АСЕМ-ын түнш орнуудтай тээврийн салбарт харилцаагаа өргөжүүлнэ

Image

Зам, тээврийн хөгжлийн сайдын үүрэг гүйцэтгэгч Д.Ганбат Бүгд Найрамдах Индонез Улсын Балид энэ сарын 26-28-ны өдрүүдэд зохион байгуулагдаж буй АСЕМ-ын Тээврийн сайд нарын 4 дэх удаагийн чуулга уулзалтад оролцож байна.

Тэрээр “Тээврийн нэгдмэл харилцаа холбоо, бүс нутгийн цэгцтэй бодлогоор Ази, Европыг холбох нь” сэдэвт тус чуулга уулзалтад оролцох үеэрээ АСЕМ-ын түнш орнуудын тээврийн салбарт хэрэгжүүлж буй үйл ажиллагаатай танилцаж, Монгол Улсад зам, тээврийн салбарт баримталж буй бодлого, чиглэлийн хүрээнд шаардлагатай мэдээллийг өгч, тээврийн салбарын уялдаа холбоог сайжруулах асуудлаар санал солилцлоо.

Мөн энэ үеэр Бүс нутгийн стратегийн бодлоготой холбоотой ололт амжилтууд, тээврийн тогтвортой харилцааны талаар хэлэлцэж, шинээр төлөвлөгдөж буй Ази-Европын тээврийн цогц системийн талаар судалж, Монгол Улсын тээврийн салбарт нэвтрүүлэх туршлагаас судалж буй юм. Энэ хүрээнд Далайд гарцгүй орнуудын дэд бүтцийн хөгжил, транзит тээврийн асуудлыг хамтран судлах, тээврийн нэгдмэл, тогтвортой харилцаа холбоог хөгжүүлэх боломжийг эрэлхийлэхийг АСЕМ-ын далайд гарцгүй орнуудад уриалжээ.

Бүгд Найрамдах Индонез Улсын Тээврийн сайд Буди Каряа Сумадигийн урилгаар тус чуулганд оролцох үеэрээ Мьянмарын Холбооны Бүгд Найрамдах Улс болон Камбожийн Вант Улсын Засгийн газар хоорондын Агаарын харилцааны тухай хэлэлцээрт гарын үсэг зурсан байна.

Эх сурвалж: ЗТХЯ

Нийтлэгдсэн огноо: 2017-10-02 10:16:00
Дойче Банн “Ухаалаг цэвэрлэгч” роботын тэмцээн зохион байгууллаа
2018-02-20 09:49:00

Сар шинийн мэндчилгээ
2018-02-15 09:04:00

Төмөр замын дамжин өнгөрөх тээвэрт 25 жилийн тарифын хөнгөлөлт эдэлнэ
2018-02-13 13:17:00


Дотоод мэдээ
2018-02-02 17:17:00

Берлины төмөр замын үзэсгэлэнгийн талбай эрэлт ихтэй байна
2018-01-31 16:44:00

Орон нутгийн хөрөнгөөр анхны төмөр замаа тавьж байна
2018-01-31 16:05:00

Хятадын хотын төмөр замын урт 5000 км боллоо
2018-01-31 15:58:00

Төмөр замын зүүн коридор-бүс нутаг ба уул уурхайн хөгжил олон улсын зөвлөлдөх уулзалт зохион байгуулагдаж байна
2018-01-23 11:59:00

Монгол Улс Ази Европыг холбох хамгийн дөт зам байх боломжтой
2018-01-22 17:06:00

Өвөр Монгол болон Зүүн Хойд бүс нутгийг холбосон хурдны төмөр зам тавина
2018-01-18 16:58:00

Бээжин анхны соронзон зам (maglev), зорчигчийн хурдны трамвай болон автомат метроны шугамаа нээлээ
2018-01-18 16:50:00

"Төмөр замын зүүн коридор-бүс нутаг ба уул уурхайн хөгжил" олон улсын зөвлөлдөх уулзалт зохион байгуулагдана
2018-01-15 10:05:00

“Хятадад үйлдвэрлэв” зүтгүүр Ямайкад экспортлогдоно
2018-01-10 09:19:00

“Монголын төмөр зам” ТӨХК-ийн мэргэжилтнүүд хөдөлмөр зүтгэлээ үнэлүүллээ
2018-01-03 14:29:00

Байгальд ээлтэй трамвай
2018-01-02 11:41:00

Мэндчилгээ
2017-12-27 14:04:00

Крашийн мөргөлдөөн
2017-12-26 14:10:00

Ж.Бат-Эрдэнэ "Эдийн засгийн коридор байгуулах хөтөлбөр" нь ирэх 20-30 жилийн үндэстэн дамнасан төслүүд байна гэдэгт эргэлзэхгүй байна
2017-12-13 15:16:00

“Монголын төмөр зам” ТӨХК-ийн Гүйцэтгэх захирлаар Б.Цэнгэл томилогдлоо
2017-12-08 19:12:00