаж 6 км урт төмөр замыг 700 м замтай өртөөний хамт тавьж байлаа. Энэ хотыг нэг өдрийн дотор барьсан бөгөөд хоёр цахилгаан шуудангийн холбоо, ресторан, хөгжмийн тайз, олон нийтийн цэнгэлдэх хүрээлэн, индэрүүд, цагдаагийн газар, шорон гэх барилгууд баригджээ. Хотын нэрээр Краш (Crush) гэсэн пайз зоожээ.

Энэ нэрний эзэн Уильям Жорж Краш (William George Crush) “Missouri, Kansas & Texas Railway Company” төмөр замын компанийн менежерээр ажилладаг хүн байв. 1893 онд болсон эдийн засгийн хямралаас болж хоёр жилийн дотор төмөр замын тээвэр эрхэлдэг компаниудын дөрөвний нэг нь дампуурч, өсөн нэмэгдэж байгаа өрсөлдөөний уршгаар суудлын галт тэрэгний тасалбар худалдан авалт буурсанаар компани санхүүгийн хүндрэлд орж, Крашт орлогын эх үүсвэрийн талаар санаа зовох шаардлага гарсан байв.

Тэр үедээ хүний үйл ажиллагаанаас болж гардаг хамгийн том осол болох галт тэрэгний ослуудыг энэ хүн сонирхдог байв.  Бас элдэв юманд дурласан уншигчдын сонирхлыг татахаар нутгийн сонингууд төмөр замын ослын талаар нарийн детальчилсан мэдээллүүдийг гаргадаг байлаа.

Хоёр галт тэргийг үзэгчдийн өмнө дээд хурдаар нь уулзуулж мөргөлдүүлж үзүүлэн ашиг олох санаа түүнд төржээ. Эхэндээ компанийн удирдлага энэ санааг галзуу, аюултай, үнэтэй гэж үзэж байлаа. Тэгтэл 40 тонны жинтэй хуучныг 60 тонны зүтгүүрээр орлуулан солих шинэчлэл хийгдэх болсон учраас хуучин зүтгүүрт хэдэн вагон зүүгээд “Monster Crash” хийхэд яагаад болохгүй гэж?

Жилийн өмнө “хамгийн бодит бөгөөд үнэтэй сүйрэл болох зүтгүүрийн мөргөлдөөнийг америкийн үзэгчдэд харуулсан үзвэр” гэж нэрлэгдсэн мөргөлдөөн Охайо мужид болсоныг сонингууд урд нь мэдээлсэн байв. Инженерүүд үзвэрийн аюулгүй байдлын талаар нэг их санаа зовсонгүй, компанийн удирдлага өөрийн ПиАр-г үзүүлэх сайхан боломж гарлаа гэж төслийг батласан байна.

1896 оны 9 сарын 15-ны өглөөний нар мандсаны дараа дээвэр нь хүртэл дүүрсэн битүү хүнтэй 33 тусгай галт тэрэг хүрэлцэн ирэв. Явганаар, мориор, морин тэргээр хүмүүс ирцгээж байлаа. Үдээс хойш 40.000 магадгүй 50.000 хүн энэ арга хэмжээнд зориулж тавьсан замын хажууд үзвэрийн задгай театр шиг бага зэрэг уруу нугад цугласан байлаа.

            Энэ өдөр хот Техасдаа хоёрт орохоор их хүнтэй болов. Мөргөлдөх ёстой 999, 1001 дугаартай зүтгүүрүүдийг хурц ногоон, улаан өнгөөр будаж, энэ тэрүүгээр сурталчилгаа болгон явуулсан нь амжилттай болж, хүмүүс “төмөр гладиаторуудын мөргөлдөөн”-ий төгсгөл ямар болох талаар тэсч ядан хүлээцгээж байв.

     Наадам эхэллээ. Эмч домч нар өөрсдийн бүтээгдэхүүнээ магтаж, гэр бүлүүд янз бүрийн тоглоом үүсгэн, улс төрчид индэр дээрээ донгодон, найрал хөгжим бүтээлээ үзүүлнэ. Олон хүн архины зүйлүүд нууцаар оруулж, арга хэмжээнд зориулан хөлслөгдсөн 200 хамгаалалтын ажилтан хийх ажил ихтэй байлаа. 15 цаг болоход хоёр зүтгүүр харагдсанаар хүмүүс хөөрөн баярлаж эхлэв. Чирэгдэж буй вагонуудад Ringling Brothers хувийн цирк, ДалласынOriental зочид буудал, Texas states fair-ийн сурталчилгаанууд байрлуулсан байв.

Зүтгүүрт хүрч үзэхийн тулд олон түмэн урагш зүтгэцгээнэ. Уильям Краш мөргөлдөөнийг болиулахаар сүрдүүлж байж хүмүүсийг хойш нь болгов. Мөргөлдөөн болох ёстой 16 цаг болоод байсан боловч дүүрэн хүнтэй галт тэрэгнүүд ирсээр байлаа. Гараа хойшилж, сэтгэл хөдлөл дээд цэгтээ хүрч, 40 тонны зүтгүүрүүд мөлхөө хурдаар гарааны газартаа очно.

            Арай гэж 17:10 болоход удирдаач Краш гарч ирж, бүгд чимээгүй болон байгалийн сэвшээ салхийг мэдрэв. Малгайгаа өргөсөн гараа байлгаж байлгаж, арай гэж доош нь болгосноор гарааны дохио өгөгдлөө. Холбоочид мэдээг машинч нарт дамжууллаа. Мөргөлдөх цэгээс 3 км зайнаас зүтгүүрүүд хөдөлж, галаа өрдөж тогоогоо халаасан машинч нар үсэрч бууцгаалаа. Удаанаар хөдөлсөн зүтгүүрүүдийн хурд улам нэмэгдэж, дуу чимээ тарихаас гадна төмөр замынханы  зам дээр тавьсан бялтнуудын тэсрэлт нэмэгдэж бөөн чимээ болов.

Бүх хүний хүлээсэн мөч ирлээ. Замаас 100 метр зайтай зогссон хүмүүсийн нүдний өмнө тооцоолсон цэгтээ машинууд 90 км цагийн хурдтай уулзацгаав.

             “The Ferris Wheel” сонин “Төмөр мангасууд бие биетэйгээ мөргөлдөх мөчийг дүрслэн хэлэхэд үг болоод фото зургийн хүч хангалтгүй байлаа” гэж хөөрөн бичсэн байна. “Аймшигтай мөргөлдөөн, төмөр хэсгүүд бут үсрэв. Мөчийн төдий нам жим байдлын дараа оч үсэрсэн мэт зүтгүүрийн тогоонууд зэрэг дэлбэ үсрэв” гэж цааш нь бичсэн байв.

Инженерүүдийн тооцоолол алдаатай байжээ. Урд олон удаа тохиолдож байсан шиг духаараа мөргөлдсөн зүтгүүрүүд дээш цоройхын оронд бие бие рүүгээ шигдэн орсоноор хоёр зүтгүүрийн халуун усны тогоонууд аварга дэлбэрэлт үүсгэв. “Агаар нисч байгаа төмөр хэсгүүдээр дүүрэв. Зарим нь шуудангийн марк шиг жижиг, зарим нь зүтгүүрийн урд хөтлөгч дугуйны хагас мэт том” гэж “Dallas Morning News” сонинд бичсэн байлаа. Төмрийн хэлтэрхийнүүд хүмүүсийн дээрээс бороо мэт буув.“Төмөр мөндөр унасан хар үүлнээс” болж гурван хүн нас барж, олон хүн гэмтэл авлаа. Энэ нийтлэлд тавигдсан энэ зурагнуудыг авсан албан ёсоор хөлслөгдсөн фото зурагчин Жервис Си.Дин (Jervis C.Dean)-ийбаруун нүд рүү төмөр боолт ирэн зоогдож, тэр чигээрээ тогтов. Харин гайхамшигтай азаар тэр амьд үлджээ. Тэр байтугай мань эр “дэлбэрэлтийн дараа босч ирэн тоосоо гөвөөд, хоёр дүүдээ зураг авах ажилд нь туслаж эхэлсэн” гэж дараа нь хэвлэлд бичигдсэн байна. Өөртөө дурсгал болох зүйлс олж авахаар урагш зүтгэсэн маш олон хүн хайлсан төмрийн овоолго руу мацсанаар янз бүрийн хэмжээгээр түлэгдэлт авцгаажээ.

 Компанийн удирдлагууд Уильям Крашийг ажлаас нь халав. Тэдний ПиАр бүтэлгүйтэв. Хэрэглэгчид олж авах санаа амжилт олсонгүй. Сенсац хийх гэсэн хэрэг нь сүйрлээр өндөрлөв. Мэдээллийн хэрэгслүүд харин маш баяртай байсан бөгөөд үзсэн шоуныхаа талаар тун эерэг нийтлэлүүд хэвлүүлжээ. Хөгжмийн зохиолч Скотт Жоплин (энэ шоуг үзсэн байх магадлалтай)өөрийн “Great Crush Collision March” бүтээлээ туурвив.

Төмөр замын компани нас барсан, гэмтсэн хүмүүст нөхөн олговрыг цааргалалгүй олгожээ. Зурагчин Жервис Дин 10.000 доллар дээр компанийн суудлын галт тэргэнд бүх насаараа үнэгүй аялах эрх авчээ. Толгойгоо эмчлүүлж дуусаад нутгийн сонин дээр тэр “миний толгойд байсан бүх эрэг шураг, төмрийн хэлтэрхийг авсаны дараа би зургийн студиэ эргэн нээж байгаадаа баяртай байна” гэж ярилцлага өгсөн байна.Удахгүй Уильям Краш ажилдаа буцаж орсон бөгөөд 1940 он хүртэл ажиллахдаа дахиж иймэрхүү зүйл давтан хийсэнгүй. Харин ийм маягийн шоу төмөр замын компаниудад таалагдаж, дахин олон удаа давтагдсан байна.

1932 онд болсон ерөнхийлөгчийн сонгуульд зориулан өрсөлдөгч Рузвелт, Хувер нарын нэртэй зүтгүүрүүд мөргөлдүүлэн хэн нь дийлэхийг урьдчилан таамаглахыг оролдов. Мөргөлдүүлсэн зүтгүүрүүдээр ялагчийг тодруулахад хэцүү байсан бол дараа нь болсон сонгуульд ардчилсан намын Рузвелт, бүгд найрамдах намын Хуверийг илт давуу байдлаар ялж ерөнхийлөгч болж байжээ.

 

 

Германы “Шпигель” сэтгүүлд гарсан нийтлэлийг эмхэтгэж орчуулсан:

“МТЗ” ТӨХК-ийн Зүтгүүрийн инженер Ц.Лхагвасүрэн

Нийтлэгдсэн огноо: 2017-12-26 14:10:00
БНСУ Төмөр замуудын хамтын ажиллагааны байгууллагат албан ёсны гишүүнээр элслээ
2018-06-21 11:34:00

“Тяньжин порт групп”-ийн төлөөлөгчдийг хүлээн авлаа
2018-06-15 15:03:00

Б.Цэнгэл: "Тээвэр ложистикийн төв" төсөлд хамтран оролцох хөрөнгө оруулагчийг сонгон шалгаруулна
2018-06-15 11:29:00

ОСЖД болон Дэлхийн гаалийн байгууллага хооронд хамтын ажиллагааны Санамж бичигт гарын үсэг зурлаа
2018-06-11 16:10:00

Тайланд Улс Зүүн Азийн хамгийн том галт тэрэгний буудлыг 2020 онд ашиглалтад оруулна
2018-06-06 14:07:00

Хятадын нүүрс тээврийн хүнд даацын төмөр замыг ашиглалтад оруулна
2018-06-05 13:55:00

“Төмөр замын хөгжил, салбарын ажилтнуудын нийгмийн асуудал” сэдэвт үндэсний зөвлөгөөн үргэлжилж байна
2018-05-30 15:32:00

ХАМТРАН АЖИЛЛАХ УРИЛГА
2018-05-28 11:21:00

“Төрийн өмчийн менежмент ба нийгмийн хариуцлага-2018” өдөрлөг үргэлжилж байна
2018-05-03 16:09:00

33 дахь удаагийн чуулга уулзалт зохион байгуулагдлаа
2018-05-02 10:14:00

"Төрийн өмчийн менежмент ба нийгмийн хариуцлага-2018" өдөрлөг болно
2018-05-01 10:00:00

"Галт тэрэг хөдөлгөөн зохицуулалтын нэгдсэн төв" УТҮГ-тай хамтран ажиллана
2018-04-26 11:48:00

Оросын Төмөр Замууд компани 327 зүтгүүрийн гэрээ байгууллаа
2018-04-25 13:49:00

Хөрөнгө худалдах зар
2018-04-24 10:35:00

Зам, тээврийн салбарын аваргууд тодорлоо
2018-04-23 11:35:00

"Галт тэрэгний болон сэлгээний хөдөлгөөнтэй холбоотой ажилтны сахилгын тусгай журам”-ын төсөлд саналаа ирүүлнэ үү
2018-04-19 16:45:00

ОХУ-ын "Мосгипротранс" ХК-тай харилцан ойлголцлын санамж бичигт гарын үсэг зурлаа
2018-04-19 12:11:00

"TransRussia-2018" чуулган ОХУ-д зохион байгуулагдаж байна
2018-04-19 09:20:00

Ухаалаг дэр бетон бодит цагийн мэдээллийг цуглуулна
2018-04-17 16:35:00

2022 он гэхэд баригдаж дуусах дэлхийн хамгийн том төмөр замын 10 төсөл
2018-04-16 14:19:00