Монгол-ОХУ-БНХАУ-ын төмөр замын салбарын хилийн зөвлөгөөнд оролцлоо

Image

Монгол-ОХУ-БНХАУ-ын төмөр замын салбарын хилийн зөвлөгөөн уламжлал ёсоор энэ жил 10 сарын 30-наас 11 сарын 03-ны өдрүүдэд ОХУ-ын Эрхүү хотноо зохион байгуулагдлаа.

Гурван улсын хэлэлцээрт  ОХУ-ын талаас “Оросын төмөр зам” НХН (ОАО РЖД)-г төлөөлж Фролов В.Ф. даргатай Дорнод Сибирийн (Восточно-Сибирская железная дорога) болон Скачков А.А. даргатай Өвөр Байгалийн (Забайкальская железная дорога) төмөр замуудын удирдлагын бүрэлдэхүүн оролцсон бол БНХАУ-ын талаас “Хятадын төмөр замын корпораци” (CRC)-г төлөөлж Чжан Цзии даргатай Хөх хотын төмөр замын удирдлагын бүрэлдэхүүн оролцжээ.

Харин Монгол улсаас  Зам, тээврийн хөгжлийн яам, “УБТЗ” ХНН, Монгол Улсын Хил хамгаалахын ерөнхий газар, “Монголын төмөр зам” ТӨХК, “Болд төмөр Ерөө гол” ХХК зэрэг төмөр замын салбарын төлөөлөгчид оролцлоо.

Зөвлөгөөнөөр Олон улсын Ачаа болон Зорчигч тээврийн оновчтой зохион байгуулалт, вагон, хөдлөх бүрэлдэхүүн дамжуулалт, холбоо дохиолол зэрэг сэдвүүдээр нээлттэй хэлэлцүүлэг хийлээ.

Тус хилийн зөвлөгөөнд МТЗ ТӨХК-ийн үйл ажиллагааг танилцуулж, цаашид хамтран ажиллах тухай санал солилцох зорилгоор төлөөлөн оролцсон Ачаа тээврийн албаны менежер Н.Энхцогтын Зөвлөгөөний үеэр хэлэлцсэн асуудлыг орчуулсныг бүрэн эхээр нь хүргэж байна.

 

“....  Монгол-Хятадын салбар зөвлөгөөний явцад дараах асуудлыг хэлэлцсэн

Хөдөлгөөн зохион байгуулалтын талаар

Ачааны  галт  тэрэгний  хөдөлгөөний  зурмагийг  хоногт 14 хос галт тэргээр:

Талууд тус тусын хил дээрх галт тэрэгний үзлэгийн хугацааг бууруулах зорилгоор хил хамгаалалтын байгууллагуудтай хамтарч ажиллахыг санал болгов. Хятадын төмөр зам нь Эрээн өртөөний сэлгээний ажлыг бууруулах талаар УБТЗ-с ачааны галт тэрэгний найрлагын чанарыг сайжруулах талаар холбогдох арга хэмжээ авахыг санал болгов.

1) Уртын норм

* Зорчигчдын галт тэргэнд хоёр чиглэлд –64 гол

* Ачааны галт тэргэнд хоёр чиглэлд – 51-60 томъёолсон вагон (ЕС-70 вагоноор бүрдсэн ачааны галт тэрэг хоёр чиглэлд 65 вагон)

2) Жингийн норм

* Зорчигчдын галт тэргэнд хоёр чиглэлд – 1100тонн

* Ачааны галт тэргэнд хоёр чиглэлд – 2600-5000 тонн байна (ЕС-70 вагоноор бүрдсэн ачааны галт тэргийг туршилтаар 6000 тонн)

Төмрийн хүдэр, нүүрс, чингэлэгтэй ачааг тэгш чиглэлд нэг бүлэг болгон хүлээн авч, бусад ачааг тусдаа бүлэг болгон авна.

Хилийн Замын-Үүд–Эрээн өртөөний хоорондын замд болон өргөн царигийн өртөөний замд галт тэрэгний хөдөлгөөнийг зогсоож хийх цонхны ажил, замын төлөвлөгөөт засвар хийхдээ “УБТЗ” ХНН, Хөх хотын төмөр замын удирдах газрууд 48 цагийн өмнө нөгөө талдаа цахилгаанаар мэдэгдэнэ. Цонхны ажил эхлэх дуусах цагийг Эрээн, Замын-Үүд өртөөдийн дарга нар урьдчилан тохиролцож мэдээлнэ.           

Зорчигч тээврийн талаар

Олон улсын харилцааны зорчигчдын вагоныг УБТЗ-д Улаанбаатар, Сайншанд өртөөнд ба КЖД-д Бээжин, Хөх хот, Жинин, Эрээн өртөөнд түлш, цахилгаан, усаар үнэ төлбөргүйгээр хангана.

Вагоны хос дугуй тэргэнцэр солихтой холбоотой ямар нэгэн процесс, горимд өөрчлөлт орвол энэ тухайгаа талууд урьдчилан 1 сарын өмнө мэдэгдэж байх.

Вагоны талаар

Галт тэрэг хүлээлцэх үед техникийн гэмтэлтэй, гэмтээсэн вагон болон вагоноос авагддаг хэрэгсэл гэмтээснийг илрүүлсэн тохиолдолд АВЭД-ийн 4.5 заалтын дагуу Хавсралт 3-ын маягтаар акт үйлдэнэ. Эдгээр вагонд Оросын төмөр зам эсвэл УБТЗ нь АВЭД-ийн хавсралтын 3-н маягтаар үйлдсэн актыг үндэслэн хавсралт 34-ын дагуу наалдас нааж болно. Вагоныг дамжин өнгөрөх төмөр замд хүлээлгэн өгөх үед хавсралт 34-т заасан наалдасыг наахгүй.

Эрээн, Замын-Үүд өртөөдөд вагоны техникийн гэмтэл эсвэл вагон гэмтээснийг илрүүлсэн тохиолдолд ХХТЗ ба УБТЗ-ын техникийн агентууд АВЭД-ийн хавсралт 3-ын дагуу орос,хятад хэл дээр акт үйлдэнэ.

Гэмтэлтэй вагоныг засварлахад хавсралт 11-т заасан сэлбэг хэрэгслийг Жинингийн вагон депо Эрээн дэх ТҮГ-д байрлуулна. Хятадын тал хавсралт 11.1-т заасан сэлбэгийг тоогоор нь Замын-Үүд ТҮГ-т байрлуулна. Протокол зурагдсанаас хойш нэг сарын дотор хоёр тал шаардлагатай сэлбэг хэрэгслийг хангана.

Монголын зорчигчийн вагонЭрээн өртөөний олон улсын вагоны тэргэнцэр солих цехэд тэргэнцэр солих ажиллагаа хийгдэх үед, вагонуудын хаалга, ариун цэврийн өрөөг түгжиж, түлшээр халдаг зорчигчийн вагоны халаагуурыг өвлийн улиралд унтрааж байх, Монголын вагоны ажилчид хятадын талд нарийн царигийн тэргэнцэр, хос дугуйн байдлыг мэдэгдэж байна.

Холбоо дохиоллын талаар

      7.1. Замын-Үүд, Эрээн өртөө хоорондын өргөн царигийн 64D ХАХ BBE-1 төхөөрөмжийн нөөц зэс кабель руу шилжүүлэх төхөөрөмжийг 2018 оны 2-р улиралд багтаан худалдан авч холболтыг хийнэ.

      7.2. Замын-Үүд–Эрээн өртөө хооронд Huawei үйлдвэрийн шилэн кабелийн тоон дамжуулах  OSN3500 төхөөрөмжийг 2018 оны 2-р улиралд багтаан шинэчилнэ.

      7.3. Хоёр тал энэхүү протоколын 32-р бүлгийн 7.2-р зүйлд заасан OSN3500 төхөөрөмжийг суурилуулсны дараа УБТЗ-ын ачаа тээврийн агентаас галт тэрэгний биечилсэн хуудсыг илгээх программын компьютерийн сүлжээгээр Замын-Үүд-Эрээн өртөө хооронд мэдээлэл солилцох техникийн боломжийг хангах ажлыг хамтран хэрэгжүүлнэ. Монгол, Хятадын 2 талын инженер-техникийн ажилтнууд 2018 оны 1-р улирлын сүүлчээр Эрээн өртөөнд уулзалт хийж, дээр дурдсан ажлуудын техникийн холболт хийх төлөвлөгөө, ажлын явцын талаар хэлэлцэж тохиролцоно.

7.1, 7.2, 7.3-р заалтуудыг талууд нь 2018 оны 2-р улиралд багтаан хэрэгжүүлэхээр хичээн ажиллана. Холболт, тохируулгын ажлыг хамтран хийнэ.

Монгол-Оросынсалбар зөвлөгөөний явцад дараах асуудлыг хэлэлцсэн:

1.    Монгол, Оросын хооронд 2016ондтээвэрлэхээр тохиролцсон ачааны  хэмжээ,2017оны эхний 6сарынбиелэлтийн явцыг авч хэлэлцэх;

2017 оны эхний 6 сарын төлөвлөгөөний гүйцэтгэл:

Чиглэл

Төлөвлөгөө (мян.тн)

Бодит биелэлт

(мян.тн)

Биелэлтийн

%

2016онымөн үетэй харьцуулахад

ОХУ-аасМонголруу

/транзитыг оролцуулан/

853

750

88

107

МонголоосОХУ руу

/транзитыг оролцуулан/

102

107

105

124

 

  1. Галт тэрэгний хөдөлгөөнийгзохион байгуулах;
  2. Ачаа коммерийн ажлыг зохион байгуулах;
  3. Зорчигч тээвэрлэлтийгзохион байгуулах;
  4. Хөдлөх бүрэлдэхүүнийг техникийн талаас нь шилжүүлэн өгөх.

 

2-5дугаарасуудлаар:

а)“Улаанбаатар төмөр зам” ХНН (цаашид УБТЗ гэх), ”Оросын төмөр зам”НХН (цаашид РЖД гэх)-ийн салбар Дорнод Сибирийн төмөр зам (цаашид ДСТЗ гэх)-ынхооронд ачаа, зорчигч тээвэрлэлтийг зохион байгуулах (Хавсралт №2);

б) Талууд  БНМАУ-ын Тээврийн яам, ЗСБНХУ-ын Зам харилцааны яамны хооронд 1980 оны 2 дугаар сарын 29-нд байгуулсан Хилийн төмөр замын харилцааны тухай хэлэлцээрт тусгагдсан албан үүргийг гүйцэтгэхээр албан үнэмлэх болон нэрсийн жагсаалтаар улсын хил нэвтрэх албан тушаалтны жагсаалтыг тохиролцов (Хавсралт №3).

в) Хойт (УБТЗ), Дозорный (ДСТЗ) хоорондын замд галт тэрэгний хөдөлгөөнийг зохицуулах заавар (Хавсралт №4); 

г) Улаанбаатар–Хойт-Эрхүүгийн хэсэгт технологийн шуурхай холбоо зохион байгуулах схем (Хавсралт №5);

д) Өнхрөх гүүшингийн гэмтлийн улмаас вагоныг үзэж шалгасан /салгасан/ анхан шатны акт (Хавсралт №6.1);

е)«Тормозны хөшүүргийн дамжуулгын тохируулгын санамж»(Хавсралт №6.2);

ж) «Вагоны салгалтгүй засварын судалгаа»(Хавсралт №6.3);

з) «Хүлээж аваагүй буюу буцаасан вагонуудын судалгаа»(Хавсралт №6.4);

и) ДСТЗ болон УБТЗ хоорондын мэдээллийн хамтын ажиллагааны технологи (Хавсралт №7);

к) Улаанбаатар болон Өвөр Байгалийн төмөр замуудын хооронд ачаа, зорчигч тээвэрлэлтийг зохион байгуулах (Хавсралт №8)

л)Харилцан үйлчилгээний тооцооны журам болонтооцооны бусад асуудал(хавсралт №2 ба №8).

 

  1. Бусад асуудал.

6.1. Хоёр тал урьдчилан зөвшилцсөнөөр шаардлагатайбол Тээвэрлэлтийн  бүрэн бүтэн байдал алдагдсан асуудлыг хэлэлцэх зөвлөгөөнийг хийнэ.

6.2. Хилийн төмөр замын дарга нарын төлөвлөгөөт уулзалтыг хагас жилд нэг удаа /нэг удаа Эрхүү хотод, нэг удаа Улаанбаатар хотод/.

Хилийн өртөөдийн дарга нарын уулзалтыг албаны мэргэжилтнүүдийг оролцуулан сард нэг удаа Сүхбаатар өртөө ба Наушки өртөөнд ээлжилж хийх.

Шуурхай асуудал гарсан үед УБТЗ, ДСТЗ-ын мэргэжилтнүүдийг төлөвлөгөөнөөс гадуур томилон ажиллуулж байх нь зүйтэй гэж үзлээ.

6.3.Талууд бүхвагоны ачилтыг хийхдээдаацыг вагоны тэвшиндээрх бичээсээс илүү гаргахгүй боловч, Монголд хүргэхвагоны нэг гол дээрх даралт 23.5 тонноос ихгүй байна гэж тохиролцов.

6.4.ОХУ-ын төмөр замын машин механизмыг Монголын төмөр замууд /цаашид МЖД гэх/-д ашиглах шаардлага гарвал ашигласантохиолдол бүрт УБЖД, РЖД-ийнхооронд байгуулсан гэрээний дагуу Монголын тал тооцоо хийнэ.

6.5.Шаардлагатай тохиолдолд УБТЗ-ын зүтгүүрүүдийг оросын төмөр замаар засварт илгээхэд, ДСТЗ-ын зүтгүүрүүдийг УБТЗ ба РЖД-гийн хооронд байгуулсан гэрээний үндсэн дээр хүлээн авна.

Монголын тал зүтгүүрүүдийг илгээхийн өмнө Наушки өртөөнд зүтгүүрүүд ирэх огнооны талаар 3-аас доошгүй хоногийн өмнө ДСТЗ-д урьдчилан мэдэгдэнэ.

 6.6. Диспетчерийн удирдлагыг автоматжуулахын тулдталуудУБТЗ-д “ГИД-Урал” системийг үе шаттайгаар нэвтрүүлэхээр тохиролцов:

I шат - УБТЗ-ын сангаас Статистик бүртгэлийн албаны программаар бүрдүүлсэн 1042 мэдээллүүд - адил мэдээллүүдийн үндсэн дээр системийг нэвтрүүлэх;

II шат - Галт тэрэгний зурмагийн биелэлтэд хяналт тавих “ГИД” системийг диспетчерийн хяналтын системээр өртөөдийн цахилгаан төвлөрүүлэлтээс хүлээн авсан ДТХ-ын байгууламжийн байдлын тухай мэдээлэлтэй уялдуулах.

6.7.“1980 оны 4 дүгээр сарын 1-нд хилийн төмөр замын харилцааны тухай Монгол улсын Зам, тээвэр, холбооны яам болон ОХУ-ын Зам харилцааны яамны хооронд байгуулагдсан гэрээ”-ний 3 дугаар бүлгийн 25 дугаар зүйлийн дагуу, Наушки - Сүхбаатарын хэсэгт ачаа тээвэрлэлтийн бүрэн бүтэн байдлыг хангах зорилгоор, улсын хил болон хилийн Наушки ба Сүхбаатар өртөөдийн хооронд техникийн зайлшгүй шаардлага, мөн түүнчлэн хилийн шалгалт хийх зогсолтуудаас бусад тохиолдолд галт тэрэгний тогтоосон хурдыг бууруулах ба  галт тэргийг зогсоохыг хориглоно.

Энэ тохиолдолд галт тэргийг Сүхбаатар өртөө болон Хойт зөрлөгийн жижүүрүүдийн галт тэрэгний машинчид радио холбоогоор дамжуулсан шаардлагын дагуу зогсооно.

6.8. Монголын төмөр замууд нь ачааны вагоныг 12, зорчигчийн вагоныг 7 оронтой тоогоор бүртгэн дугаарлах системд шилжхээр зэхэж буй талаар мэдэгдлээ.

6.9. УБТЗ нь Сүхбаатар өртөөнд байгаа техникийн болон коммерийн агентуудын өрөөнд галт тэрэг ирэх, хамгаалалтанд авах, хамгаалалт буулгах, галт тэрэг явсан болон шууд дамжин өнгөрсөн тухай мэдээллээр хангах зорилгоор паркын чанга яригч холбоо суурилуулна. Ийм холбоо суурилуулах хүртэл ДСТЗ-ийн агентуудыг зөөврийн радиостанцаар хангана.

6.10. РЖД-н талаас УБТЗ-д галт тэрэг ирэх болон явах үед автоматаар орос хэлээр зарлан мэдээлэх төхөөрөмжийг Сүхбаатар өртөөнд суурьлуулах талаар санал тавьсан.

6.11. УБТЗ-н талаас Соловьевск өртөөнд ирж байгаа ачааны галт тэрэгний мэдээллийг хүлээн авах боломжийг авч үзэхийг Оросын талд санал болгов....”

Нийтлэгдсэн огноо: 2017-11-09 09:38:00
CRRC компани Швейцарь улсад тавцант вагон нийлүүлнэ
2017-11-21 16:01:00

Дойче Банн компани шинээр үйлдвэрлэх галт тэргээ танилцууллаа
2017-11-21 15:15:00

“ТЕХууль”, “ААНОАТ тухай хууль”, “ХХОАТ тухай” хуулийн нэмэлт өөрчлөлтийн асуудал сэдэвт хэлэлцүүлэгт оролцлоо
2017-11-14 16:03:00

Ази, Номхон далайн бүсийн 24 дэх чуулга уулзалт зохион байгуулагдлаа
2017-11-09 17:10:00

Монгол-ОХУ-БНХАУ-ын төмөр замын салбарын хилийн зөвлөгөөнд оролцлоо
2017-11-09 09:38:00
Яг одоо уншиж байна

Хиймэл дагуулын технологиор цаа бугыг галт тэргэнд дайруулахаас хамгаална
2017-11-06 13:37:00

БНХАУ-д төмөр замын техник технологийн 14 дэх үзэсгэлэн болж байна
2017-11-06 12:04:00

Хурдны галт тэрэг давхацсан тоогоор 7 тэрбум зорчигч тээвэрлэв
2017-11-06 11:56:00

Х.Хэрлэн: Эдийн засгийн зүүн босоо коридор төслийг хэрэгжүүлэхээр ажиллаж байна
2017-11-02 09:10:00

Олон улсын төмөр замын холбоо (UIC) МТЗ ТӨХК-ийн үйл ажиллагаатай танилцлаа
2017-10-30 10:11:00

Солонгосын Төмөр Замын компаниуд галт тэрэг нийлүүлэх гэрээ байгууллаа
2017-10-25 09:14:00

Далай дамнасан метроны шугамыг туршив
2017-10-25 09:13:00

"SI маглев" галт тэргийг энэ онд ашиглалтад оруулна
2017-10-25 09:08:00

Зам, тээврийн хөгжлийн сайдаар Ж.Бат-Эрдэнэ томилогдлоо
2017-10-20 15:32:00

Эдийн засгийн үр ашигтай төсөл хөтөлбөрүүдээ Олон Улсад таниулна
2017-10-11 13:50:00

“Шинкансен N700S” загварын галт тэргийг танилцууллаа
2017-10-10 11:07:00

Австралид анхны бүрэн автомат ачааны галт тэргийг ашиглаж эхэллээ
2017-10-10 11:04:00

Бүс нутгийн ложистикийн төвийг хөгжүүлэх төслийг танилцууллаа
2017-10-04 15:19:00

Ахмадуудаа хүлээн авч, хүндэтгэл үзүүллээ
2017-10-02 17:18:00

АСЕМ-ын түнш орнуудтай тээврийн салбарт харилцаагаа өргөжүүлнэ
2017-10-02 10:16:00