Мэндчилгээ

Image

Эрхэм хүндэт төмөр замчид, тээвэрчид Та бүхэндээ Монгол Улсад Төмөр замын тээвэр үүсч хөгжсөний түүхт 79 жилийн ойн мэндийг дэвшүүлье.

Төмөр замчид бид жил бүрийн билэгт сайн өдөр цуглаж ажил хөдөлмөрийн арвин ургацаа бусадтайгаа хуваалцаж, үйлс замнал, ирээдүйгээ ярьж  хэлэлцдэг сайхан уламжлалтай билээ.

Монголын төмөр зам ТӨХК нь төмөр замын бас нэгэн айл болж өрхөө татаж, галаа асааснаар даруй 9 жилийг үджээ.

 

Манай компани үүсэн байгуулагдсан цагаас Монгол Улсын төмөр замын салбарын хөгжилд өөрсдийн зүгээс зохих хувь нэмрээ оруулж Шинэ төмөр зам төсөл, Тяньжин дахь тээвэр ложистикийн төсөл, Ачааны вагон үйлдвэрлэх төслийн хэрэгжилтийг ханган ажиллаж байгаа төдийгүй Замын-Үүдийн шилжүүлэн ачих анги, Төмөртэй өртөөний төмөр замын тээвэрлэлтийн үйл ажиллагааг амжилттай эрхлэн явуулж өнгөрсөн жилд 1 сая тн, энэ оны эхний хагас жилийн байдлаар 600 мянга орчим тн төмрийн хүдэр тээвэрлэж Монгол Улсын ачаа тээх үйлсэд өөрийн гэсэн хувь нэмрээ оруулсан амжилтаар энэхүү мэргэжлийн баярын өдрөө угтаж байгааг дуулгахад таатай байна.

 

Бид цаашид дээрх төсөл хөтөлбөрүүдийг амжилттай хэрэгжүүлж Монгол Улсын дэд бүтцийн хөгжил, бүтээн байгуулалтад томоохон хувь нэмэр оруулсан үндэсний компани болох зорилтыг дэвшүүлэн өөрсдийн бүхий л хүчин чадлаа дайчлан, шинийг эрэлхийлж, оновчтой шийдэл гаргахыг хичээн ажиллаж байна.

Төмөр замчдынхаа өмнө хүлээсэн нийгмийн хариуцлагын хүрээнд Төмөртэй өртөөний ажилчдын 24 айлын орон сууцыг энэ онд ашиглалтад оруулахаар ажиллаж байгаа бөгөөд компанийн эзэмшлийн Замын-Үүдийн 60 айлын орон сууцыг төмөр замчдадаа хувьчлах ажлыг салбарын яам, УБТЗ ХНН-тэй хамтран хэрэгжүүлж байгаа билээ. 

Улс орны хөгжил дэвшлийн хөтөч нь болж ирсэн Төмөр замчид та бүхэндээ  өнгөрсөн он жилүүдийн ололт амжилтаа улам бүр бататгаж, ирээдүйд их бүтээн байгуулалтыг цогцлоон хөгжүүлж, ажил үйлс нь өөдөө дэвшиж байхын өлзийтэй сайхан ерөөлийг өргөн дэвшүүлье.

Та бүхэн сайхан баярлаарай.

Нийтлэгдсэн огноо: 2017-08-03 15:06:00
CRRC компани Швейцарь улсад тавцант вагон нийлүүлнэ
2017-11-21 16:01:00

Дойче Банн компани шинээр үйлдвэрлэх галт тэргээ танилцууллаа
2017-11-21 15:15:00

“ТЕХууль”, “ААНОАТ тухай хууль”, “ХХОАТ тухай” хуулийн нэмэлт өөрчлөлтийн асуудал сэдэвт хэлэлцүүлэгт оролцлоо
2017-11-14 16:03:00

Ази, Номхон далайн бүсийн 24 дэх чуулга уулзалт зохион байгуулагдлаа
2017-11-09 17:10:00

Монгол-ОХУ-БНХАУ-ын төмөр замын салбарын хилийн зөвлөгөөнд оролцлоо
2017-11-09 09:38:00

Хиймэл дагуулын технологиор цаа бугыг галт тэргэнд дайруулахаас хамгаална
2017-11-06 13:37:00

БНХАУ-д төмөр замын техник технологийн 14 дэх үзэсгэлэн болж байна
2017-11-06 12:04:00

Хурдны галт тэрэг давхацсан тоогоор 7 тэрбум зорчигч тээвэрлэв
2017-11-06 11:56:00

Х.Хэрлэн: Эдийн засгийн зүүн босоо коридор төслийг хэрэгжүүлэхээр ажиллаж байна
2017-11-02 09:10:00

Олон улсын төмөр замын холбоо (UIC) МТЗ ТӨХК-ийн үйл ажиллагаатай танилцлаа
2017-10-30 10:11:00

Солонгосын Төмөр Замын компаниуд галт тэрэг нийлүүлэх гэрээ байгууллаа
2017-10-25 09:14:00

Далай дамнасан метроны шугамыг туршив
2017-10-25 09:13:00

"SI маглев" галт тэргийг энэ онд ашиглалтад оруулна
2017-10-25 09:08:00

Зам, тээврийн хөгжлийн сайдаар Ж.Бат-Эрдэнэ томилогдлоо
2017-10-20 15:32:00

Эдийн засгийн үр ашигтай төсөл хөтөлбөрүүдээ Олон Улсад таниулна
2017-10-11 13:50:00

“Шинкансен N700S” загварын галт тэргийг танилцууллаа
2017-10-10 11:07:00

Австралид анхны бүрэн автомат ачааны галт тэргийг ашиглаж эхэллээ
2017-10-10 11:04:00

Бүс нутгийн ложистикийн төвийг хөгжүүлэх төслийг танилцууллаа
2017-10-04 15:19:00

Ахмадуудаа хүлээн авч, хүндэтгэл үзүүллээ
2017-10-02 17:18:00

АСЕМ-ын түнш орнуудтай тээврийн салбарт харилцаагаа өргөжүүлнэ
2017-10-02 10:16:00