Тяньжин, Монголын худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг өргөжүүлнэ

Image

 

Зам, тээврийн хөгжлийн дэд cайд Б.Цогтгэрэлийн ахалсан Тяньжин хотод “Тээвэр ложистикийн төв” байгуулах төслийн үйл ажиллагааг зохион байгуулах чиг үүрэг бүхий ажлын хэсэг уг төсөлд оролцогч Тяньжин хотын төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа.

 “Тээвэр ложистикийн төв”төслийг хэрэгжүүлэхээр төлөвлөж буй Тяньжин боомтын Дунзян чөлөөт худалдааны боомт бүс дэх эдийн засгийн өсөлт өнгөрөгч онд 60 хувьд хүрсэн бөгөөд одоогоор 9000 гаруй тээвэр ложистик, худалдаа, банк санхүүгийн үйлчилгээний аж ахуйн нэгжүүд тогтвортой үйл ажиллагаа эрхэлж байгаа аж. Мөн цаашид Хятадын “Бүс ба зам”, Монгол Улсын “Хөгжлийн зам”, ОХУ-ын Евразийн эдийн засгийн төсөл, хөтөлбөрүүдтэй уялдуулан “Тээвэр ложистикийн төв”төслийг яаралтай хэрэгжүүлэх шаардлагатай байгааг илэрхийллээ.

Түүнчлэн Монгол Улсаар дамжин өнгөрөх тээврийн коридорыг “Алтан шугам”хэмээж цаашдын хамтын ажиллагаанд өндөр ач холбогдол өгч байгаагаа Тяньжингийн тал илэрхийлсэн юм.

Нөгөө талаар, Хятад-Монгол-ОХУ-ын транзит авто тээврийн хэлэлцээрийг 3 улсын дээд түвшний байгууллагаас хэлэлцэн баталсан нь цаашид ачаа эргэлт, төслийн үр өгөөжийг нэмэгдүүлнэ гэдэгт талууд санал нэгдлээ. Улмаар ойрын хугацаанд Тяньжин, Монголын худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг гүнзгийрүүлэн хөгжүүлэх талаар хоёр талын ажлын хэсгийг хуралдуудах, ажлын нарийвчилсан төлөвлөгөөг хамтран боловсруулахаар болов.

Тус уулзалтад Тяньжин хотын Худалдааны комиссын орлогч дарга Жү Вэйшань, Дунзян чөлөөт худалдааны боомтын Удирдах хорооны Эдийн засгийн хөгжлийн газрын дарга Жан чао тэргүүтэй төлөөлөгчид оролцлоо. 

Нийтлэгдсэн огноо: 2017-06-27 10:19:00
ОХУ, БНХАУ Засгийн газар хоорондын санамж бичиг байгууллаа
2017-07-20 08:56:00


“Зөрчлийн тухай хууль”-ийн хэрэгжилтийг хангах тухай сургалт зохион байгууллаа
2017-07-19 10:25:00

Өвөрмонголын Улаан-Хад хотод трамвайны шугам барина
2017-07-17 09:44:00

Бээжин-Улаанбаатар-Улаан-Үд чиглэлд галт тэргээр зорчино
2017-07-05 15:20:00

Ази Европыг холбосон арилжааны гүүр Манжуур хот
2017-07-03 11:15:00

Тяньжин, Монголын худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг өргөжүүлнэ
2017-06-27 10:19:00
Яг одоо уншиж байна

Тендерийн урилга
2017-06-16 15:04:00

Тендерийн урилга
2017-06-16 09:44:00

Зам, тээврийн салбарын залуучуудын анхдугаар чуулган зохион байгуулагдлаа
2017-06-14 09:20:00

Төмөр зам, эрчим хүч, байгаль орчныг хамгаалах чиглэлээр ОХУ-тай хамтран ажиллана
2017-06-05 11:54:00

БНХАУ Шилийн гол - Хөбэй муж чиглэлийн төмөр зам ашиглалтад орлоо
2017-06-02 16:13:00

ЗТХ-ын сайд Д.Ганбатын мэндчилгээ
2017-05-30 09:20:00

ТЕНДЕРИЙН УРИЛГА
2017-05-26 09:38:00

Нээлттэй хаалганы өдөрлөг үргэлжилж байна
2017-05-25 16:24:00

“Авилгатай тэмцэх үндэсний хөтөлбөр”-т хамрагдлаа
2017-05-23 18:28:00

“Монголын төмөр зам” ТӨХК иргэдийн санал хүсэлтийг хүлээн авна
2017-05-22 12:20:00

Мод тарих аянд нэгдлээ
2017-05-15 11:10:00

Нээлттэй хэлэлцүүлэгт урьж байна
2017-05-05 10:32:00

Монгол Хятадын дэд бүтцийн хамтын ажиллагааны хурал Бээжинд болно
2017-05-01 11:41:00