Х.Хэрлэн: Санхүүжилт шийдэгдвэл Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замыг 2019 онд ашиглалтад оруулна

Image

Т.Энхбат

-Танай компанитай холбоотой мэдээлэл бараг сонсогдохоо болилоо. Компанийн үйл ажиллагаа хэрхэж байгаа вэ?

-“Монголын төмөр зам” компани 2008 онд байгуулагдсан. Монгол Улсын Их Хурлын 2010 32 дугаар тогтоолоор “Төрөөс төмөр замынтээврийн талаар баримтлах бодлого” -ыг  баталж,  Монгол Улсын нутаг дэвсгэрт нийт 5600 орчим км төмөр замыг гурван үе шаттайгаар барихаар шийдвэрлэсэн. Үүний нэг, хоёрдугаар үе шат буюу нийт 2000 км төмөр замыг барих тусгай зөвшөөрлийг 2012 онд,  концессын эрхийг  2013 онд МТЗ ТӨХК-д тус тус олгосон. Монгол Улсын Засгийн газрын 2016-2020 онд ажиллах үйл ажиллагаа мөрийн хөтөлбөрт долоон чиглэлийн төмөр замыг тавих, барилгын ажлыг нь эхлүүлэхээр заасан байдаг. Үүний 5 чиглэлийн төмөр замын төслийг манай компани хариуцан ажиллаж байна. Үүнд Нарийнсухайт-Шивээхүрэн, Тавантолгой-Гашуунсухайт, Зүүнбаян-Ханги Мандал, Хөөт- Бичигт , Оюутолгойн хөндлөн төмөр замын төслүүд багтаж байна. Мөн бид  2016 оны нэгдүгээр сараас Төмөртэйн төмөр замыг хүлээн авч, ашиглалтыг нь хариуцан ажиллаж байна. Өнгөрсөн жил энэ төмөр замаар нэг сая орчим тонн ачаа тээлээ. Энэ жил 1.5 сая тонн ачаа тээхээр төлөвлөсөн. Мөн бид 245 ачааны вагон, 7 ширхэг зүтгүүрээр Монгол Улсын ачаа тээх үйлсэд өөрийн гэсэн хувь нэмрээ оруулан ажиллаж байна.

-Зүтгүүр, вагонуудаа түрээслүүлж байгаа юу?

-7 зүтгүүрийнхээ гурвыг нь Төмөртэйн төмөр замд ашиглаж байна. Бусдыг нь “Улаанбаатар төмөр зам” хувь нийлүүлсэн нийгэмлэгт түрээслүүлж байгаа.

-Хятадад үйлдвэрлэсэн зүтгүүрийг гол төмөр зам дээр явуулахгүй гэсэн. Ингээд үнэтэй худалдаж авсан зүтгүүр нь үр ашиггүй хэвтэж байна гэж таны өмнөх удирдлагуудыг зэмлэж байсан. Тэгэхээр мөнөөх зүтгүүрүүд гол замаар тээвэр хийгээд эхэлсэн хэрэг үү?

-Монгол улсын Төмөр замын хөдлөх бүрэлдэхүүний парк шинэчлэх төсөлд хамрагдаж, БНХАУ-аас зургаан зүтгүүр, 245 ачааны вагон худалдан авсан байдаг юм. Эдгээр зүтгүүрийг маань “Улаанбаатар төмөр зам” ХНН-ийн зүгээс гол замд явуулахгүй гэсэн шийдвэр гаргасан байдаг. Ингээд зүтгүүрээ 2-3 жил ашиглахгүй, сул зогсоосон явдал бий. Бид энэ асуудалд онцгой анхаарч Зам, тээврийн хөгжлийн яамныхаа дэмжлэгтэйгээр  “Улаанбаатар төмөр зам” хувь нийлүүлсэн нийгэмлэгийн зөвлөлийн хурлаар хэлэлцүүлэн шийдвэрлүүлж, 2017 оны нэгдүгээр сарын 1-нээс УБТЗ ХНН-ийн гол зам дээр явуулах зөвшөөрлийг нь авсан. Одоо манай бүх зүтгүүр тээвэрт явж байгаа. Зүтгүүр болон ачааны вагон худалдаж авсан зээлийнхээ үндсэн төлбөрийг 2019 оноос төлж эхэлнэ.  

-Төмөртэйн төмөр зам танай компанийн эзэмшилд бүрэн шилжсэн үү?

-Төмөртэй-Хандгайт чиглэлийн 33.4 км чиглэлийн төмөр замыг манайх техникийн хувьд 2016 оны нэгдүгээр сард хүлээгээд авчихсан. Одоо балансдаа бүртгэж авахаар бичиг баримтын бүрдүүлэлт хийж байна. Сангийн яам, Зам Тээврийн хөгжлийн яам зэрэг бусад холбогдох байгууллагуудаас шаардлагатай санхүүгийн баримт бичгийг бүрдүүлж, Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын хурлаар хэлэлүүлэн,  тогтоол гарсны дараагаар манай эзэмшилд бүрэн шилжинэ.

-Төмөртэйн төмөр замыг нээлтийн үеэр хөрөнгө оруулалт хийсэн компани танайд үнэгүй шилжүүлэн өгч буй мэт ойлголт төрүүлсэн. Гэтэл муу материалаар барьсан төмөр замаа төрд өндөр үнээр худалдсан гэсэн шүүмжлэл дагуулсныг санаж байна. Бизнесийн ямар харилцаа үүссэн хэрэг вэ?

-Төмөртэй-Хандгайт чиглэлийн төмөр замыг гүйцэтгэсэн компани нь концессын барих-шилжүүлэх нөхцөлөөр төмөрзам бариад, зарцуулсан хөрөнгөө векселээр авсан байгаа.

          Ингээд  Монгол Улсын төмөр замын салбарт шинээр үүсэж бий болсон хөрөнгийг эзэмших, ашиглах, өмчлөх үүрэг бүхий төрийн өмчит компанийн хувьд дээрхи төмөр замыг “Монголын төмөр зам” ТӨХК хүлээн авч байгаа юм.

-Одоогоор танай компанийн санхүүгийн нөхцөл байдал ямар байгаа вэ?

-Манай компани сүүлийн 3,4 жил  алдагдалтай ажилласан. Харин бид холбогдох хууль журмын хүрээнд бүхий л хүч, нөөц бололцоогоо дайчлан ажилласаны хүчинд энэ оны эхний хагас жилийн байдлаар 500 шахам сая төгрөгийн ашигтай ажиллаад байна. Хүлээгдэж буй гүйцэтгэлээр оны төгсгөлд нэг тэрбум орчим төгрөгийн ашигтай ажиллах төлөв харагдаж байгаа. Ийнхүү “Монголын төмөр зам” компани ашигтай ажиллаж , алдагдалтай ажиллаж байсан явдал төгсгөл болж, бусадтай өрсөлдөх боломж бүрдэж байна гэж харж байна.

-Хятадаас 400 сая ам.доллар зээлж, Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замыг тавих Засгийн газрын шийдвэр гарсан. Зээлийн хэлэлцээр ямар шатандаа яваа вэ?

-Монгол Улсын Засгийн газрын 2017 оны наймдугаар сарын 9-ний 122 дугаар тогтоолоор  БНХАУ-ын Засгийн газраас Монгол Улсын Засгийн газарт олгох нэг тэрбум ам.долларын хөнгөлөлттэй зээлийн хөрөнгөөр санхүүжүүлэх төслийн жагсаалтад Тавантолгой-Гашуун сухайт чиглэлд барих төмөр замын төслийг баталсан. Энэ тогтоолын дагуу 400 сая ам.долларын хөнгөлөлттэй зээлийн хөрөнгөөр Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замын төслийн бүтээн байгуулалтын ажлыг үргэлжлүүлэх юм. Төслийнхөө мэдээлэл, танилцуулгыг Сангийн яамаар дамжуулан БНХАУ-ын Экспорт, импортын банкинд хүргүүлээд байгаа. 400 сая ам.долларын хөрөнгө оруулалтаар Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замын дээд, доод бүтцийг барьж ашиглалтад оруулах бололцоотой юм.

-Нэмэлт санхүүжилт татах шаардлагагүйгээр үү?

- Энэхүү санхүүжилтийн хүрээнд төмөр замын суурь бүтцийг  бүрэн барьж дуусгах тооцоо урьдчилсан байдлаар хийгдсэн. Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замыг ашиглалтад оруулснаар Тавантолгойн ордоос хил хүртэлх нэг тонн ачааны өөрийн өртөг 10 ам.доллароор буурах бөгөөд  жилд 30 орчим сая тонн хүртэлх ачаа тээвэрлэх боломжтой юм.  Өнөөдрийн байдлаар Тавантолгой- Гашуунсухайт чиглэлийн  төмөр замын барилгын ажилд Монгол улсын засгийн газраас нийт 300 гаруй сая ам.долларын санхүүжилт хийгдсэн байгаа бөгөөд төмөр замын суурь бүтцийн ажил 52 хувийн гүйцэтгэлтэй байна.   

-Санхүүжилтээ босгочихвол хэдий хугацаанд төмөр замаа тавьж дуусгах вэ?

-Санхүүжилт энэ жил шийдвэгдвэл хоёр жилийн хугацаанд  төмөр замаа ашиглалтад оруулчихна гэсэн тооцоо хийсэн. 2019 оны намар ашиглалтад оруулчих болов уу.

-Хэнээр төмөр замаа бариулах вэ?

-Хариуцаж бариулах концессын эрх, тусгай зөвшөөрөл нь манайд бий. Монгол Улсад хүчин төгөлдөр үйлчилж байгаа Төрийн болон орон нутгийн өмч хөрөнгөөр бараа ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн дагуу үйл ажиллагаа явуулна.  

-Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замыг тавих ерөнхий гүйцэтгэгчээр шалгарсан “Samsung C&T” компанитай хамтын ажиллагаагаа бүрэн дуусгасан уу?

-Өмнөх ерөнхий гүйцэтгэгч компани “Samsung C&T”-тэй 2016 оны есдүгээр сард гэрээгээ дуусгаад, хоёр талаасаа гарын үсэг зурчихсан.  

-Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замыг тавьсны дараа нэмж хэдэн хөдлөх бүрэлдэхүүн авах шаардлагатай вэ?

- Урьдчилсан байдлаар 20 орчим зүтгүүр, 2500- орчим ачааны вагон авах шаардлагатай. Үүнд 300 орчим сая ам.долларын хөрөнгө оруулалт хэрэгтэй гэсэн урьдчилсан байдлаар хийсэн тооцоо бий.             

-ОХУ-ын Владивосток хотод Дорнын эдийн засгийн хоёрдугаар чуулганд оролцсон Ерөнхийлөгч Х.Баттулга Тавантолгой-Сайншанд чиглэлийн төмөр замыг ирэх жилээс барьж эхлэх тухай ярьсан. Төмөр замыг эхлээд зүүн тийш нь тавих уу, урагш нь тавих уу гэдэг маргаан дахиад дэгдэх нь гэж болгоомжилж байна. Саяхан болж өнгөрсөн “Coal Mongolia-2017” чуулга уулзалтад оролцогчид энэ тухай нэлээд хөндөж байна лээ.

-Хэн нэгнийхээ санал санаачилгыг гацаана гэж харахгүй байна. Монгол Улсад төмөр зам зайлшгүй хэрэгтэй. Владивостокт яригддаг Тавантолгой-Сайншанд-Чойбалсан-Эрээнцав чиглэлийн төмөр замыг Төрөөс төмөр замын тээврийн талаар баримтлах бодлогод тусгасан. Барих л ёстой төмөр зам. Энэ замыг тавьснаар Монголын нүүрс Алс дорнодын далайн боомтуудад хүрч, Япон, Солонгосын зах зээл, цаашлаад дэлхийн зах зээл дээр  хүрэх үүд хаалга нээгдэх юм. Тооцоо судалгааг нь хийгээд холбогдох этгээдүүдэд танилцуулаад явж байна. Гол нь санхүүжилтийг нь шийдэх шаардлагатай. 

-Түрүүнд Засгийн газрын мөрийн хөтөлбөрт багтсан таван чиглэлийн төмөр замыг тавихаар ажиллаж байна гэсэн. Мөрийн хөтөлбөртөө ороогүй замыг Засгийн газрын бодлогоор дэмжих үү?

-Засгийн газрын мөрийн хөтөлбөрт ороогүй гээд төслүүдийг хаях нь өрөөсгөл. Санхүүжилт нь олдож байвал Төрөөс төмөр замын тээврийн талаар баримтлах бодлогод багтсан чиглэлүүдийг бүгдийг нь барих сонирхол Монголын төрд бий гэж ойлгох хэрэгтэй.

-Таван чиглэлийн төмөр замын төслийн судалгаанууд хэр ахицтай байгаа вэ?

-Тус тусдаа онцлогтой төслүүд. Тавантолгой-Гашуунсухайт, Нарийнсухайт-Шивээхүрэн, Хөөт-Бичигт чиглэлийн төмөр замын ТЭЗҮ-ийг урьдчилсан байдлаар хийчихээд байна. Мөн Зүүнбаян-Ханги-Мандал, Хөөт-Чойбалсан чиглэлийн төмөр замын ТЭЗҮ-ийг хийгээд дуусаж байна.  Хамгийн гол нь санхүүжилт л асуудал болоод байна.

-Төмөр зам тавих хөрөнгө оруулалт татах төрийн бодлого тууштай бишээс шалтгаалаад ажил удаашраад байна уу?

-Төрийн бодлого гэхээсээ илүү дэлхийн зах зээл дээрх уул уурхайн гаралтай түүхий эдийн үнийн уналт, өсөлтөөс шалгаалж байна. Бид Хятад гэж хамгийн том хэрэглэгч улстай хил залгаа оршиж байна. Нэгдсэн бодлоготой, тууштай ажиллаж чадвал хөгжлийн ирээдүй эерэгээр харагдаж байгаа. Бидэнд маш том боломж бий. Боломжоо ашиглахын төлөө ажиллах ёстой.

-Зүүнбаян-Ханги-Мандал гэсэн шинэ чиглэлийг Төрөөс төмөр замын тээврийн талаар баримтлах бодлогод нэмж тусгасан. Энэ чиглэлд төмөр зам тавихын үр ашиг юу вэ?

-Зүүнбаян-Ханги-Мандал чиглэлд төмөр зам тавихын гол ач холбогдол нь Дархан-Уул, Сэлэнгэ аймгуудын нутгаас Өвөрмонголын Бугат хотын гангийн үйлдвэрүүд рүү төмрийн хүдэр тээвэрлэхэд 400 орчим км зам хэмнэж байгаа юм. Өөрөөр хэлбэл, Зүүнбаянгаас Бугат руу шулуун замаар тээвэр хийнэ гэсэн үг. Гол замаар ачаа тээвэрлэхэд Эрээн боомт ачааллаа дийлэхгүй, тэнд вагон, ачааны саатал, бөөгнөрөл үүсч байна. Ханги-Мандалын боомтоор тээвэрлэхээр ложистикийн саадгүй болно. Энэ замаар жилд 10 орчим сая тонн хүртэлх ачаа тээвэрлэх боломжтой юм.

Нийтлэгдсэн огноо: 2017-09-18 16:17:00
Зам, тээврийн хөгжлийн сайдаар Ж.Бат-Эрдэнэ томилогдлоо
2017-10-20 15:32:00

Эдийн засгийн үр ашигтай төсөл хөтөлбөрүүдээ Олон Улсад таниулна
2017-10-11 13:50:00

“Шинкансен N700S” загварын галт тэргийг танилцууллаа
2017-10-10 11:07:00

Австралид анхны бүрэн автомат ачааны галт тэргийг ашиглаж эхэллээ
2017-10-10 11:04:00

Бүс нутгийн ложистикийн төвийг хөгжүүлэх төслийг танилцууллаа
2017-10-04 15:19:00

Ахмадуудаа хүлээн авч, хүндэтгэл үзүүллээ
2017-10-02 17:18:00

АСЕМ-ын түнш орнуудтай тээврийн салбарт харилцаагаа өргөжүүлнэ
2017-10-02 10:16:00

Хоппер вагонууд шинэчлэгдлээ
2017-09-29 13:40:00

Бээжин-Шанхай чиглэлийн өндөр хурдны галт тэрэгний дээд хурдыг нэмэгдүүллээ
2017-09-29 12:40:00

Тендерийн зар
2017-09-27 14:35:00

Зам шалгагч автономит машиныг Өмнөд Африкт туршиж байна
2017-09-20 11:03:00

Х.Хэрлэн: Санхүүжилт шийдэгдвэл Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замыг 2019 онд ашиглалтад оруулна
2017-09-18 16:17:00
Яг одоо уншиж байна

ОХУ-ын “Евраз НТМК” компани өнгөө хувиргадаг дугуй нийлүүллээ
2017-09-18 09:45:00

Дотоодын хөрөнгө оруулагч компанитай “Хамтын ажиллагааны гэрээ” байгууллаа
2017-09-08 16:00:00

“Төмөр замын тээврийн тухай хууль”-ийн шинэчилсэн найруулгын төслийн талаар хэлэлцүүлэг хийлээ
2017-09-05 16:34:00

ТЕНДЕРИЙН УРИЛГА
2017-08-30 16:58:00

Туннель өрөмдөх ажилд үүссэн ноцтой асуудал
2017-08-30 11:54:00

Монгол-Хятадын хилийн боомтоор Европын галт тэрэг зорчлоо
2017-08-24 12:38:00

Үнийн санал авах урилга
2017-08-21 09:48:00

Өвөр Монголд өндөр хурдны төмөр зам нээгдлээ
2017-08-17 11:06:00