Туннель өрөмдөх ажилд үүссэн ноцтой асуудал

Image

Раштаттын галт тэрэгний буудлаас өмнө хэсэгт 2 км-ийнзайтай байрлах төмөр замын хэсэгт чимээгүй байдал ноёрхоно. Өдөрт үүгээр ICE, IC, EC, TGV хурдны болон орон нутгийн галт тэрэгнүүд, S-Bahn, ачааны гэх мэт 370 хүртэл галт тэрэг зорчдог байсан бол одоо нам тайван болжээ. Хоёр том кран замын хажууд эргэлдэж, том хөргөх төхөөрөмж ажиллана. Энд 2017 оны 8 сарын 22-ны өдрийн 11 цаг 03 минутанд замын балласт сууж, зам төмөр хагас метрээр доошилж муруйсан байна. Ямар нэг хүн баримлын шавраар шулуун зүйл хийгээд доош нь хуруугаараа дарчихсан мэт одоо харагдана. Доогуур нь хоёр замтай туннел ашиглалтанд орсоноор илүү олон галт тэрэг Раштаттын доогуур явж өнгөрөх ёстой байлаа. Хоёр туннелийн хоолойн нэгд нь гэнэт цөмрөлт өгчээ. Ингэснээр Бремерхавен, Хамбург, Роттердамын далайн боомт хотуудыг Италийн Генуатай холбосон Европын хамгийн чухал судсыг хүнд байдалд оруулав. 

 

Германы Раштатт-Ниидербүүл (Rastatt-Niederbuehl) хотын төмөр замын замын хэсэгт суулт үүсч галт тэрэгний хөдөлгөөнд ноцтой аюул үүсгэсэн байна. Энэ хэсэг замын доор туннел 

өрөмдөхөөр ажиллаж байсан туннел өрөмдөгч машины аюулаас сэргийлэх хэрэгслийн өгсөн дохиогоор өртөөний жижүүр ойролцоо явж байсан галт тэргэнд анхааруулга өгч замын тэр хэсгийг улаан гэрлэн дохиогоор хаасан байна.

Энэ замын хэсгийн доор өндөр зэрэглэлийн технологийн туннель өрөмдөгч машин хотын доогуур төмөр замын зам барилгын өрөмдлөг хийж байсан юм. Туннелийн өрөмдлөгийн ажлыг энэ ажлаар он удаан жилийн туршлага хуримтлуулсан Цүблин (Zueblin)компани хийж байжээ.

Туннелийн яг өрөмдөгч машин ажиллаж байсан хэсэгт дээрээс ус орсон байна. Туннелийн бэхэлгээ, хаалт, тулгуур болж хийгддэг бетон сегментүүд тэр хэсэгт уг нь тавигдсан, түүний гадуур хамгаалах зорилгоор хийгдсэн 2 метрийн зузаантай мөсөн цагираг бас хийгдсэн байсан боловч ус орсоноос болж хоёр хоногийн дараа хамгаалалтын бетон сегментүүдэд хагас метрийн суулт үүссэн байна. Энэ хэсэгт бетон сегментүүд долоо хоногийн өмнө тавигдсан учраас ус орох, алдах асуудал гарах ёсгүй байсан байна.

Одоо энэ туннелийн бэлэн болсон байсан 160 метр урт хэсгийг бетоноор дүүргэх шаардлага гарсан бөгөөд үүнд 10,000 кубметер бетон орох бөгөөд энэ дотроо 16 сая еврогийн үнэтэй өрөмдөгч машинаа хамт “булах” шаардлагатай болсон байна. Энэ ажлын дараа “зовлонд орсон” замын дээд хэсгийг галт тэрэгний цахилгаан хангамжийн дээд шугамтай нь хамт зайлуулж 120 метр урт, 15 метр өргөнтэй газарт ил гарах хэсгийг бетондож, төмөр замаа дээр нь шинээр барих болсон байна.

Хэзээ нэг цагт туннелийг үргэлжлүүлэн өрөмдөх бөгөөд тэр өрөмдлөг нь нөгөө дүүргэлтийн бетон, бетон дотроо “булшлагдсан” өрөмдлөгийн машиныг нэвт дайран гарах юм байна. Ийм хүнд шийдвэрт Дойче Банн, туннелийн ажил гүйцэтгэх ажлын хэсэг хоёр хоорондоо тохиролцон хүрчээ.

Ямар ч гэсэн төмөр замын хөдөлгөөн энэ хэсэгт 8 долоо хоног тасрах болж байна. Энэ замын хэсэг нь Германы босоо замын ачаа тээврийн хөдөлгөөний чухал зангилаанд тооцогдох бөгөөд жирийн өдрүүдэд үүгээр 170 суудлын галт тэрэг, 200 хүртэл ачааны галт тэрэг зорчиж өнгөрдөг. Одоо энэ хэсгийн хөдөлгөөнийг их хэмжээгээр танаж, 9-16 цагийн хооронд зорчих бүх суудлын галт тэргийг ачааны галт тэргэнд зориулж явуулахгүй байлгахаар болов. Явахгүй болсон суудлын галт тэрэгнүүдийг орлох автобусуудыг энэ хэсгээр явуулж түр хугацаагаар аргалах төлөвлөгөө гарчээ. 

Дойче Банн төмөр замын компанийн захиалгаар Раштатт хотын доогуур 4 км үргэлжлэх туннел барих ажлыг гүйцэтгэж байсан ажлын хэсгийн төлөөлөгч Цүблин компанийн удирдлагын нэг, Клаус Пөллат хэвлэлийн бага хурал дээр хийх ажлын талаар удаан хугацаагаар тайлбарласан боловч юунаас болж энэ асуудал гарсаныг тайлбарласангүй. “Бид үүнийг мэдэхгүй байна” гэсэн өгүүлбэрийг л тэр олон удаа давтжээ.

Тэр өөрийн компанийг иймэрхүү туннелийн ажлыг гүйцэтгэх туршлагатай гэж давтан хэлж байна. Урд гүйцэтгэсэн ажлууд, жишээ нь Амстердам хотод хийсэн ажлыг тоочсон ч, тэнд бас туннелийн нуралт болж, олон орон сууцны байшингуудад суулт өгч байсныг тэр дурдсангүй.

Көлн хотын метроны туннелийг байгуулах ажлын явцад үүнээс илүү хүндрэл үүсч байсан юм. Көлн, Амстердам хотуудын хөрсөн доорхи газар хүнд нөхцөлтэйд тооцогдоно. Тэр үед Көлн хотын архивын барилга нурж, хоёр хүн амиа алдаж байсан бөгөөд барилгын ажлын гүйцэтгэгчийн тоонд  Цүблин компани оролцож байсан юм. Энэ ажлынхаа туршлагыг Цүблин компанийн удирдагч Пөллат бас дурдсангүй.

                             

                                                                                                                                                              Зүтгүүрийн инженер Ц.Лхагвасүрэн

Нийтлэгдсэн огноо: 2017-08-30 11:54:00
Зам шалгагч автономит машиныг Өмнөд Африкт туршиж байна
2017-09-20 11:03:00

Х.Хэрлэн: Санхүүжилт шийдэгдвэл Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замыг 2019 онд ашиглалтад оруулна
2017-09-18 16:17:00

ОХУ-ын “Евраз НТМК” компани өнгөө хувиргадаг дугуй нийлүүллээ
2017-09-18 09:45:00

Дотоодын хөрөнгө оруулагч компанитай “Хамтын ажиллагааны гэрээ” байгууллаа
2017-09-08 16:00:00

“Төмөр замын тээврийн тухай хууль”-ийн шинэчилсэн найруулгын төслийн талаар хэлэлцүүлэг хийлээ
2017-09-05 16:34:00

ТЕНДЕРИЙН УРИЛГА
2017-08-30 16:58:00

Туннель өрөмдөх ажилд үүссэн ноцтой асуудал
2017-08-30 11:54:00
Яг одоо уншиж байна

Монгол-Хятадын хилийн боомтоор Европын галт тэрэг зорчлоо
2017-08-24 12:38:00

Үнийн санал авах урилга
2017-08-21 09:48:00

Өвөр Монголд өндөр хурдны төмөр зам нээгдлээ
2017-08-17 11:06:00

БНХАУ Малайз улсад цахилгаанжуулсан төмөр зам барина
2017-08-17 10:50:00

Хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурлаа
2017-08-14 16:01:00

Д.Ганбат: Төмөр замчдынхаа хөдөлмөрийн нөхцөл , нийгмийн баталгааг сайжруулахад яам онцгой анхаарна
2017-08-09 15:03:00

Дэлхийн хамгийн урт өндөр хурдны төмөр замын туннель баригдаж байна
2017-08-09 14:55:00

“Си Ар Ар Си” компанийн цахилгаан зүтгүүр ОХУ-д тээвэрлэлт хийнэ
2017-08-09 14:51:00

Төмөр замчид дэлгэр сайхан наадамлалаа
2017-08-07 17:23:00

Мэндчилгээ
2017-08-03 15:06:00

Агаарын дүүжин төмөр замын туршилтын шугамыг ашиглалтад орууллаа
2017-08-02 16:37:00

Ачааны вагоны хос дугуй дотор байрлах цахилгаан үүсгүүр бүтээлээ
2017-07-31 13:56:00

“Монголын төмөр зам” ТӨХК-ийн ажилтнууд ой хээрийн түймэр унтраалцлаа
2017-07-26 14:42:00