
“Монголын төмөр зам” ТӨХК-ийн хамт олон өнөөдөр тус компанид ажиллаж байгаад гавьяаны амралтаа эдэлж буй ахмад настнуудаа хүлээн авч, хүндэтгэл үзүүллээ.
Тус компанид Ложистикийн хэлтсийн даргаар ажиллаж байсан Ц.Нямцэрэн, Тээвэр зохион байгуулалтын инженерээр ажиллаж байсан Ё.Жавхлант, Хиймэл байгууламж, гүүр хоолойн инженерээр ажиллаж байсан Ж.Баяраа нар энэ өдөр компанийн залуу мэргэжилтнүүддээ үнэт сургаал хайрлаж, өөрсдийн ажиллаж байсан үеийн ажил хөдөлмөрийн туршлагаас хуваалцаж, төсөл хөтөлбөрүүдийн талаар санал солилцсон юм.