Д.Ганбат: Төмөр замчдынхаа хөдөлмөрийн нөхцөл , нийгмийн баталгааг сайжруулахад яам онцгой анхаарна

Image

Төмөр замчдын баярыг тохиолдуулан Зам, тээврийн хөгжлийн сайд Д.Ганбатын хэлсэн үгийг бүрэн эхээр нь хүргэж байна.

 

Эрхэм хүндэт төмөр замчид аа!

Хүндэт зочид, төлөөлөгчид өө!

Эрхэмсэг хатагтай, ноёд оо!

 

Нийт төмөр замчид, төмөр замын салбарыг хөгжүүлэхэд хүчин зүтгэл гаргасан ахмадууд, ирээдүй хойч залуучууд та бүхэндээ Монгол Улсад төмөр замын салбар үүсч, хөгжсөний 79 жилийн ойн баярын мэндийг дэвшүүлье.

 

Энэхүү тэмдэглэлт баярын өдрийг төмөр замчид бид бүхэн амжилт, бүтээлээр дүүрэн угтаж байгаад баяртай байна.

 

Төмөр замаар тээвэрлэсэн ачааны хэмжээ энэ оны эхний 6 сарын байдлаар нийт 10,3 сая тоннд хүрч өмнөх оны мөн үеийнхээс 12,2 хувиар өссөн бөгөөд ялангуяа Монгол Улсын нутгаар дамжин Хятадаас Европын чиглэлд 184 чингэлгийн буухиа галт тэрэг аялж 2016 оны мөн үеэс 3 дахин нэмэгдсэн байна. Энэ нь тээвэрлэлтийг оновчтой зохион байгуулах шат дараалалтай арга хэмжээ авч, олон улсын үйлчлүүлэгч харилцагч нарт Монгол Улсын дамжин өнгөрөх коридорыг таниулах чиглэлээр эрчимтэй ажил зохион байгуулсан Зам, тээврийн хөгжлийн яам, Улаанбаатар төмөр замын хамтын хөдөлмөр, хичээл зүтгэлийн үр дүнг харуулж байна.

 

Төмөр замын тээврийн салбарт үйл ажиллагаа эрхэлж буй төрийн болон хувийн хэвшлийн компани, төрийн бус байгууллагууд ч мөн салбарын хөгжилд үнэтэй хувь нэмрээ оруулсаар байна. Тухайлбал “Монголын төмөр зам” төрийн өмчит хувьцаат компани нь 2016 оны 05 дугаар сараас эхлэн төмрийн хүдрийн тээвэрлэлтийг амжилттай зохион байгуулж өнөөдрийн байдлаар 1,4 сая тонн төмрийн хүдэр тээвэрлэн, өмчийн ашиглалтаа сайжруулж, орлогоо нэмэгдүүлж ажилласан. Хувийн хэвшлийн ууган төмөр зам “Болд төмөр Ерөө гол” ХХК 2016 онд 3,5 сая тонн төмрийн хүдэр тээвэрлэж түүхэн амжилтаа ахиулсан байна

 

2016 оны 09 дүгээр сард Монгол Улсын Засгийн газрын шийдвэрээр “Улаанбаатар төмөр зам” ХНН-ийн Монголын талын Ерөнхий хувь нийлүүлэгчээр Зам, тээврийн хөгжлийн сайдыг томилсон бөгөөд тус яамны зүгээс Монголын Улсын төмөр замын ууган байгууллага болох “Улаанбаатар  төмөр зам” ХНН-ийн тогтвортой үйл ажиллагааг хангах, цаашдын хөгжих нөхцөлийг бүрдүүлэхэд чиглэлээр бүх талаар дэмжин ажиллаж байна. Тухайлбал, Нийгэмлэгийн өөрийн хэрэгцээнд импортлох дизелийн түлшийг онцгой албан татвараас бүрэн чөлөөлсөн, мөн анх удаа нийслэл дэх Нийгэмлэгийн хэрэгцээний тодорхой газруудад газар ашиглах гэрчилгээ олгосон зэрэг нь томоохон шийдвэрүүд гэж үзэж байна.

 

Мөн төмөр замын салбарын бүтээн байгуулалтын ажлууд шат дараатай хийгдэж байгаа бөгөөд Засгийн газрын мөрийн хөтөлбөрт тусгагдсан Эрдэнэт-Овоот чиглэлийн төмөр замын барилгын ажлын шавыг тавьж, “Богдхан” төмөр замын чигийн судалгааны ажлыг эхлүүлсэн. Замын-Үүд суманд тээвэр логистикийн хүчин чадлыг нэмэгдүүлэх зорилготой Логистикийн төвийн барилга угсралтын ажлыг эхлүүлэн 80 гаруй хувийг гүйцэтгээд байна. Нарийнсухайт-Шивээхүрэн, Хөөт-Бичигт чиглэлийн төмөр замын барилгын ажлыг эхлүүлэх бэлтгэл ажлыг бүрэн хангасан. Мөн Зүүнбаян-Ханги чиглэлд шинээр төмөр зам барих асуудлыг УИХ-д өргөн мэдүүлээд байна.

 

Засгийн газраас эдийн засгийн хямралыг даван туулах зорилтуудыг дэвшүүлж, үйлдвэрлэлийг хөгжүүлэх, ажлын байр нэмэгдүүлэхэд онцгой анхаарч байна. Уг зорилтын хүрээнд Монгол инженерүүдийн ур ухаанаар эх орондоо ачааны вагон амжилттай угсарч эхэлсэн. Зам, тээврийн хөгжлийн яамны зүгээс салбарын хэмжээнд бүтээлч ажил хэрэгжүүлэхийг уриалж ажиллаж байгаа бөгөөд цаашид үүнтэй адил бүтээлч ажлыг амжилттай үргэлжлүүлэн, үйлдвэрлэлийг улам боловсронгуй болгож, импортын бүтээгдэхүүнийг орлуулах, зардал хэмнэх, дотоодын үйлдвэрлэлийг өргөжүүлэх зорилт тавьж ажиллахыг төмөр замчиддаа уриалж байна.

 

Ирэх жилд ололт амжилтуудаа улам бататган Засгийн газрын үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрт тусгагдсан төмөр замын бүтээн байгуулалтын ажлууд, Улаанбаатар төмөр замын гол замыг шинэчлэх, төмөр замын нэвтрүүлэн өнгөрүүлэх чадварыг нэмэгдүүлэх, хууль эрх зүйн орчинг боловсронгуй болгох, иргэдэд үзүүлэх үйлчилгээний чанарыг сайжруулах зэрэг томоохон ажил биднийг хүлээж байна.

 

Миний бие энэ оны 06 дугаар сард төмөр замын гол зам дагуух өртөө, зангилаадаар улсын урд хилээс хойд хил хүртэл ажиллахдаа төмөр замчидтайгаа уулзаж, тэдгээрийн ажил, амьдралтай танилцах явцад төмөр замчдын хөдөлмөрийн нөхцөл, нийгмийн баталгааг илүүтэй сайжруулах шаардлагатай байгаа нь харагдсан бөгөөд цаашид Зам, тээврийн хөгжлийн яам энэ талаар онцгой анхаарч, арга хэмжээ авч ажиллах болно.

 

Ингээд, төмөр замчид та бүхнийг ирэх жил тэмдэглэн өнгөрүүлэх түүхт 80 жилийн тэгш ойн баяраа шинэ санаачилга, бүтээлч ажил, өндөр амжилтаар дүүрэн угтана гэдэгт итгэл төгс байна.

Улс орныхоо ирээдүйн хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулж, сэтгэл зүрхээ зориулан, нөр их хөдөлмөр туршлагаараа үлгэрлэж буй нийт төмөр замчид та бүхэндээ болон танай гэр бүлд аз жаргал, эрүүл энх, амжилт бүтээлийн дээдийг хүсэн ерөөе.

 

www.mrtd.gov.mn

Нийтлэгдсэн огноо: 2017-08-09 15:03:00
Төмөр замын тээврийн салбарт мөрдөгдөж буй үндэсний стандартын үзлэг эхэллээ
2018-07-17 13:35:00

БНХАУ-ын Зам тээврийн яам 2020 он хүртэл төмөр замын ачаа тээврийн хэмжээг 30 хувиар нэмнэ
2018-07-16 15:18:00

Хойд Солонгосын төмөр замыг Өмнөд Солонгосын адил түвшинд хүргэхэд 30 жил шаардлагатай
2018-07-04 10:51:00

Д.Сумъяабазар: "Төмөр замын ажлыг нэн даруй эхлүүлнэ"
2018-07-02 11:58:00

Төмөр замын тээврийн талаар төрөөс баримтлах бодлогод өөрчлөлт оруулахыг дэмжив
2018-06-29 16:29:00

ОХУ, БНСУ, БНАСАУ төмөр зам, байгалийн хий, эрчим хүчний төсөлд хамтран ажиллана
2018-06-27 10:49:00

БНСУ Төмөр замуудын хамтын ажиллагааны байгууллагат албан ёсны гишүүнээр элслээ
2018-06-21 11:34:00

“Тяньжин порт групп”-ийн төлөөлөгчдийг хүлээн авлаа
2018-06-15 15:03:00

Б.Цэнгэл: "Тээвэр ложистикийн төв" төсөлд хамтран оролцох хөрөнгө оруулагчийг сонгон шалгаруулна
2018-06-15 11:29:00

ОСЖД болон Дэлхийн гаалийн байгууллага хооронд хамтын ажиллагааны Санамж бичигт гарын үсэг зурлаа
2018-06-11 16:10:00

Тайланд Улс Зүүн Азийн хамгийн том галт тэрэгний буудлыг 2020 онд ашиглалтад оруулна
2018-06-06 14:07:00

Хятадын нүүрс тээврийн хүнд даацын төмөр замыг ашиглалтад оруулна
2018-06-05 13:55:00

“Төмөр замын хөгжил, салбарын ажилтнуудын нийгмийн асуудал” сэдэвт үндэсний зөвлөгөөн үргэлжилж байна
2018-05-30 15:32:00

ХАМТРАН АЖИЛЛАХ УРИЛГА
2018-05-28 11:21:00

“Төрийн өмчийн менежмент ба нийгмийн хариуцлага-2018” өдөрлөг үргэлжилж байна
2018-05-03 16:09:00

33 дахь удаагийн чуулга уулзалт зохион байгуулагдлаа
2018-05-02 10:14:00

"Төрийн өмчийн менежмент ба нийгмийн хариуцлага-2018" өдөрлөг болно
2018-05-01 10:00:00

"Галт тэрэг хөдөлгөөн зохицуулалтын нэгдсэн төв" УТҮГ-тай хамтран ажиллана
2018-04-26 11:48:00

Оросын Төмөр Замууд компани 327 зүтгүүрийн гэрээ байгууллаа
2018-04-25 13:49:00

Хөрөнгө худалдах зар
2018-04-24 10:35:00