Ачааны вагоны хос дугуй дотор байрлах цахилгаан үүсгүүр бүтээлээ

Image

ХБНГУ-ын “Шаефлер” компани ачааны вагоны гүүшингийн хайрцагт суурилуулсан бие даасан цахилгаан үүсгүүрийн системийг зохион бүтээжээ.  Үүсгүүр Ойролцоогоор 200 ватт цахилгаан гаргах бөгөөд вагоны хэрэгцээг хангахаас гадна нэмэлт үйлдлүүдийг ч гүйцэтгэх боломж олгох юм.

Ихэнх ачааны вагонуудад ямар нэгэн цахилгааны төхөөрөмж байдаггүй. Гэсэн хэдий ч хамгийн сүүлийн үеийн технологи болох GPS, вагоны хяналтын систем зэргийг ашиглахад цахилгаан шаардлагатай болж байна. Гэвч цахилгааныг хаанаас үүсгэх вэ?

Ойрын ирээдүйг харвал вагоны цахилгаан эрчим хүчийг зүтгүүрээс вагон уруу нийлүүлэх байдлаар төсөөлөх боломжгүй. Тиймээс Шаефлер тэнхлэгийн гүүшингийн хайрцагт суурилуулсан бие даасан цахилгаан үүсгүүрийг бүтээгээд байна. Хос дугуйн гүүшингийн хайрцагт суурилуулсан энэхүү үүсгүүрийн цахилгааныг зүтгүүрээс вагон уруу нийлүүлэх цахилгааны оронд ашиглаж болох юм. Байнгын соронзон ротор нь хос дугуйны голын үзүүр дээр, зээрэнцэг хэлбэрийн үүсгүүр нь гүүшингийн таганд суурилагдсан байдаг. Үл элэгдэх тус үүсгүүр 35 – 180 км/цагийн хурдтай явж байхад цахилгаан үүсгэх боломжтой. 100 км/цаг хурдтай үед 90 ватт, 150 км/цагт 200 ватт хүртэл үүсгэнэ. Энэхүү системийг ашиглаж байгаа ачааны вагонд ч нэмэлтээр суурилуулах боломжтой. Цахилгаан систем нь хүчдэл тогтворжуулагч болон шулуутгагчтай, цэнэг хуримтлуулагчтай хяналтын системийг өөртөө агуулсан. Ийнхүү бие даасан, найдвартай  цахилгаан үүсгүүртэй болсноор хоппер вагоныг тагийг нээх, тоормосны нэмэлт, хяналтын систем, гэрэлтүүлэг, GPS зэрэг олон төрлийн нэмэлт үйлдлийг гүйцэтгэх боломж олгоно. Цаашид гүүшингийн хайрцагны

цахилгаан үүсгэгчийг 1000 ватт хүртэл хүчин чадалтай болгож хөгжүүлэх боломжтой юм.

Энэ төсөл олон улсын хэмжээнд ихээхэн анхаарал татаж байна. Тодорхой захиалагчийн төслийн хүрээнд анхны туршилтын аяллыг энэ жил хийхээр төлөвлөөд байна.

Нийтлэгдсэн огноо: 2017-07-31 13:56:00
CRRC компани Швейцарь улсад тавцант вагон нийлүүлнэ
2017-11-21 16:01:00

Дойче Банн компани шинээр үйлдвэрлэх галт тэргээ танилцууллаа
2017-11-21 15:15:00

“ТЕХууль”, “ААНОАТ тухай хууль”, “ХХОАТ тухай” хуулийн нэмэлт өөрчлөлтийн асуудал сэдэвт хэлэлцүүлэгт оролцлоо
2017-11-14 16:03:00

Ази, Номхон далайн бүсийн 24 дэх чуулга уулзалт зохион байгуулагдлаа
2017-11-09 17:10:00

Монгол-ОХУ-БНХАУ-ын төмөр замын салбарын хилийн зөвлөгөөнд оролцлоо
2017-11-09 09:38:00

Хиймэл дагуулын технологиор цаа бугыг галт тэргэнд дайруулахаас хамгаална
2017-11-06 13:37:00

БНХАУ-д төмөр замын техник технологийн 14 дэх үзэсгэлэн болж байна
2017-11-06 12:04:00

Хурдны галт тэрэг давхацсан тоогоор 7 тэрбум зорчигч тээвэрлэв
2017-11-06 11:56:00

Х.Хэрлэн: Эдийн засгийн зүүн босоо коридор төслийг хэрэгжүүлэхээр ажиллаж байна
2017-11-02 09:10:00

Олон улсын төмөр замын холбоо (UIC) МТЗ ТӨХК-ийн үйл ажиллагаатай танилцлаа
2017-10-30 10:11:00

Солонгосын Төмөр Замын компаниуд галт тэрэг нийлүүлэх гэрээ байгууллаа
2017-10-25 09:14:00

Далай дамнасан метроны шугамыг туршив
2017-10-25 09:13:00

"SI маглев" галт тэргийг энэ онд ашиглалтад оруулна
2017-10-25 09:08:00

Зам, тээврийн хөгжлийн сайдаар Ж.Бат-Эрдэнэ томилогдлоо
2017-10-20 15:32:00

Эдийн засгийн үр ашигтай төсөл хөтөлбөрүүдээ Олон Улсад таниулна
2017-10-11 13:50:00

“Шинкансен N700S” загварын галт тэргийг танилцууллаа
2017-10-10 11:07:00

Австралид анхны бүрэн автомат ачааны галт тэргийг ашиглаж эхэллээ
2017-10-10 11:04:00

Бүс нутгийн ложистикийн төвийг хөгжүүлэх төслийг танилцууллаа
2017-10-04 15:19:00

Ахмадуудаа хүлээн авч, хүндэтгэл үзүүллээ
2017-10-02 17:18:00

АСЕМ-ын түнш орнуудтай тээврийн салбарт харилцаагаа өргөжүүлнэ
2017-10-02 10:16:00